sonin.mn
МАХН-ын ээлжит  бус Их чуулган үргэлжилж байна.  Их чуулганд 1014 төлөөлөгч оролцож байна. 
Хуралдааны явцад нийт төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Н.Энхбаярыг МАХН-ын даргаар улираан сонголоо.Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас дараах тодруулыг авлаа. .
 
-Ээлжит бус Их чуулганы ач холбогдлыг тодруулахгүй юу?
 
-Манай намын өнгөрсөн хоёрдугаар сард болсон ээлжит Их чуулганаар баталсан намын дүрэм мөрийн хөтөлбөрийг утга төгөлдөр бус шалтгаанаар Дээд шүүхээс бүртгээгүй. Тиймээс бид  Их чуулганаа дахин зохион байгуулж байна. Дахиад хуралдаж дахиад бүртгүүлье. 
Мөн 2011 онд манай намын  хурлаар хэлэлцсэн дүрэм мөрийн хөтөлбөр бүгд хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Үүнийгээ бид шинэчлэн батална.
 
-Намын дүрмийн өөрчлөлтийн голлох заалт юу байх вэ?
 
-Хүн хөөх дуртайдаа биш. 2011 онд намын дүрмээ батлахдаа аливааг их сайнаар бодож байсан байна.  Намын гишүүд маань АН, МАН-ын гишүүдийн алдааг давтахгүй байх гэж бодсон.  Тэгээд гишүүнээ намаас хөөх шийдвэрийг багтаагаагүй.  Гэтэл сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажиллаж байна.  Мөн Эрдэнэтийн 49 хувийн асуудал эсрэг байр суурьтай ажиллалаа.  Тиймээс яалт ч үгүй энэ заалтыг оруулахаас өөр аргагүй боллоо.  Хариуцлагатай, амласнаа хэрэгжүүлж чаддаг нам болно.  Анхаараад алдаа дутагдлаа хүлээвэл бид хамтран ажиллана.  МАН, АН дүрмээрээ хөөж байна.  Тэгэхээр намын дүрмийн шинэчлэл ийм заалт тодорхой хэмжээнд орсон.