sonin.mn
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг өчигдөр /2018.5.24./ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон билээ. Тэгвэл түүний оронд очих хүний нэр тодорхой болжээ.Тодруулбал МАН-ын Нарийн Бичгийн дарга Ц.Бат-Энхийг ЗГХЭГ-ийн тэргүүн дэд даргад нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдлагууд тохирчээ. Ц.Бат-Энх нь 1996 онд "Монгол бизнес" дээд сургууль төгссөн.
"Симба" корпорацийн дэд захирал,Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга,Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан юм.
Тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү юм. Түүний төгссөн "Монгол бизнес"  дээд сургууль нь албан нэршлээрээ үйл ажиллагаа явуулахаа больж, "Их засаг" дээд сургуулийн салбар болжээ.
 
П.Мандах