sonin.mn
БЭЭЖИН. /ТАСС/.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны сууж явсан Үндэсний агаарын тээврийн “Air Koryo” компанийн нисэх онгоц Бээжин хотод газардсан тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
Тус хотод Ким Жөн Уны хувийн ИЛ-62 нисэх онгоцноос гадна, Умард Солонгосын төлөөлөгчдийн сууж явсан АН-148 болон Сингапур руу Ким Жөн Уны хувийн автомашиныг зөөвөрлөхөд ашиглаж байсан ачааны ИЛ-76 нисэх онгоцууд ирсэн байна. Ким Жөн Ун тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод хүрэлцэн ирснийхээ дараа хотын төвд байрлах “Дяоюйтай” засгийн газрын байр руу явжээ.
“Умард Солонгосын эргэн тойрны нөхцөл байдлыг би анхааралтай ажиглаж, шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж байгаа” гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг