sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Эн-Эйч-Кэй/. Энэтхэгийн өмнөд хэсгийн Теленгана мужид дүүрэн хүнтэй автобус осолдсоны улмаас 40 орчим хүн амь үрэгдсэн байна.
Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, автобусны жолооч өөр нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөөс зайлсхийх үедээ хяналтаа алдаж, замын хажуу руу онхолдсон аж.
Уг автобус нь энэтхэг аялагчид тээвэрлэж явсан ба гэмтэж бэртсэн 20 гаруй хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд байсан ба амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа юм.
Энэтхэг улс нь дэлхийн хамгийн муу замтай улсад тооцогддог бөгөөд тус улсад жил тутам 150 мянга орчим хүн зам тээврийн ослоор амиа алддаг байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг