sonin.mn
ХЕЛЬСИНКИ. /АР/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт бол Өрнөдийн орнуудын тусгаарлалтаас ОХУ-ыг гаргах эхлэл юм гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын дараа мэдэгджээ.
2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим халдлага хийсэн гэж ОХУ-ын цэргийн 12 албан хаагчийг буруушааж, тэдэнд хориг арга хэмжээ авсан нь АНУ-ын улс төрийн тоглоомын нэг хэсэг байсан гэдгийг В.Путин дурдаад, ОХУ АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй гэж мэдэгдэв.
Мөн тэрбээр Трампын талаархи алдагдсан мэдээллийг ОХУ цуглуулсан гэх асуудлыг үгүйсгээд, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Трамп мэдэгдэхээс өмнө түүнд ОХУ руу чиглэсэн ашиг сонирхол байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Түүнийг шүүмжлэгч олон хүн амиа алдаж байгаа тухай Путинээс асуухад тэрбээр, ОХУ-д гарч буй гэмт хэргүүдэд асуудал бий гэж тайлбарласан байна. Мөн тэрбээр АНУ-д ч гэсэн ийм асуудал бий гэдгийг онцлон тэмдэглээд, Жон Ф.Кеннедигийн амь насыг хөнөөсөн хэрэг, цагдаа хүчнийхэн болон иргэд хоорондын мөргөлдөөнийг дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг