Дарь Сүхбаатарыг ардчиллын алтан хараацай, анхны арвангурвын нэг, ардчилсан холбоог үндэслэгч, анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч гэдэг ч тэрээр ардчиллын бялуунаас хуваалцалгүй олон жил ганцаардсан чоно шиг явсан нэгэн. Учир нь түүний ерэн онд хүсэн хүлээж байсан ардчилал нь авилга хээл хахуульд идэгдэн, анд нөхөд нь олигархи бүлэглэлд хуваагдан нийгэмд шударга ёс алдагдсан явдалтай тэр хэзээ ч эвлэрч байгаагүйн шинж.
Нэгэнтээ Дарь Сүхбаатар ард түмнийхээ итгэлийг алдсан журмын нөхдийнхөө бусармаг үйл ажиллагаанаас нүүр хийх газаргүй болж, ардчилалын хамсаатан төрөөс төрсөн тэрбумтан анд нөхдийнхөө нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал хүлцэл өчин ганцаараа гүлдийж хоцорсон ч тал бий.
Дарь Сүхбаатарын ерээд оны тэмцлийн гол зорилго нь Монгол Улсаа Москва, Бээжин зэрэг гадны хэнээс ч хамааралгүй жинхэнэ тусгаар улс болгох, монгол хүн бүрийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох, монгол хүн бүрт чөлөөт сэтгэлгээ олгох гэсэн гурван үндсэн зорилтыг зүрх сэтгэлийнхээ угт агуулж байсан ч яваандаа ганзага нэгт нөхдөөс нь эхлээд гадны корпорациудын гар хөл болцгоон, монгол хүн бүр тэгш хүртэх ёстой үндэсний баялаг хэдхэн олигархи гэр бүлийн гараар орсон зэрэгт сэтгэл гундуухан явдаг нэгэн. Тэрээр барууны тэжээвэрүүдтэй хэзээ ч гар нийлж тэдний хөл гар дохио зангаа болж байгаагүй, зөвхөн улс монголоо гэсэн цэх шулуун зантай, чин зүрх сэтгэлтэй учраас л тойргийн гадна үлдсэн ч тал бий.
Дарь Сүхбаатар бол Болор цомд долоон удаа амжилттай оролцож, хаанахын ч хэний ч жагсаал цуглаан дээр очоод улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө хүний өөрийн нам улс төр найз нөхөд гэлтгүй хэнийг ч зад шүүмжилж байдгаараа ёстой нөгөө Шүлэг тэрлэж шүүрс алдах омог бардам монгол эрсийн нэг яах аргагүй мөн
Дарь Сүхбаатар ерээд онд монголын ардчилсан холбооны анхны суурь болох Дэвшилтэт залуучуудын эвслийг нэр бүхий уран бүтээлч нөхдийн хамт байгуулж, анхны тэргүүнээр сонгогдон бүхэл бүтэн коммунист нам улс төрийн тогтолцооны эсрэг залуусыг уриалан дуудан босон тэмцэж чадсан, тухайлбал 1989 оны 11 сарын 28-ны өдрийн Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр социализмийн далан жилийн түүхэнд анх удаагаа индэр дээрээс Улс төрийн товчоо ОГЦОР хэмээн зоригтойгоор хэлж чадсан, хэрэгжүүлж дийлсэн Дамдины Сүхбаатар лугаа адил хатан зоригт монгол түмний цөс ихт аавын хүү. Монголчууд эрт дээр үеэс үйл хэргийнхээ төлөө өөрийгөө зольж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй хүнийг Хараа ихт хар сүлд Цөс ихт монгол хөвүүн гэж зүйрлэн хэлж ирсэн түүхтэй. Тэрээр ерэн оны хувьсгалын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй байсан тэрхүү эгзэгтэй өдрүүдэд өглөө бүр гэрээсээ гарахдаа Орой гэртээ эргэж ирэхгүй байх шүү хэмээн олон удаа хэлж гараад өвлийн тэсгим хүйтэнд явган нүцгэн, ачааны тэрэгний дээр осгон алдаж хувьсгал хийж тэмцэж явсан цөөхөн хэдэн цөс ихт аавын хөвгүүдийн нэг.
Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл буюу эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Чингүнжавын өлгий нутгийн хүүгээс гадна үнэн үг, шударга зангаараа баруун таван аймагтаа алдартай, насаараа тээврийн жолоо мушгисан Дарьсүрэн гуайн ууган хүү болохоор агуу үйл хэрэгт нь герман боловсролоос гадна гол нь түүний аав ээж удам судар, мах цусан дахь монгол эх оронч ген нь ч нөлөөлсөн байх.
Герман гэснээс наяад онд Дарь Сүхбаатарыг Германд оюутан байхад нь тэр үеийн тэргүүний оюутан гэдэг утгаараа Монгол оюутнуудын Эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон түүнд холбогдох газраас /ойлгомжтой/ тэнд сурдаг оюутан, аспирантуудыг тагнаж чагнах мэдээлэх үүрэг өгснийг тэрээр эсэргүүцсэн тул зуны амралтаар ирэнгүүт нь буцаалгүй дөрвөн жил сурсан Герман улсын Карл-Марксын техникийн их сургуулиас нь хөөж Намын Төв хорооны заалтаар хөдөө барилгад дээр шаварчнаар гурван жил ажиллуулах үеэс л түүний улс төрийн тодорхой үзэл санаа нь төлөвшиж эхэлсэн гэдэг. Ингээд Монгол оронд Горбачёвын өөрчлөн байгуулалтын салхи ид шуурч байсан 1988 оны намар Багшийн дээд сургууль дээр Дарь Сүхбаатар нөхдийн хамт анхны чөлөөт хэвлэл болох “Цагийн толь” сонин гаргаж гурван дугаар гаргаад байтал Төв Хорооны даалгавраар НАХЯ-наас хааж байжээ.
Дарь Сүхбаатар нь ерээд оны ардчилсан хувьсгалаас хойш албан тушаал хөөцөлдөж алдар цол гуйж гоншигонолгүй, ганцаардсан чоно шиг явсан хорин жилийн хугацаандаа гараа хумхиад зүгээр суусангүй, тэрээр 1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаль дэлхийгээ эрхэмлэх монгол уламжлалт үйл хэргийг өрнүүлэх, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн Соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх зэргээр монголын үндэсний ардчиллын суурь, үнэт зүйлд жинтэй хувь нэмрээ оруулсан юм.
Харин ажил төрөлгүй олон жил явсан түүнд ардчилалын хорин жилийн ойн босгон дээр МоАХ-ны ерөнхийлөгч Женко Баттулга сайд байхдаа ардчилалд оруулсан хувь нэмэр, андын журмыг санаж ажилтай болгож өгөхөд нь итгэлийг зүтгэлээр гэгчээр хоёргүй сэтгэлээр Онцгой байдал зэрэг төрийн албанд дөрвөн жил чин шударгаар чадлынхаа хирээр зүтгэжээ.
Ардчиллын галыг асааж, анхны арвангуравт Андгай тангараг гэдгийг анх сонордуулж, амин хувиа хичээлгүй ард түмэн эх орныхоо төлөө чин шударгаар зүтгэж яваа Бат-Үүлийн дайтай баатар болох Дарь Сүхбаатар шиг цөс ихт охид хөвгүүдээ Монгол түмэн мянган өдөр хайрлаж хамгаалж бас харамнаж байваас тэд нэг л өдөр улс үндэстнийхээ төлөө үйл хэргээ гүйцээн, үүнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Сэтгэгдэл0
Kkk
Дарь.Сүхбаатар минь Н.Энхбаярыг бараадвал л нэг томоохон албан тушаалд хүрнэ дээ. Баатар ч болно. АН-ынхан бол чамаар туг тахихаас өөр юу ч болохгүй.
хувилгаан жанжин биз дээ ум базарваани хум пад сухаи
ЦӨС ИХТЭЙ ЗАЛУУ МААНЬ МОНГОЛ УЛСЫНХАА ЭСРЭГ Л АЖИЛЛАСААР ИРЖ ДЭЭ УГ НЬ ТАРХИ НЬ ЗӨВ АЖИЛЛАДАГ БАЙСАН БОЛ
би ч гэсэн Дарь.Сүхбаатарын шударга ёсыг нь үнэлдэг. гэвч нэг юм бий... би оюутан байхаас л Ардчилал-ын бүх хурал жагсаал, бүх зүйлд нь оролцож явсан. тэр ч бүү хэл гадна дотнын сонин хэвлэл дээр ч ярилцлага нтр өгч байлаа. тэглээ гээд би өөрийгөө "баатар" нтр гэж хэзээ ч бодож байгаагүй, ардчиллынхаас юм зулгаах ёстой ч гэж бодож байгаагүй юмдаг. яриад байвал миний түүх элбэг батүүл, баабар нараас ч баялаг байж мэднэ. тэглээ гээд би ер цээжээ балбах ёсгүй гэж ойлгодог. тийм болохоор Дарь.Сүхбаатар таньд зөвлөхөд зүгээр л зөнгөөр нь хаяачих. одон тэмдэг цол гуншин энэ тэр гэж байлайгаа хийдэгийн. тэрнээс дээшээ байх үлгэр дуриалал болооч гэж хүсье. Ном бичвэл харин сонин байж магад
махн ххк-д орж насны онигоонд орчихгүйгээ эрхбиш мэдэх байлгүй дэ :))
Германаас сурлагаар хасагдаж ирээд л соц үеийг үзэн ядагч болсон байх. АН нэг хэсэг ийм хонзогногчоор дүүр ч байсан Түүний л нэг Гавьяа нь нөгөөдүүл шигээ улс нийгмээ тонож идэж уугаагүй хүн. Гай тариагүй л гэсэн үг Түүнээс нэг их тэмцэгч энэ тэр бол онигоо. Багшийн дээдэд сурч байхдаа нэг хуудас канондсан цаас оюутан бүрт тарааж шахаж стипентнээс нт нэг төгрөг авдаг байсан. Тэрнийгээ Ардчиллын анхны хэвлэл гэх юм билээ. Шинэ толь ч бил үү? Бидэнд бол нэг төгрөг нь хамаагүй илүү хэрэгтэй байсан Ер нь дэмий юм хийж явдаг нөхөр
MAH-iinhan AH-iinhaniig hoorondn hagaralduulah bugdiign hoorondoo ev tunjingui neg tiim yas haysan niitleluudiig zahialgaar monchig ih bichuuleh ym . Zarim erguunuudn oorsdiigoo shuud baatar meteer tosoolj jurmiin nohdiinhoo esreg ajillaj tenegtene .
bas arhi uuhaaraa mash ih agsam shd
Цөс ихт хэдэг чинь холерик гэсэн үг шүү!
АНыхан дандаа өөрсдийнхөө буруу бусармаг зүйлсээ бусад дээр тохно. Энэ нөхөр чинь Германд шалгалтаа өгч дийлэхгүй хасагдаж байсан гэдгийг тухай үед хамт сурч байсан хүмүүс бүгд мэддэг л юм билээ ямар балтуушаараа энэ бид хоер НАХЯд тоогдох вэ дээ
Хурандаа нэрийг зүүсэн Доржпаламын Эрдэнэцогт таны үг: ----- "амин хувиа хичээлгүй ард түмэн эх орныхоо төлөө чин шударгаар зүтгэж яваа Бат-Үүлийн дайтай баатар болох Дарь Сүхбаатар" гэжээ. Ардчилалын "бялуу"-наас зүсэм хувь хүртсэнийхээ ачийг хариулагч Д.Эрдэнэцогт гэгчийн бичсэн Бат-үүлийн гимн ийм байдаг байжээ.
Ардчилал ярихаас өмнө АНыхан худлаа шаадгаа больчих хэрэгтэй. АНыхан дандаа өөрсдийнхөө буруу бусармаг зүйлсээ бусад дээр тохно. Энэ нөхөр чинь Германд шалгалтаа өгч дийлэхгүй хасагдаж байсан гэдгийг тухай үед хамт сурч байсан хүмүүс бүгд мэддэг л юм билээ ямар балтуушаараа энэ бид хоер НАХЯд тоогдох вэ дээ
чингүнжав хөвсгөлиих
Nas barchihsan yum bolovuu? gej bodloo.Amd yum baina.Baatar tsoliig ni ogoosoi bilee .
Наадахь чинь худлаа иймэрхүү новшнуудыг улс төрөөс хол байлга
Наадах чинь хөдөлмөрийн гавьяны одон энгэртээ зүүгээд явж байсан өчүүхэн амьтан бна даа гэсэн дүгнэлтэнд хүрсэн битгий хөөргө та минь Бид өнөөдөр жирийн ард яаж амьдарч байна.Бөөн өр хойч үедээ үлдээж байна.Ардчиллалын луйварчид өөрсдөө гадны хөл гар болоод Эх орноо зарж дууслаа муусайн шаарнууд!!!
СҮХБААТАР БОЛ ХАРИН ДАЖГҮЙ ЗАЛУУ ШИГ БАЙГАА ЮМ. ЭЛБЭГЭЭ, ҮҮЛ, МАН-ЫН ХУЛГАЙЧ НАРЫГ БОДОХОД. ИЙМ Л ХҮНЭЭР ТӨРӨӨ БАРИУЛБАЛ ЖААХАН УРАГШЛАХ БОЛОВ УУ? ГЭХДЭЭ ЦАГ ХУГАЦАА Л БҮХНИЙГ ШИЙДЭХ БАЙХ ДАА.
Batuuliin baatar tsolyg huraan avch Sukhbaatart olgoyo. Bat-uuld hundedsen shagnal shtee, ard tumen huleen zevsheerehgui baihad ter baataryn altan tavan hoshoog butssan egeech ta, ta tuuniig zuuh erhkgui.
Алдаагаа ухамсралдаг шудрага хүндээ.
Энэ Сүхээ өөрөө өөрийнхөө тухай бичээд хүний нэр тавичихдаг муу зуршилтай хүн дээ.ккккк
Devshih sanaatai yumdag uu daa
Ugui bailgui dee.gehdee an-hnii uchir nachiriig olohiin argagui ork -uud.
Ene hun Ardchilaliig ehluulsen tseehen hunii 1 men.Zorig.lam Baasan.DariSuhbaatar nar terguun shugmand bsaan.Batuuld baatar ehees enr nehert 1 uom egvel zugeer bsan uom.Amjilt husie.
Сайхан бичсэн байна. Дарь Сүхбаатар бол үзэлдээ үнэнч, хэлэх үгээ хаана ч хэлдэг, чин шударга Монгол эрсийн нэг мөнөөс мөн шүү
Дарь Сүхээ өөрийгөө гэдэг болхоос бусад найз нөхдөө бол хатран тэмцэгч нартаа нохой шиг харьцдаг гэдгийг нь МоАХчууд бүгд мэддэг юм
Энэ Доржпаламын Эрдэнэцогт гэгч хурандаа сүрхий бялдууч зусарч золиг юм гээч. Өмнө нь бас Цэнддоог магтаан зусардсан үг нийтлэлдээ хавчуулж байсныг нь санаж байна. Энэ мэтээр АН-ын хэдэн хулгайч нарт зусар үг дайхдаа бүр мэргэшиж байна шүү. Дарь Сүхбаатар ямар ч гэсэн дарганцар албан тушаалаас салдаггүй, тойрсон хүрээлэл дотроо л АН-ынхныгаа ерөнхийд нь шүүмжилсэн үг хэлж өөрийгөө тэдэндээ сануулаад энд тэнд өөрийгөө магтуулж явдаг шалихгүй бэртэгчин. Би л лав тууштай тэмцэж, эрх баригчдын бузар булайг илчлэн зарлаж байсныг мэдэхгүй юм байна. Жижиг дарганцрын албан тушаалаас аминдаа зөв ашиг олоод амьдраад байдаг л нөхөр шүү дээ. Ер нь иймэрхүү эх оронч царайлсан, бялуу хүртээсэнгүй гэж намынхандаа үг хаясан бэртэгчин их болж дээ.
Энэ Доржпаламын Эрдэнэцогт гэгч хурандаа сүрхий бялдууч зусарч золиг юм гээч. Өмнө нь бас Цэнддоог магтаан зусардсан үг нийтлэлдээ хавчуулж байсныг нь санаж байна. Энэ мэтээр АН-ын хэдэн хулгайч нарт зусар үг дайхдаа бүр мэргэшиж байна шүү. Дарь Сүхбаатар ямар ч гэсэн дарганцар албан тушаалаас салдаггүй, тойрсон хүрээлэл дотроо л АН-ынхныгаа ерөнхийд нь шүүмжилсэн үг хэлж өөрийгөө тэдэндээ сануулаад энд тэнд өөрийгөө магтуулж явдаг шалихгүй бэртэгчин. Би л лав тууштай тэмцэж, эрх баригчдын бузар булайг илчлэн зарлаж байсныг мэдэхгүй юм байна. Жижиг дарганцрын албан тушаалаас аминдаа зөв ашиг олоод амьдраад байдаг л нөхөр шүү дээ. Ер нь иймэрхүү эх оронч царайлсан, бялуу хүртээсэнгүй гэж намынхандаа үг хаясан бэртэгчин их болж дээ.
Батүүл ямар юмнын баатар байх вэ дээ.тарвага хулгайлж баатар өгсөн.улсын баатар гэдэг цол гуншинг шавар шавхайтай хутгаж нэргүй болгосон тарвагадорж мөнөөсөө мөн.элэнцгийн ардчилсан хувисгал байх вэ.хулгайч худалч луйварчид нийлж монголыг дээрэмдэж тонож сүйтгэж шаварт хутгаж хаячихсан 28 жилийн дараа харагдаж бгаа мөн үү.улс гэхэд улс биш эзэнгүй айл.төр гэхэд төр биш хуули ёс дэг журамгүй танхай балмад этгээдүүд төрийн сэнтийд үүрэлчихсэн ийм л замбраагүй оронцогнууд бна даа
за больж үзэцгээ.одоо чи шүү сайхан шүү.мундаг шүү гээд хөөргөж өгнө.мэдлэг боловсрол дульхан этгээд намынхаа буяныг их идлээдээ одоо болоо
ene hun bol aash aranshin muutai yamarch moralgui negen gedegig ardchilalinhan bolon bugd medne,ih deerelhuu zantai hogin novsh do,oorigoo magtuulj bichsen uhaantai yum baih da
Больж үз. Эрдэнэцогт минь. Өөр, зөв аргаар мөнгө олж болно шүү дээ. зах зээл гэдэг чинь чөлөөт өрсөлдөөн. Чиний энэ өгүүлэлд чөлөөт өрсөлдөөний үнэр ч алга__ Харин новш бол байна.
Худлаа бичих юмаа. Карлаас шалгалтаа өгч чадаагуй л буцсан ш дээ. 3-р курсдээ ч сууж чадаагуй бх.
жинхэнэ хутгааны эзэн нөхөрдөө. мэдэхгүй хүмүүс 1 харьцаад л мэдэх болно, итгэхгүй бол ажиллаж байсан газруудаас нь тодруулчихгүй юу даа
Ардчиллын хоёр дох Баатар төрөх нь дээ.
АН-аас сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу.
Өөрийгөө магтуулах хэрэг ч байна уу даа
Бялуу цѳндѳѳ л хүртсэн ш дээ. ОССК -ын дарга болоод ѳѳртѳѳ гоё байртай болсон биз дээ.
За даа Дарь Сүхбаатар ч энд бичсэн гоёчилсон шиг ч эр биш байх шүү. Ихээхэн биeэ тоосон, сагсуу, ойворгон нөхөр дөө.
Дарь. Сүхбаатар Бат-үүлийн дэргэд баатар шүү. Шудрага хүн. Янз бүрийн албан тушаалд байгаагүй нь ч үнэн байх.Гэхдээ тийм боломжинд байсан байж яагаад албан тушаалын бялуунаас хүртээгүй юм бол оо. Үүнд үндсэн 2 шалтгаан бий. 1-д: хамтран зүтгэгчид нь үзэл бодолтой нь нийцээгүй, шудрага биш байсан. 2-т: Хувийн зан араншин. Энэ 2-ын аль нь юм бол оо.
Дарь. Сүхбаатар Бат-үүлийн дэргэд баатар шүү. Шудрага хүн. Янз бүрийн албан тушаалд байгаагүй нь ч үнэн байх.Гэхдээ тийм боломжинд байсан байж яагаад албан тушаалын бялуунаас хүртээгүй юм бол оо. Үүнд үндсэн 2 шалтгаан бий. 1-д: хамтран зүтгэгчид нь үзэл бодолтой нь нийцээгүй, шудрага биш байсан. 2-т: Хувийн зан араншин. Энэ 2-ын аль нь юм бол оо.
муу урвагч ардчилсанаа намыг муулаад цест их хевуун болоо юу тамын тогоонд уурд улдмэр
Германаас сурлагаар хасагдаж ирээд л соц үеийг үзэн ядагч болсон байх. АН нэг хэсэг ийм хонзогногчоор дүүр ч байсан Түүний л нэг Гавьяа нь нөгөөдүүл шигээ улс нийгмээ тонож идэж уугаагүй хүн. Гай тариагүй л гэсэн үг Түүнээс нэг их тэмцэгч энэ тэр бол онигоо
Zusarch pizdaa be nohodoo boddoggyi hyn sain baigaad ch yaaah bilee udirdaj chadahgyi yum bol Lider baigaad ch yaaah bilee Malish shig gar biz
1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаль дэлхийгээ эрхэмлэх монгол уламжлалт үйл хэргийг өрнүүлэх, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн Соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх зэргээр монголын үндэсний ардчиллын суурь, үнэт зүйлд жинтэй хувь нэмрээ оруулсан юм. БҮГД ХУДЛАА. АМЬД ГЭРЧ ОЛОН БИЙ ШҮҮ
1989 оны 11 сарын 28-ны өдрийн Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр социализмийн далан жилийн түүхэнд анх удаагаа индэр дээрээс Улс төрийн товчоо ОГЦОР хэмээн зоригтойгоор хэлж чадсан, ХУДЛ Германд оюутан байхад нь тэр үеийн тэргүүний оюутан гэдэг утгаараа Монгол оюутнуудын Эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон түүнд холбогдох газраас /ойлгомжтой/ тэнд сурдаг оюутан, аспирантуудыг тагнаж чагнах мэдээлэх үүрэг өгснийг тэрээр эсэргүүцсэн тул зуны амралтаар ирэнгүүт нь буцаалгүй дөрвөн жил сурсан Герман улсын Карл-Марксын техникийн их сургуулиас нь хөөж Намын Төв хорооны заалтаар хөдөө барилгад дээр шаварчнаар гурван жил ажиллуулах үеэс л түүний улс төрийн тодорхой үзэл санаа нь төлөвшиж эхэлсэн гэдэг. Ингээд Монгол оронд Горбачёвын өөрчлөн байгуулалтын салхи ид шуурч байсан 1988 оны намар Багшийн дээд сургууль дээр Дарь Сүхбаатар нөхдийн хамт анхны чөлөөт хэвлэл болох “Цагийн толь” сонин гаргаж гурван дугаар гаргаад байтал Төв Хорооны даалгавраар НАХЯ-наас хааж байжээ. ХУДЛАА
Терд ийм л хvн хэрэгтэй юм.
Хөөрхии дөө. Урагдсан хөзөр шиг хэдэн нөхөд. Юугд ашиглуулчивдаа
Германаас сурлагаар хасагдсан ч гэх шиг,мэдэхгүй байж битгий улаан туяа тусга,Завхандаа толгой цохидог сурлагатай байснаас Германы бэлтгэл гэдэг хувааарь авч байсаныг би мэднээ
Германаас сурлагаар хасагдсан ч гэх шиг,мэдэхгүй байж битгий улаан туяа тусга,Завхандаа толгой цохидог сурлагатай байснаас Германы бэлтгэл гэдэг хувааарь авч байсаныг би мэднээ
Германаас сурлагаар хасагдсан ч гэх шиг,мэдэхгүй байж битгий улаан туяа тусга,Завхандаа толгой цохидог сурлагатай байснаас Германы бэлтгэл гэдэг хувааарь авч байсаныг би мэднээ
Буудалд согтуугаараа охин хүчиндэх зодсон нөхөр ч аргагүй цөс ихтэй
setgegdeluud n zarim n yostoi hamar dor hagarhai bna gsn shig com-n araas burj uguu shiv de NEG L YUM HELEY JINGIIN TSUVAA YAVJ L BAIDAG JINGER NOHOI HUTSAJ L BDGIIM daa 10 huruu tegsh hun bhgui l bh ghde jingiin tuuhai deer tavibal zuv taldaa iluu jin darah bailgui de
Муу хэлүүлж байхыг бодоход Сүхбаатар гэдэг хүн бодит юм гэдгийг нь харуулаад байгаа юм бишүү. Зүгээр л зүтгэ анд минь.
Эрдэнэцогтоо амжилт хүсье. Ешё олон мэдээлэл оруулаарай. Амжилт.
Дарь. Сүхбаатар бол Ц.Элбэгдорж, Э.Батүүл хоёрыг ардчилалд чирж оруулсан хүн. Гэтэл энэ муу хоёр хулгайч түүнийг мартаагүй л байх ёстой