Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат Монголын эдийн засгийн чуулганд "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" үндсэн илтгэлийг тавьсан. Түүнтэй дараах асуудлаар ярилцсанаа хүргэе.
-“Монголын эдийн засгийн чуулган 2018” амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганд та "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдвээр үндсэн илтгэл тавьсан. Энэ удаагийн чуулганаар итгэлцлийн асуудлыг түлхүү хөндсөн. Монгол Улс хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулахын тулд юу анхаарах ёстой вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Монгол Улсын хувьд итгэлцлийг улам бэхжүүлэх шаардлагатай байгаа нь эдийн засгийн чуулганы гол сэдэв байв. Гол нь томоохон хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчин нь тогтвортой байх ёстой. Итгэлцлийг бий болгохын тулд төр засаг иргэний нийгмийн байгууллагуудтай түншилж, хамтран ажиллах нь чухал. Тогтвортой орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйгээ тодорхой харах боломж бүрдэнэ. Оюутолгой төслийн гүний уурхайд санхүүжилт өгсөн байгууллагууд хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн зээл өгсөн учир дээрх гэрээнүүдийн тогтвортой байдлыг хангаж, хамгаалах нь чухал. Аливаа улс орнууд гэрээгээ хамгаалснаар урт хугацаанд хөрөнгө оруулагчдад найдвартай байдлыг бий болгодог. Үүний үр дүнд эдийн засгаа тэлдэг. Тиймээс Монгол Улс хөрөнгө оруулалтын урьдчилан тааварлаж болохуйц тогтвортой орчин бий болгох шаардлагатай. Урьдчилан тааварлаж болохуйц хууль эрхзүйн орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Хоёрдугаарт хуулийн засаглалтай байх шаардлагатай.
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч ойрын ирээдүй өөдрөг байх төлөв ажиглагдаж байгааг та дурдсан. Энэ өсөлт Оюутолгой төсөл болоод Монголын хэтийн төлөвт ямар бодит нөлөөллийг авчирна гэж та харж байна?
-2020 он гэхэд дэлхийн зэсийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байдалд хүрэх төлөв ажиглагдаж байна. Тодруулбал дэлхий нийт зэсийн эрэлтээ хангаж дийлэхгүйд хүрнэ гэсэн үг. Үйлдвэржилт, хотжилт, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болсноор зэсийн эрэлт өссөөр байна. Харин нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн жилүүдэд уул уурхайн компаниуд зэсийн ордод шинээр хөрөнгө оруулалт хийгээгүй. Ийм цаг үед “Рио Тинто” групп зэсийн шинэ ордод хөрөнгө оруулалт хийж буй цорын ганц групп. Зэсийн хүдэр олборлож буй уурхайнуудын нэлээд нь ашиглалтын хугацаа нь дуусч байгаа. Мөн металлын агуулга буурч байгаа учраас зах зээл дээр нийлүүлэлт буурах нь зайлшгүй юм.
- Монгол Улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх зорилгоор зэс хайлуулах үйлдвэр байгуулах шийдэлд хүрсэн. “Оюутолгой” уурхайн гол бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал. Тухайн үйлдвэр “Оюутолгой”-н ордоос зэсийн баяжмал худалдаж авах тооцоолол гаргасан байсан. Энэ хэр боломжтой вэ?
-Зөв зүйлийг цаг хугацаанд нь хийх ёстой. 2020 гэхэд Оюутолгой төслийн гүний уурхайгаас анхны хүдрийг гаргаж авна. Гүний уурхай оргил үедээ жилд 560 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх тооцоо гарсан.Ингэснээр Монгол Улс болон Оюутолгой ХХК зэсийн зах зээлийн гол тоглогчдын нэг болно. Үр дүнд нь Монгол Улсад орж ирэх орлого нэмэгдэнэ. Оюутолгой нь дэлхий дээр гуравт орох зэсийн том уурхай болох юм. Энэ цаг үеийг ашиглаад эдийн засгийн төрөлжилтийг дэмжих нь эдийн засгийн хувьд маш том боломж гэж харж байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг Оюутолгой ХХК хийж өгөх үүрэг хүлээсэн. Энэ судалгааг цаг хугацаанд нь хийж дуусгаад Монголын Засгийн газарт хүлээлгэн өгсөн байгаа. Судалгааны үр дүнгийн хувьд Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулснаар эдийн засгийн хувьд үр ашигтай байх нь нэлээн төвөгтэй гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр зайлшгүй шаардлагатай гэж үзэн хөрөнгө оруулалтаа босгоод боловсруулах үйлдвэрээ баривал бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын нөхцлөөр зэсийн баяжмал нийлүүлэхэд бэлэн.
-Монгол Улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал хүндхэн байгаа. Хэдэн зуун км урт дараалал үүсч байна. Үүнийг шийдэхэд “Оюутолгой”/ Риотинто/ компаниас ямар оролцоотой ажиллаж байна вэ?
-Хятад улс уул уурхайн хамгийн том худалдан авагч юм. Зэсийн баяжмалаа хэрэглэгчдэд хүргэхийн тулд бид Хятадын хилээр дамжуулан гаргаж байна. Үүссэн энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа тэр дундаа Өвөр Монголын Засаг захиргаатай нягт хамтран ажиллаж байгаа.
-Монгол Улсын Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Уг бодлогын хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарч байгаа. Эдийн засгийг солонгоруулахад Оюутолгой төсөл ямар хувь нэмэр оруулж байна вэ?
-Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд аль хэдийн хувь нэмрээ оруулаад явж байна. Гүний уурхайн төсөлд 10 мянга орчим хүн оролцож байгаа. Өмнө нь ийм том далайцтай бүтээн байгуулалтыг хийх, цааш нь уурхайг авч явах туршлага, мэдлэг монголчуудад байгаагүй гэж хэлж болно. Харин одоо системтэй сургалтын үр дүнд дэлхийн хэмжээний уурхайг аваад явах мэргэжилтнүүд бэлэн боллоо. Эдийн засгийг төрөлжүүлэхэд энэ хүмүүсийн хувь нэмэр их юм. Улмаар ханган нийлүүлэлтийн том сүлжээ үүссэн учир цаашаа төрөлжөөд явах боломж бүрдлээ. Нөгөөтэйгүүр Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагаас эдийн засгийн төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, тэдний зөвлөгөө тусламжийг авах чухал юм болов уу гэж хардаг. Төрөлжилтийн тухайд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хаана ч гүйлгээтэй борлогдохоор байх ёстой. Тиймээс эдийн засгаа солонгоруулахын тулд ул суурьтай тооцоолол гаргаж бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх нь чухал.
-Уул уурхайн хувьд эрчим хүч чухал. Дотоодоос эрчим хүч авах асуудлыг Оюутолгой ХХК хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Цахилгааны асуудал уурхайд хамгийн чухал хэсэг. Дотоодоос цахилгаанаа авах үүргийг бид хүлээсэн. Нэлээн том бүрэлдэхүүнтэй баг гараад дотоодоос эрчим хүч худалдан авах бололцоог бүх талаар нь судлаад явж байна. Дөрвөн жилийн тоолуур ажиллаад эхэлсэн гэж хэлж болно.
-“Оюутолгой” ордын нөөц “Эрдэнэт” үйлдвэрээс долоо дахин их гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн хот байгуулсан. Австралийн жишээнээс харахад уурхай дагуулж хот хөгжүүлэхийг чухалчилдаггүй нь ажиглагдсан. Монгол-Австрали улс соёл иргэншлийн хувьд өөр. Энэ утгаараа "Оюу Толгой" төслийн хүрээнд хот босгох болов уу гэсэн хүлээлт ард түмний дунд бий. Уурхай дагуулж хот босгохын давуу болон сөрөг тал нь юу вэ?
-Бид бодлогоор хот байгуулалтын асуудалд хандаж байгаа. Ханбогдод ажилчдаа суурьшуулах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар төсөл дээр ажиллаж буй ажилтнуудын 2000 гаруй нь Өмнөговийн иргэд юм. Ханбогдын хувьд зам сургууль, эмнэлэг, малын эрүүл мэндийн төв, ус цэвэршүүлэх болон бохирын байгууламж гээд нийгмийн суурь дэд бүтцийг бий болгож буй юм. Дэд бүтцэд өнгөрсөн жил гэхэд 5.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. “Говийн оюу” сангаас жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулж байх жишээтэй. Хот байгуулахын тулд төр засаг, хувийн хэвшил, барилгын компаниуд гээд бүх талын оролцоог бодлогоор зохистой хангачихвал зах зээлийн жам ёсоор хот босох боломжтой. Манай компанийн хувьд ажилтнуудынхаа амьдрах нөхцлийг сайжруулах бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт хийж Ханбогдыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Олон улсын байгууллагууд болон бусад байгууллагуудтай хамтран орон нутгийг хөгжүүлэхэд хэд, хэдэн төсөл хэрэгжүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Төрийн зүгээс эмч, багш нарыг чанартай үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэх, барилгын компаниуд барилгаа барьчихвал манай уурхайн ажилчид худалдан авалт хийх боломжтой. Бүх талуудын оролцоо түншлэлийн үр дүнд хот бий болдог.
-Эдийн засгийн чуулганы үеэр Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгосон. Гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хэр сонирхол байгаа бол?
-Оюутолгойн гүний уурхайн төсөл одоогоор хамгийн том хөрөнгө оруулалт юм. Олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн салбарынхан Оюутолгойн гүнийн уурхайн төслийг хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ төсөл олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын талаарх мэдээ, мэдээлэл, дохио болдог гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” групп, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа түншлээд “Оюутолгой” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө явна гэдгийг нотлон харуулж чадвал дэлхийд маш сайн дохио өгнө. Хэрвээ “Оюутолгой” амжилттай урагшилбал хөрөнгө оруулагчдыг татах том хөшүүрэг гэж харж байна.
-Нийтлэлч Баабар Эдийн засгийн чуулганы үеэр “Оюутолгой” төслийн үйл ажиллагааг хянахаар 300 гаруй хүн ажиллаж байна гэж мэдэгдсэн. ТЕГ-аас “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа. Үүний 11 тэрбум төгрөг төлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тодотгосон. Энэ асуудалд Рио тинто групп ямар байр суурьтай байгаа вэ?
-“Рио тинто” групп гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа бүрэн төлөх явдал нь хамгийн чухал. Уул уурхай эрхэлж буй компаниуд дундаас бид татвараа маш нарийн мэдээлэлтэй олон нийтэд ил тод тайлагнадагаараа онцлогтой. Энэ хэрээрээ үйл ажиллагаа явуулдаг газруудаас магтаал сайшаал хүртдэг. Тиймээс татварын ил тод байдал, хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа төлөх үүргээ бүрэн дүүрэн биелүүлж ажилладаг. Үүнийхээ төлөө цаашид тууштай байна. Монгол Улсад жилд 200-300 сая ам.долларын татвар төлж байгаа. Монгол Улсын ТЕГ-аас Оюутолгойн 2014-2015 оны үйл ажиллагаанд аудит хийсэн. Харин аудитын дүгнэлтээр нэмж 155 сая ам. долларын татвар төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргаснаас тодорхой хэсгийг Оюутолгой ХХК төлсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа учраас үлдсэн хэсгийг бид төлөх ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр энэ нь бидний байгуулсан гэрээтэй зөрчилдөж буй юм. Тиймээс гэрээний тогтвортой байдлыг хангаж хүндэтгэх нь чухал. Монгол Улсын Засгийн газартай манай групп харилцан бие, биенийгээ ойлголцох талаар идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Хэн хэнийхээ байр сууриа ойлголцоод явах нь хамгийн сайн арга зам. Арбитрын шүүх дээр татварын асуудлыг шийдэх гарц бий. Арбитрын шүүх талуудын ойлголтыг нэгтгэх, урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх илүү сайн гарц ч байж болох юм. Оюутолгойн цогц гэрээ бүү хэл хоёр найз хүртэл хоорондоо байгуулсан тохироогоо өөр, өөрийнхөөрөө ойлгож, тайлбарлах нь түгээмэл. Ийм үед гуравдагч тал буюу хөндлөнгийн этгээдээр ойлголцлын зөрүүг шийдэх явдал цөөнгүй бий. Тиймээс арбитр үүнтэй адил, хэвийн зүйл юм.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Оюутолгойн колоничлолын гэрээг засахад нилээд хүч орно. Яагаад гэвэл колоничлогчид өөрсдийн уяаны ноходоо сонгуулийн хар машинаар төр шургалуулсан байгаа. Тиймээс бусад уяаны ноходоо илчлүүлэхгүйн тулд Рио Тинто "хөгшин нохой" С.Баярыгаа золигт гарган хаяж байна. Энэ удаа С.Баярыг ашиглаж дуусаад хаяж байгаа шиг дараагийн удаа Ц.Элбэгдорж нарыг хог дээр хаяна. Ц.Элбэгдорж шиг одой хүмүүс түр зуурын амьдралдаа сэтгэл ханасан учраас золиослосон ч харамсахгүй.
Татварын асуудлаар арбитрт очих нь гарцаагvй болж гэж ойлгогдлоо. Монгол ялагдвал ( бараг л ялаагдах магадлал ихтэй ) энэ орк дарга нарт бага ч гэсэн дохио егех бол уу, ямарч олон улсын хууль эрх зvйн мэдлэг байхгvй Даваасvрэн мэтийн дvнхvv оркууд худал популизм хийж монголоо баллаад байгаагаа ойлгохгvй, ойлгох ч чадвар алга, монгол хохирлоо гэхэд эд ямарч хариуцлага хvлээхгvй болохоор тэгдэг бизээ
Алтыг нь аваад авдрыг нь хаянаа гэж байх шиг байна
mongolchuud min hedhen jil huleechih heregtei bolj dee, uurhai ch ashiglaltand orood zes ch osood
Ер нь бол Азийн Дубай болоход ойрхон байгаа шуу,монголчуудаа! Баяр нар бол лут бутээн байгуулалтыг худулгусун гавьяатай хумуус! Ах дуу нар минь битгий муусайн поп-уудын угэнд авт! З00 сая доллар татварт угч одоогийн байдлаар. Энэ тоо тэрбумд хурэх энуухэнд байгаа шуу,монголчуудаа! Поп-ууд ална шуу! Гэрээг бол засч болноо. Гуний уурхайг худулгух хэрэгтэй, Ханбогдод Эрдэнэтээс том хот босоод ирнээ,санаа зоволтгуй,тэр олон монголчууд чинь мунгутэй болоод сайхан байшинд амьдрах болноо доо! Маш гое ирээдуй харагдаж байгаа шуу!

Оюу толгой түүнтэй адилхан муу нуухаар сайн илчил гэдэгийг санаад ухаараад өөрсдийн болон монголын хулгайчдыг илчилбэл дахин итгэлцэл сайн нөхдийн харьцаа үүсэж болно. Хэргээ шударгаар сайхан илчилэхэд хүлээх ял нь ч гэсэн хөнгөрдөг бичигдээгүй хууль бас байдаг.

" Чөөгий " " Үнэн " " Балай " авчээ...
Бухын доодохийг харж үнэг турж үхнэ. .. Өнөөдөрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр үхсэн хатсаны дубай тэр чөлөөт бүс гэх зүйлээ огт хийгээгүй дорнот гэх хятад аймагтай болчихсон монголд итгэл үнэмшил сайн сайхан үнэт зүйл байна уу.?пска бүгд бөгс долоож шивтэр ханхлуулсан хулгайчууд хоорондоо бүгд барьцаалагдчихсан залилангийн төр засаг бүгд үхээд шоронд орж шонд өлгүүлээсэй.

Улс доторх улс гэж РТ хэлнэ. Хэн ч яаж ч чаддаггүй. Бүр ЗГ энэ хэрэгт оролцох боломжгүй. Гэрээнүүд нь нууц. Монголчууд 2 тал болоод алалцаж байхад РТ үйл ажиллагаа явуулж, хэрэв монголчууд гэнэ алдвал өөртөө ашигтай байдлаар гэрээг өөрчлөх боломжтой ийм л улс доторх улс байна даа.
Хулгайчдийн эх оронд бас нэгэн хулгайч луйварчин улс доторхи улс байх ёстой юу!?
oorsdoobid xurz baryj l orokhgyi yum bol duugai xuleen zobshoorch tatvar deeree xyanalt tavixaas oor argagyig l xelj bauna unen biz dee er ny
энэ муу зайл,гэрээгээ баримтлана-гэдэг гэрээг "өөрийнх" нь хахууль авагчид хийсээн гэж баталж байна
Монголд шудрага үнэн хаана байна. Энэ засагт байгаа нөхдүүд анх албанд орсон ажилласан цаг үеээсээл хахууль залилан авиллагаар амьдраад ажиллаад сурчихсан хулгайч хуурамч сэтгэлтэй түшмэдүүд тийм учир та бүгдийг түүх та нарыг хэзээч мартахгүй.
Зэс хайлуулах үйлдвэр биш, зөвхөн судалгаа гэнээ, хаха. Тэр судалгааг нь хийж өгсөн, үйлдвэрээ монголчууд баривал барь, бид нар яахав зэсээ нийлуулж болохийн гэнээ. Баяр, Баярцогт, Элбэгдорж, Сайханбилэг нарыг хахуульдаад асар ашигтай гэрээ хийгээд авсан. Энэ новшнуудыг хөөж гаргахгүйгээр монголчууд хэзээ ч өөдлөхгүй.
SBayar shorond baigaagui um bn. "Podagra " uvchnii onosh garsan bol uuh tostoi hool heteruulj idsen, arhi, stressees bolj "pristup" buyu tuluin attack uusch mash ih uvddug anagaah uhaanii undestei. 1000 tariuuraar (shpritseer) zereg hatgaj bui met uvddug uchir ni sheesnii huchiliin hemjee ihesch hurts hurts uzuur, irmegtei talst uusen havi oiriin ed esee uvtgej tsagaan buumiig suitgene. Dund ni uruvsul ulailt uusne. Daralt holesterol ihesne. Aminaas hol uvchin. Emneleg 7,10 l honuulna. Bi 48 tsagt emchilne. Urevseliig bagasgana, mus tavij, shagai hul sarvuu huruu tseejiig zadgai bailgaj 2-3 em l ugnu. Buruu hoollodog borchuudiin uvchin gedeg.
Shorongiin hoolnoos attack uuseh yamar ch, yamar ch undesgui. 40 garui honoson gedeg tuiliin hudal. Fake news. Zalilchihlaa. Onosh tavih ni ch hetsuu bish. Ih mungutei hun gehed idej uuh talaar haltaruud shig soelgui, hachin l hun um bn. Estoi gaihchihlaa. Zagasnii erdemten eejiinhee achaar zagas ih idej IQ ni jaahan deeguur um bn gej bodson chin barlag shig, gahai shig um golohgui iddeg hog um bn. Shorongoos multrah gesen arga. Turuuchiin udaa ilegnii C virustai gej zalilsan. Bi gadaadad "You are what you eat ", "You are what you read ", "You are what you wear " geh met seri niitlel bichdeg um. Anagaahiin hun daisnaa ch emchildeg tangaragtai. Sheesnii huchilee hemjeend ni barij hoolnii deglemd orno shuu. Gehdee hudal uvduj niigmiig moligdoj baigaa hun. Gemt hereg chin shorond oruulsan bol Shinjleh Uhaan zaliig chin ilruulj bultahaas argagui bolgono. Mongolchuudiig buu bas novsh oo.

Shorongiin emneleg ene "podagra " buyu tuluig emchilj chadna. Busad uvchintei havsarsan ch chadna. Shorongiin chiig toos, umgar shuumar muu nuluugui, shorongiin hool harin ch sain taarna. Yalanguya shar budaa ni. Shingen ih uuj ter talstuudiig sheesee gargaj tuuna. Doldoi novshoo. Gadaad yavj onosh taviuulah, emchluuleh yamar ch shaardlagagui. 2-r emnelegt hed gurvan udur baih um bn. Shorondoo emchluuleh heregtei.
SBayar shorond baigaagui um bn. "Podagra " uvchnii onosh garsan bol uuh tostoi hool heteruulj idsen, arhi, stressees bolj "pristup" buyu tuluin attack uusch mash ih uvddug anagaah uhaanii undestei. 1000 tariuuraar (shpritseer) zereg hatgaj bui met uvddug uchir ni sheesnii huchiliin hemjee ihesch hurts hurts uzuur, irmegtei talst uusen havi oiriin ed esee uvtgej tsagaan buumiig suitgene. Dund ni uruvsul ulailt uusne. Daralt holesterol ihesne. Aminaas hol uvchin. Emneleg 7,10 l honuulna. Bi 48 tsagt emchilne. Urevseliig bagasgana, mus tavij, shagai hul sarvuu huruu tseejiig zadgai bailgaj 2-3 em l ugnu. Buruu hoollodog borchuudiin uvchin gedeg.
Одоо хүрэлсүх сумияа хоёр монгол орны эрх ашиг гэж бгаа бол монгол улсынхаа төлөө зөв шийдвэр гаргах цаг ирж дээ.с.баяр нарын энэ гэрээг буруу зөв хийсэн монгол улсын эрх ашиг хохирсон хохироогүй гэдгийг шүүх хурдан шийдвэрээ гаргах цаг тулж иржээ.үүнээс л бүх зүйл шалтгаална.түүнээс ард иргэд янз бүрээр ойлгож аваад талцаж хуваагдаж олон санаа оноо хэлэхэн нэг л бишээ.энэ гэрээнд хүрэлсүх сумияа нар засаж сайжруулах зөв болгох ойлгомжгүй юмыг ойлгомжтой болгох хэрэгтэй.цаашилаад гүний уурхай ажилд орвол монгол залуус захиргаа хүний нөөц борлуулалт ашиг орлого энэ бүгдын гартаа авах хэрэгтэй.тэгэхгүй бол монголчууд гадны гар хөл болж боолын ажил хийхэн утгагүй.эх орондоо эрдэс баялагийн эзэн учир эзэн шиг эзэдүүд шиг байхан чухал бна.гадныханы цаад санаан хэцүү шүү. Монголчуудаа
Гэсгээл хаяанд ирсэн шүү, гадна дотны " Гөлчгий " - нүүд ээ!
2020, 2049 он гээд сайхан шааж өгч байна аа. Цонхны цаанаас мөсөн чихэр дололгож байгаад хамаг баялгийг нь сорж авчихаад муусайн монголчуудыг хөнтөрч хаяхаа мэднэ ээ наадуул чинь. Баялагтай мөртлөө улам л ядуу ард түмэнтэй улс болоод байгаагаа ойлгож ухаарах болоогүй л байна уу миний ард түмээн?
Тэгээд "энэ бол бизнес" гэдэг үгээр амыг чинь таглана.