sonin.mn
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын алдарт Чингис Хаан хамтлагийн ахлагч Вольфганг Хайхелийг Монгол Улсын төрийн дээд Найрамдал одонгоор шагналаа. Үүний дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис Хаан хамтлагийн ахлагч Вольфганг Хайхелийг хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм.
Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө  дурдав.
“Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялан тоглолт xийxээр болжээ. Тоглолт Япон Улсаас эxэлж Бразилд дуусаx бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад ирэх юм байна. 
ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болж байсан “Чингис хаан” дуугаа дүрсжүүлэхээр   иржээ. Клипний зураг авалтыг “Херо Энтертайнмент” хийх юм.