ЗТХЯ-ны Газрын дарга бас нэг Газрын даргынхаа амийг хөнөөсөн, төмөр замын ослууд дараалан гарсан гээд энэ салбарт нийгмийг цочроосон явдал олон гарав.
Тиймээс энэ асуудлаар Засгийн газар өнгөрсөн ням гариг /2018.8.12./-т хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд мэдээлэл өгөхдөө “….ЗТХЯ-нд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна.
Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна” гэлээ. Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллана гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Засгийн газрын энэ шийдвэр толгойдоо олс угласантай адил зүйл болж хувирч магадгүй байна.
Учир юу гэвэл Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй. Сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нөхцөлд УИХ-аар эцэслэн шийдэгдтэл Үүрэг гүйцэтгэгчээр албаа үргэлжлүүлэх хуультай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн аваад УИХ-д уламжилж шийдвэрлүүлэх л эрхтэй юм. Гэтэл Ж.Бат-Эрдэнийн ажлыг хүлээж аваад Шадар сайд Ө.Энхтүвшинг ЗТХ-ийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр томилчихсон байгаа юм.
Тиймээс энэ нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл болж байгаа ажээ.
Мөн Засгийн газар нь ЗТХЯ-ны долоон Газрын даргыг ажлаас чөлөөлөх эрхзүйн үндэслэл бас алга. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга эдгээр албан тушаалтныг томилох, чөлөөлөх хуультай.
Харин Засгийн газар нь ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг чөлөөлөх эрхтэй юм байна.
Тэгэхээр энэ асуудал эрх баригчдын дунд гарч ирсэн бас нэг хэрүүлийн алим болж таарах нь. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дээрх шийдвэрээрээ хуулиас давсан шийдвэрийг гаргаж, Үндсэн хууль, УИХ-ын бүрэн эрхэнд халдсан явдал болох юм. Энэ нь дээрх асуудал Үндсэн хуулийн цэц хүртэл явж маргаан дагуулах магадлалтай гэсэн үг.
Ийм мэдээжийн, хуульд тов тодорхой заагдсан асуудлаар хэм хэмжээгүй шийдвэр гаргасанд гайхах хүн олон байгааг хэлэх хэрэгтэй.
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх сандрахдаа “бужигначихав” уу, ЗГХЭГ нь ингэж бужигнуулав уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Уг нь ЗГХЭГ гэж Засгийн газрын ажлын алба бий. Голдуу хуульчдаас бүрдсэн, Засгийн газрын өдөр тутмын ажлын эрх зүйн “гал тогоо”-г залж, хийж явдаг алба. Түүнчлэн саяхан “насаараа” Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан Г.Баясгалан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдсон. Ийм нөхцөлд санаандгүй алдаа гарах бараг л боломжгүй юм. Гэвч ийм байдал үүссэн нь тодорхой болж байх шиг байна.
Алдарт 60 тэрбумын асуудлаар УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлаж, Нээлттэй сонсгол хийх шаардлагыг нэр бүхий гишүүд тавиад байгаа. Энэ нь УИХ-ын дарга М.Энхболд руу чиглэсэн “дайралт” гэж харагдаж байгаа. Гэтэл яг одоо үүссэн нөхцөлөөс харвал Ээлжит бус чуулган хуралдах нь М.Энхболдод биш У.Хүрэлсүхэд халгаатай болж хувирлаа.
Товчхондоо, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн асуудлаар Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн “хэрэг”-ээр У.Хүрэлсүхийн Засгийн газар дэнжигнэж магадгүй болчихлоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ найр наадам, тэмдэглэлт ой, морины уралдаанаа болиоч ээ. Хэдэн морины хэнээтэн дарга нар нь төр засгийн албанд шургалчихаад хэзээ ямар наадам хийж морь уралдуулж зугаацах вэ гэдгийг М.Энхболдын удирдлага дор 60 -н тэрбумынхаас дутахгүй схем боловсруулан зохицуулж зугаацацгааж байна. Ямар нэг шалтаг гаргаад наадмуудыг ээлж дараалалд оруулаад тасралтгүй зугаацаж байна. Бүх улс аймаг сум баг гээд бүх шатны наадмыг 7-р сарын 11-нд хийж байх хэрэгтэй.

УИХ тарсан дээр. М.Энхболдын 60 тэрбумаас эхлэлтэй.
Хурэлсух сэтгэл ходлолийн нолоон дор шийдвэр гаргасан байж магадгуй ээ Хун алуулчихааад байхад сэтгэл ходлол байхгуй яадаг юм Тэрийг далимдуулж алуурчин Махвал болон гэмт хэрэг уйлдэхийг хараад зогсож байсан таван хамсаатныг омоорох кампани эхлээд байна уу
Засаг барихад , стратеги -тактикийн бодлого байдаг . Хурел сух сонсоочгуй байгаа учраас , гол медехгуй байгаагаас ийм байдалд оров.
bye bye khurelsukh! olon hunii haraal idsen dee ... odoo uuruu ajilkhan nukhtsul baidald orj bna
Хүрэлсүхийн гаргасан шийдвэр 100% зөв. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Энэ нь ачаа дагаж явахгүй хүнээр ачаа бүү татуул гэсэнтэй утга адил. Цаашид ЗТХЯ-ыг авч явахгүй, халагдах нь тодорхой болсон хүнээс хөрөнгөө салгаж авсан нь маш зөв зоримог шийдэмгий алхам боллоо. Халагдах болохоороо төрийн өмчийг /төрийн ч гэждээ ард түмний хөлс хүчээр боссон хөрөнгийг/ хайр найргүй идэж шамшигдуулдаг,өөрөө хичнээн баян тарган байлаа ч ханаж цадахаа байсан хулгайч,луйварчин бирднүүдээс ард түмний хөрөнгийг хурдан шуурхай салгаж тусгаарлаж авах арга хэмжээ авсан засгийн газрын тэргүүнээс биш,энэ утгагүй идэж шамшигдуулах нөхцлийг бүрдүүлсэн хуулиасаа хариуцлагаа нэхэх болж дээ.
SUDULUSHTAI ASUUDAL !!!!!!!! Emperor Taizongwen period: Emperor Xiao Duan Wen queen was Mongolian . Xiaozhuang Wenhuag QUEEN WAS MONGOLIAN . Shunzhi EMPEROR'S mother. Emperor Shizu Zhang [Fulin, Shunzhi Emperor] period: Queen Borjitai queen was Mongolian : Queen of the Queen of Xiaozhuang; Xiao Huizhang Queen was Mongolian ,she was Xiaozhuang granddaughter. (Mongolian) Emperor Xuanzong Cheng [旻宁,道光帝] period: Xiao Jingcheng Queen was Mongolian ; she was Westernization Pioneer, the Qing Dynasty had always pursued a policy of marriage with Mongolia. The Princess of the Qing Dynasty also continued to marry the Mongolian prince. In addition, the Qing government also encouragesMANCHU PEOPLE to marr WITH MONGOLIAN , and some places even reach the point where “every Manchurian family has Mongolians, and every Mongolian family has Manchurians”.
90 - Н ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АХМАД НАМ ХЭМЭЭН ОЛНЫ ТАРХИ УГААСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ АЛЬ 2000 ОНООС МАН / МАХН / - ЫГ ХОЁР ХУВААЖ УДИРДЛАГУУД БОЛОН УДИРДАХ ГОЛ БАЙГУУЛЛАГА ИХ БАГА ХУРАЛ ХУРАЛДАЙГ ӨӨРСДИЙН ГАР ХӨЛӨӨР ОЛОНХИ БҮРДҮҮЛЖ ГАРТАА ОРУУЛЖ АВСАН !!! ЭНЭ ГАЙТ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ТӨРД ГАРЧ УЛС ОРНЫГ САМАРЧ БАЙНА !!!
Юу вэ шууд сайдын удирдлганд байдаг дарга нар архидан согтуурч хүн аллаа яасан гэж өмөөрч хамгаалж бна сайд гуай шууд уучилалт гуйгаад өөрөө ажилаа өгмөөр бна харинч оройтож бна арайч дээ
Юу вэ шууд сайдын удирдлганд байдаг дарга нар архидан согтуурч хүн аллаа яасан гэж өмөөрч хамгаалж бна сайд гуай шууд уучилалт гуйгаад өөрөө ажилаа өгмөөр бна харинч оройтож бна арайч дээ
Тэр харуул хамгаалалт юу хийж юу харж байсан бэ яамны үүдэнд хүн амьны хэрэг гарч байхад тоглох талбайгүй хүүхэдүүд орой дугуй унаж тоглох гээд тэнд очиход гав бороохой зүүсэн хүн гарч ирээл хөөгөөл зандраад байдаг
Хэзээ УИХ-н гишүүний ажил, хэзээ сайдын ажил, хэзээ алдарт уяачийн ажил, хэзээ эхнэр, ну-аагаа цохих зэрэг ажлуудаа хийх юм бэ? Нэг ажлаа чанартай хий!!!
Suudlaasaa tas zuursan heden hurgan darga nariin yavuulga ehelj dee huurhii. Gonshignohgui ajlaa uguud yavtsgaa. Avch bolson yum ugch boldog yos zuid suralts. Bitgii matriin nulimas unagaj bai.