sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ли Су Ён өчигдөр Москва хотыг зорьжээ. Энэ тухай телевизийн “Nippon TV” суваг мэдээлэв.
Тэрбээр Москва хотод хэнтэй уулзсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн үзэж байгаагаар, Ли Су Ён Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны Орост хийж магадгүй айлчлалын талаархи бэлтгэл ажлыг зөвлөлдөхөөр Москва хотыг зорьсон байж магадгүй аж. Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапурт болсон яриа хэлэлцээний үеэр Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан хүмүүсийн нэг нь Ли Су Ён юм.
Өмнө нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд айлчлах үеэрээ Орост айлчлах урилгыг Умард Солонгосын удирдагчид дамжуулан өгч байсан юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг