Мөхөс би балчир ахуйдаа дүүтэйгээ аав, ээжийн нутагт очиж аавын нагац эгч болох “ажаа”-гийндаа зусдаг байлаа. Ажаа маань гурван лам ахтай байсан ба ах нар нь бүгд эрдмийн цолтой “Далай Вангийн Хошуу даасан зурхайч”, “гавж” гэх тэргүүтэй лам нар байсан учир бүгд хэлмэгдсэн бөгөөд “ажаа” орой малаа хотлуулж, үнээгээ сааж гүйцээд үргэлж нэгэн лам ахынхаа эрихийг үнэрлэн адис авч маань уншдаг байлаа. Тэр үеээс “эрих” гэдэг ямар эрхэм нандин зүйл болохыг ухаарсан агаад “ажаа” минь ч намайг ах нарын минь нэгний сүнс буцаж ирсэн хэмээн ихэд хайрлан хоймортоо ор засаж унтуулаад өглөө дуудалгүй унтуулж босож ирэхэд өрөмөнд дэвтээсэн цагаан будаа зооглуулдаг байв.
“Ажаа”-гийн барих тэр “эрих” тун сайхан үнэртэй ба бас сайхан шарлаж элэгдсэн “бодинз эрих” байлаа. Лам ах нь баригдаад явахдаа үлдээсэн эрих, шоо, тагш гурвыг “ажаа” минь намайг лам болоод очиход баярлан баярлан уяран хайлж одоо эд миний хүүгийнх боллоо гээд өгсөн юм. Тэр үеээс л эрихнээс салхаа байж “судар, тарни”-ийн ном үзэхэд эрдэмтэн багш нар ч бас эрихнээс үл салан шад, шүлэг, бүлэг ном болгоныг эрихээр тоо авч айлдах ба заримдаа түүнээ сампин мэт ашиглаж бүр тоо ч бодно. Бас биднийг бага хэмээлгүй “нямба” бүтээл хийлгэж эрихээр яаж тарни тоолох, яаж тоо авахыг хүртэл зааж өгсөн ба нэгэн удаа аг тарнийн багшаас эрихний тухай асуусан ба багш нэгэн сударт мутраар заан тайлбарласан нь ийн: “эрих бол тарнийн зэмсэг бөгөөд үүгээр тангаргийн ядам бурхад, баатар дагинас, номын хүчит сахиус нугуудын тарнийг уншиж урин дуудах ба тэдгээрийн зүрхэн тарни, ба үйлийн тарниар амарлингуй, дэлгэрэнгүй, эрх хүчний, догшин үйлийн, маш хэтэрхий олон үйлсийг бүтээх тэргүүтэй тарни унших зэмсэг бөгөөд тоо авах үүрэгтэй” хэмээн айлдсан.
Мөхөс би багаасаа Гандан хийд, Богдын ордон, Чойжин ламын сүм тэргүүтэнд бараалхан мөргөх дуртай ба Бурхад болон Богд, Ихэс лам нарын эдэлж хэрэглэж байсан гоёмсог агаад чухаг нандин эрихүүдийг ажин харж бас Монгол Ринбүчи Багш маань маш сайхан эрдэнийн эрихүүд эдлэж соёрхон саатдаг байсан ба бусдад бас хайрлан соёрхдог байсан тул хэзээ нэгэн цагт төгс сайн “эрихний соёл” дэлгэрүүлэх юмсан хэмээх бяцхан мөрөөдөл сэтгэлдээ тээсээр эдүгээ тэр мөрөөдөл минь хэдийнээ биелж эхэлжээ.
Эрихийг Санскрит хэл бээр “Mala” хэмээх бөгөөд утга нь “Шид авах” хэмээх утгатай.
Манай Монгол оронд дэлгэрсэн Бурханы шашинд 108 болон 21 тоотой эрихүүд байдаг вэ хэмээвээс: 108 эрихний учир нь Буддын гүн ухаанд “дүрс”-ээс “бурханы билиг оюун” хүртэл бүхүйл юмс үзэгдэл 108-д хуваагдан багтдаг тул ийн тоотой эрих голчлон хэрэглэдэг.
Эрих болгон толгойтой байдаг ба гурван бөөртэй байдаг нь нэг эрих тарни уншихад 111 унших боловч 100-гаар тоо авч 8 болон 3 бөөр нийлсэн 11-ийг тоонд оруулалгүй тэдгээр илүү уншсан нь бусад 100 уншсан доторх алдаа дутагдалтай уншсан байж болзошгүйг нөхөж байх учиртай.
Бас заримдаа “очир”, “хонх”, “пүрэв”, “дигүг” тэргүүтэнтэй аравт, аравтын хос тоолууртай байдаг нь “ядам бурханы нямба бясалгал” хийх болон өдөр тутмын уншлага, тарни уншхад болон авсан номынхоо авшиг ба тангаргаас шалтгаалж биедээ үргэлж очир, хонх тэргүүтэн авч явах тарнийн зэмсэг болдог.
Хос тоолуурыг ашиглахдаа бүтэн эрих тарни уншаад “очиртой аравт”-аасаа нэгийг татсаар 1000 болох ба тэр үед “хонхтой аравтаасаа нэгийг татна ингэсээр “түм” буюу 10,000 болно. Ийм тоолууртай эрихэнд бас “шахуурга” хэмээх тоолуур байна. Үүгээрээ “түм” тоог 3 бөөртэй 108 эрихээсээ нэгийг татна ингэсээр арав болоход “бум” буюу 100,000 болно. Бас тоолсоор 100 хүртэл шахуургаа шахахад “сая” буюу 1,000,000 болно гэх мэт.
Бас ийм тарнийн эрихний хэлхээнээс гарсан хоёр унж уургатай хос дусал байх ба энэ нь “арга, билиг” хоёр ба бас “хоосон чанар, бодь сэтгэл” хоёр тэргүүтнийг билэгдэнэ.
21 тоотой эрих нь бөөртэй ч бай бөөргүй ч бай 21 байдаг ба үүний учир нь 21 Дарь Эхийн тоогоор бэлгэдэн байдаг ба Бурханы шашинтан хүмүн өдөр тутам уншлага уншихдаа ажил ихтэй цаг амжих бэрх бол хураангуй уншлага, тарни тоолоход зориулдаг эрих юм.
Жич үл өгүүлэн өгүүлэхэд “зөгий цэцэгэнд өөрийн эрхгүй дурладаг” шиг тарнийн ёсыг дээдэлж явдаг хүмүн ийм чимэгтэй тарнийн зэмсэг болох эрих биедээ авч явбал огторгуйд зорчигч баатар, дагинас сахиусан тэнгэрүүд баясан таалж өөрийн эрхгүй сүүдэр мэт даган явж муу ёр, саад тотгор, хар зүгийн тэнгэр зэтгэрүүдээс сахин хамгаалж байдаг гайхамшигт шид бүтээлтэй бөлгөө.
Зава Дамдин Ринбүчи
Сэтгэгдэл0
үхсэн баасны чинь Зава Дамдин, муу луйварчин үхэж далдраасай
iim hynbaina gedegt ch itgej yadlaa!!ene hyn bidnii dynd baigaa bol yamarsyy hyn baigaa bol iim hyntei hamt amidarch baigaa ger byliinhen ajiliin gazariinhan ni zobdog baih daa!!tolgoigyi hyntei adilhan hyn bna!ta nar byy hyz!!!!gedeg yum!!!oyun sanaanii doroitold orson ta nar sig tenegyyd harin hyrdan daldardag zamaan haisan chini deer syy!!!bid gegeerel bolobsroliig haij baina!
энэ гэж дүрэндээ итгэсэн гар нэг байхым
ҮНЭН
Panzchin
saihan oilgolt ugch baigaad bayarlalaa.Odoo ch umni uchrig sain tailbarlaj baih heregtei tsag ue shuu
Наад Осгонбаяр чинь хятад эхнэртэй тэр ч бүү хэл 2-3 хүүхэдтэй юм байна лээ. Түүнийгээ үхтэлээ нуудаг юм байна лээ.
gytgej baina s dee!!odoo ene niigemd garsan olon yanziin ylas torjiltees chini bolj hymyys iim muuhai zan chanartai boljee!gegeen lam hyniig hyrtel gytgen yimyyleh byzar har sanaagaan sigtgesen baina s dee!!muusain tenegyyd,hyatadiin erliizyyd l baih:!!!
Сайхан билэгдэлтэй ёсыг таниулж өгсөн таньд баярлалаа
Лам чи "агаад" "бөлгөө" сумнуудтай төвд ринбүчи буугаар Дара эхийг Дарь Эх болтол навс буудав. Чиний үеэл их наран хутагт Хөх мөнх тэнгэрийг нум сумаар харваж бороо оруулах агаад бөлгөө. Танай дээдэс Жа лам орос бянтааваар монголчуудыг буудаж алах агаад бөлгөө. Энэ ламнууд бүгд эрих барьсан дүрнүүдтэй ринбүчинүүд ринбүчидэж үл ханах агаад бөлгөө:
тѳвдизмѳѳс монголчууд салсан цагт хѳгжинѳ. монголчуудын доройтсон нэгдэх шалтгаан бурхан лам хувилгаан шүтэж бүх юмаа тѳвд болгож алтаа тѳвдѳд зѳѳж сүмын лрой болгосонд бгаа. хамгийн бясаа нийгэм бол тѳвдийн шашин лам нар. их сүсэгийг далимдуулж эхнэр охиныг нь хүртэл лам нар эдлэдэг.лам нар.тархиа бүз угаалга
Аяаа яасан үнэн бичээ вэ браво.
Энэ луйварчин ахаараа дамжуулж HOME PLASA;-Д Хужаагаас авчирсан хуурамч шашины бараа зардаг хулгайч байгаа юм шүү... Болгоомжлоорой... Цагдаа нар шалгах хэрэгтэй....
Эрхний панз эхлүүлж байгаагаа зарлаж байгаа юм байна. Баахан лаг лаг тайлбартай үнэтэй эрхнүүд зарах нь дээ
х
Мэдээгүй зүйлээ мэдэж авлаа
Нэг юм мэдэж авлаа
хойд дүр бол өндөр гэгээний алтан ургийн хүмүүсийг аврахын тулд зохиосон жүжиг.хүний хойд дүр бол тэр хүний төрсөн үр хүүхэд нь байдаг.
Shashin bol har tamhi yum gesen ug baidag shuu. Id shid ch geh shig muhar susegtei yumnuud.
утгагүй гар ГЭХДЭЭ ХОЛХОН БАЙЦГАА МОНГОЛЧУУДАА чөтгөрийн зарц ХИЙХ юунД ХЭРЭГТЭЙ ЮМ осго ГЭДГЭЭ
ym medehgui bol umnii amaa hamhiad saltaandaa tolgoigoo shaagaad duugui suuj bai hen bh ne ymar hamaa bna mongol lam deedsiinhee amin aildbariig damjuulj bha hereg tus ne garah yostoi ym tubduudiin bugsiig dolooh durtai hun hoguud duugui l suu gaigui erdem nomtoi negniigee demjeed suid boldoggui yma gehed umhii amlalgui duugui suuj sur naad osgonbayr chine hen durtai ne muulaad bdg hen durtai ne umhii amniihaa zugaag gargaad bdag lam bishee bidnii yeiin nom uzsen ym duulsan tsuuhun hubragiin neg mun uursdiguu l hichee dee
Тэр их ид шидээ үзүүлж хайрла өмхий луйварчин минь
eneegiin amidarch yadaj yabaa ardyydiin sanaa setgel hoosorsong ene kamandyydaar ynsihad belen baina!ene haranhyi hymyyseen bid hezee gegeeryylej eb tegs hymyyjiltei bolgoh be?gej zasag tor syrgyyli soyoliin gazaryydaas saardah chag ynendee irjee!Nomtoi erdemtei erhem lam hyniig (rinbyychiig) ingej helj baigaa etgeedyyded ireh hybi sagnal ni sasiniig ygyisgen myylagch munhag har tenegyydiig yostoi yiliin yr ni abaasai l gemeer boltoi!gebch cheehen Mongol zydaggyi zambaraagyi eb negdelgyi ingej hegjih gej yaarah daa yadaj sasiniig zeb yzeleer hymyyjyyleh neleeg ni yridchilan irsen ardiin yhaanaar teleb tybsin hyn bolohod ni tyslah zorilgoor deed syrgyyil kollejyyded baga syrgyylid sasinii men chanariig ,hyn boloh yndesiig ni saitar zaaj egehgyi bol nisbansiin horiig zalgisan taban zabsargyi gemtnyyd ikheseh ni baina syy!!!ter niigem ni anhaaraldaa abaasai bilee!Zebhen erhinii erdem chadal too tooloh arga ebgediin yhaanii tyhaid egyylehed l edgeer charalbaryyd chini dongosood irlee!yah b
Та зуныхаа амралтаар очдог байхдаа сурсан зүйлсийг чинь тэнд зүгээр төрөөд өссөн хүмүүс нүдээ аниад чихээ бөглөөд өнгрөөсөн байхуу
Феодалуудын лам
Монголчууд бидний ухааны доройтол тэнэглэл ихсэж байгаагийн шинж тэмдэг бол иймэрхүү дүвчигнүүр шаарнууд олноор гарч энд тэнд залагдаж бгаа явдал юм. Монгол түмэн эртний мунхаг бүдүүлэг харанхуй руугаа морины хурдаар ухран явж бна даа. Юуны нь тэнгэр удам тэнэглэлийн удамт хөмөрёөн тогоон доторхи монгол орон.
Iim zevuun pizdanuudiig yagaad sonin.mn surtchihlaad bna aa
Гарчигаа зөв тавиараа. Хүмүүсийг төөрүүлж болохгүй.
Баярлалаа ,
Монгол улс энэ товдийн шарын шашинтай хувь заяагаа нийлуулж 15-16р зууны уеээс эхлэн товд Манжуудын одоон хатгаанаас болж Ойрд Халх гэж талцан алалцаж эхлээд шарын шашны таг харанхуй тогоон дотор хэдэн хэсэг хуваагдан орж мохлийн замруугаа шулуудсан туух байдаг.Энэнээс эзэн ЧингисХаан биднийг урьдчилан сэргийлсэн анхааруулга огч байсан боловч Алтан ургийн удам Занабазар мэтийн чотгорууд АавТушээт Хаан Гомбожав дуу Чахуундоржийн ятгалгаар Манжийн талд урван тоглож Монголруу энэ муухай товдийн шарын шашныг нэвтруулэн оруулж монголчуудыг Манжид дагаар оруулан,хулцэнгуй номхон хонин сурэг болох замыг нээсэн туухтэй байдаг.
Erguu muu luivarchin
За даа, анх бясалгал хийгээд гарч ирэхдээ лам шиг гэгээрсэн байсан. Одоо мөнгө цагаан, нүд улаан болсон доо, энэ Осгон лам
Энэрэл хайр, ёс суртахууны тухай ном номлохгүй хүн юм. Харахад л нэг шалихгүй хүн харагдаад байдаг тэгээд би өөрийгөө буруутгаж байлаа. Гэхдээ бусад хүмүүсийн нэрлэж байгаагаар эд өлөгийн наймаачин гэдэг нь ортой бололтой. Бурхан өршөөг!