2015-2017 онд АНУ-ын Санфранцико хотод амжилттай болсон “Чингис” шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” дөрөвдэх удаагийн тэмцээн Монгол Улсад эхэллээ. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм. Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.
А зэрэглэлийн дэлхийн шилдэг их мастеруудын тэмцээний нээлт энэ сарын 8-нд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож үг хэллээ. Шатрын спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд их мастеруудад амжилт хүслээ. Мөн тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь олон улсын шилдэг их мастеруудын тоглолтыг дэргэдээс нь үзэж, туршлага судлах сайхан боломж болж буйг тэмдэглэлээ.
Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөж байна.
Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Цэгмидийн Батчулуун, 2018 оны улсын аварга Сумъяагийн Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Цэдэвээгийн Лхагвасүрэн гэсэн Монголын шилдэг гурван шатарчин оролцож байна.
Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон байна. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Энэ арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлч мэргэжлийн зөндөө алдаа гаргасан байна. Тэмцээн хаана болж байгааг огт дурдсангүй, хэдэн цагуудад үзэгчид чөлөөтэй очиж сонирхох хугацааг бичсэнгүй.
Нэмж хэлэхэд, энэ уг нь Шатрын холбооны сурталчлах ажил баймаар, гэтэл ЗГХЭГ-ын Хэвлэлийн алба гэсэн нь ойлгомжгүй, Занданшатар Шатрын холбооны ерөнхийлөгч байж болно, гэхдээ албан тушаалаар далайлгаж албаны ажилтнуудаа ТББ-ын ажилд дайчилдаг нь ёс зүйгүй хүний үйлдэл болж байна.
Tamirchiddaa amjilt khuseye!
Хаана болж байгаа юм бол оо