МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээгээ тун амжилтай, ашиг тустай хийгээд нээлттэй, ажил хэрэгч байдалд болж өнгөрлөө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хельсинки хотод болсон дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Түүнчлэн тэрбээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаархи санал бүхий бичгийг Д.Трампт дамжуулан өгснөө дурдсан байна.
В.Путин, Д.Трамп нарын анхны бие даасан, бүрэн хэмжээний уулзалт өчигдөр Финландын Хельсинки хотод болсон билээ. Хоёр улсын удирдагчдын хийсэн ганцаарчилсан уулзалтын дараах өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, төрийн тэргүүний туслах Юрий Ушаков, АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Хантсман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, ерөнхийлөгчийн туслах Фиона Хилл нар оролцсон байна.
“Болж өнгөрсөн яриа хэлэлцээнүүд нь ерөнхийлөгч Д.Трамптай хамтран хоёр улсын харилцаан дахь сөрөг нөхцөл байдлыг залруулж, харилцааг хэвийн болгох эхний алхмуудыг төлөвлөх, харилцан итгэлцлийн түвшинг сэргээх хүслийг харуулж байна” хэмээн В.Путин уулзалтын дүнд мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр хоёр улсын тусгай албаны ажилтнууд харилцаа холбоотой ажиллаж байсан талаар дурдахын сацуу хоёр улсын бизнес эрхлэгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах талаар тохиролцоонд хүрэх, Сирийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллахад шаарлагатай бүхий л хэсэг талуудад бий болохыг цохон тэмэглэсэн байна.
Харин Д.Трамп мэдэгдэхдээ “Дипломат арга зам, хамтын ажиллагаа, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг сөргөлдөөн, дайсагнасан харилцаанаас илүүд үзэж байгаа нь АНУ болон ОХУ-д төдийгүй дэлхий дахинд ээлтэй” гэжээ. Тэрбээр мөн “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Орос улс АНУ-тай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин АНУ-ын төрийн тэргүүнд “ДАШТ-2018”-ын албан ёсны бөмбөгийг бэлэглэж, “ДАШТ-2026”-г амжилттай зохион байгуулахыг хүсчээ. Д.Трамп В.Путинд талархал илэрхийлж, бөмбөгийг бага хүү Бэррондоо дамжуулан өгнө гэж хэлсэн байна
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Энэ хоёрын зөрчлөөс ашиг унагах санаатай хорон санаат англичуудад хохиролтой уулзалт болжээ.Трамп бол барууныхны адалдаг шиг адгийн хог шаар биш ердөө л эх орныхоо олон иргэнийг ажилтай, орлоготой болгох гэсэн эх орноо хайрладаг америк хүн шүү дээ.Бүх улсын төрийн тэргүүнүүд бүгд ийм бодолтой байх ёстой юм.Даанч манайд жинхэнэ эх орноосоо урвагчид болох элжэгдорж,С.баяр,баярцогт сайханбала,г алтанхуй,Сү,батболд гэхчлэн хараал идмэрүүдийг монголын ард түмэн сонгоод байх юм.Энэ муу ёр шүү.Хүн үхэхээ болохор сайн хүнээ үзэн ядаад муу хүнийг тал татаад эхэлдэг юм гэсэн.Монгол улс яах гээд байна.
Трампын нэр хүнд хэзээ ч тийм өндөр байгаагүй,уулзалтаас хойш огцом буурсан.....
Ийм хачин популист үзэл санаатайгаар дэлхийн стандартад хөл нийлүүлсэн Монгол улс хэзээ бүрдэхгүй. Эдийн засгийн мэдлэг байхгүй, энэ ерөнхийлөгч өөрийн эдийн засаг ард түмэндээ хэр их хохирол учруулж байгааг мэдэхгүй байж, энэ хүнээс монголчууд санаа авах хэрэгтэй хэмээн ярьж суух. Ийм учраас л монголчууд дандаа хоосон яригчдыг сонгодогт гайхах зүйл алга.
Сенатор США Джон Маккейн, председатель Комитета по вооруженным силам Сената, опубликовал заявление о сегодняшней встрече президента с Владимиром Путиным в Хельсинки и последующейпресс-конференции: «Сегодняшняя пресс-конференция в Хельсинки была одним из самых позорных выступлений американского президента на моей памяти памяти. Урон, нанесенный наивностью президента, эгоизмом, ложной эквивалентностью и симпатией к автократам, трудно подсчитать. Но уже ясно, что саммит в Хельсинки был трагическим провалом.