sonin.mn
Дорнын эдийн засгийн форумд Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азид эрчим хүчний супер сүлжээний төсөл хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлсэн.  Энэ тухай БНХАУ-ын дарга Си Зиньпин “Монгол Улсын дэвшүүлсэн санаа агуу том бөгөөд ирээдүйтэй төсөл, гэхдээ түүний зорилго чиглэлийг тодорхой болгох шаардлагатай. Одоо хамгийн гол нь энэ санаачлагыг практик алхмаар урагшлуулахын тулд түүний зорилго чиглэлийг тодорхой болгох хэрэгтэй. Бид одоо түүнийг идэвхтэй урагшлуулна. Газар зүйн үүднээс авч үзвэл Хятад, Орос, Монгол улсуудад хамтын ажиллагаа хэрэгтэй байна” хэмээн мэдэгдэв. Чуулганы үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга  Зүүн хойд Азид эрчим хүчний супер сүлжээний төслийг аль болохуйц хурдан хэрэгжүүлж эхлэхийг уриалсан байдаг.   Мөн Эрчим хүчний супер сүлжээг амжилттай хэрэгжүүлэх ашиг сонирхлын үүднээс зүүн-хойд Азийн зургаан улс (ОХУ, Хятад, Монгол, Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ) –ын төлөөллөөс бүрдсэн байгууллага бий болгохыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосон. ОХУ -аас Хятад руу тавих хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг өөрийн нутгаар дамнуулахад хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
 
 
Б.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин