Өнөөдөр 2018 оны 9р сарын 13. Багш нар цалингаа нэмүүлэх ( уг нь бол цалингаа нэмүүлэх гээд байгаа юм биш, харин сүүлийн 5 жилд хоёр дахин ханш нь гадаад валюттай болон бараа, бүтээгдхүүнтэй харьцуулахад унаж Үнэгүйдсэн Төгрөгийн алдагдлаасаа, хохирлоосоо л жоохоныг ч гэсэн цалингийн нэмэлт нэрээр олж авах гэсэн үйлдэл) тэмцэл ид өрнөж, Ноён Уулын шүүх хурал 40 дэхь удаагаа хуралдан харийн мөнгө хүүлэгчдэд барьцаалагдсан, худалдагдсан, үйлчилсэн урвагчдын гайгаар дахиад анхан шатны шүүх рүү буцаалаа гэх аргачлалтай заль хэрэглэн эх орончдын тэмцлийг мохоох, цөхрөөхөөр эхнээс нь дахиж шүүхийн процессийг эхлүүлэхээр заваартууллаа!!! Нэг өдөр ч гэсэн олбог, ширээтэйгээ зууралдан амь тавьж буй МАН-АН бүлэглэл улам л бөхөж байгаа зул мэт бадамласаар!!! Түүх дандаа давтагддаг!!!
 
Зөвхөн Монголд биш бүх дэлхий даяар ч мөн адил. Хүн төрөлхтний буурал түүх, шинэ түүх, нэн шинэ түүх, өнөөдрийн нөхцөл байдал ч тэр түүх яг давтагддаг гэдгийг баталсаар!!! Ялангуяа Их Монгол Улсын задралаас хойших 400-аад жилийн түүхийг сайн судлан шинжлэх аваас, түүхийн философийн жам зүйн логик талаас нь гаргалгаа хийх аваас дэлхий дээр болсон бүх хувьсгал, эзэрхийлэх дайн, колончлол болон эрх чөлөөний төлөөх тэмцлүүдийн яг үндсэн шалтгаан нь мөнгө хүүлэл байдаг!!! Өвөг дээдэс маань бидэнд "Мөнгө хүүлэгч" гэж нэрлэн захиж анхааруулсан атал харь изм шашинд хорлогдон мэлмий нь сохорсон, мунхарсан хойчис бид эх нутгаа, үр хүүхэдтэйгээ барьцаалан өөрсдөө нэгэн цагийн жаргал мэт зовлонг туулах юутай эмгэнэлтэй!!! Яагаад "мөнгө хүүлэгч" гэж өвгөд жигшин нэрлэж дохиолсныг ухаарах хүнгүй болтлоо доройтсон гэж үү??? бид.Манж Хятадын мөнгө хүүлэгч нар мөнгө зээлүүлээд хүүхдийг нь барьцаанд аван үлддэг байсан учраас тэднийг "Мөнгө хүүлэгч" хэмээн жигшин, хорсон, өсөрхөн нэрлэж байсныг өнөөдрийн Монголчууд бид мартсан болж байна уу??? Манж-Хятадын мөнгө хүүлэгчдэд өрөө төлтөл "үр хүүхдээ" үлдээж байсан гашуун амьдралыг өнөөдрийн бид хэлбэр нь өөр ч утга, агуулга, үр хохирол нь яг адилхан байхаар бүр өнөөдрийн "ХҮҮХДҮҮДЭЭ" төдийгүй ирээдүйд төрөх, бидний удам угсаа залгах, энэ нутгийнхаа эзэн байх ёстой " АЧ-ЗЭЭ, ГУЧ-ГУЧИНЦАР, ДӨЧ-ДӨЧИНЦӨРӨӨ"... хүртэл бүгдийг нь долларын эздэд төл чадвал буцааж авна хэмээн барьцаанд тавин өрөнд орох тийм заяаг өвгөд өвлөөгүй бид л харин заяандаа дордсон тавилан болгон гутамшигт, жигшүүрт амьдралаар амьдарсаар!!! Тиймээ түүх давтагдана!!! Яг 100 гаран жилийн өмнөх шиг Монголын ард түмэн бид харийн МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ЭСРЭГ БОСОН ХАМТАРЧ-ЭВЛЭЖ-НЭГДЭЖ ялж ТУСГААР МОНГОЛ УЛСАА байгуулах болно. Тэр цаг БОЛЖЭЭ, ИРЖЭЭ, ЦАГИЙН ЮМ ЦАГТАА!!! Юу үнэн түүх үнэн!!! Юу үнэн АРД ТҮМЭН ЯЛАХ НЬ ҮНЭН!!! Тэр долларын эзэд дэлхийг захирагч Ротшильдийнхан байна уу??? 100 гаран жилийн өмнөх Манж Чин Гүрэн байна уу ялгаагүй бид ялж чадсан, одоо ч ялна. МАН-АН-гийнханд сайн санаж сануулан хэлэхэд битгий ӨНГӨРСӨН БОЛОН ИРЭЭДҮЙН ТҮҮХИЙН эсрэг байж өөрсдийгөө болон үр удмаа золиороо!!! Хэдэн үеэрээ үр хойчис чинь ТЭНГЭРТ ГЭСГЭЭГДЭН, ГАЗАРТ ШИЙТГЭГДЭН ЗОВНО ШҮҮ!!! Ард түмэнтэйгээ хэн чинь нийлж ирж буй цагаа мэдэрч чадна тэр хүмүүс чинь л үлдэнэ шүү!!! Ингээд та нарт түүх давтагддаг, одоо давтагдана гэдгийг батлан та нарын зөвшөөрөн хүлээн авдаг эсвэл ойлгосон дүр үзүүлдэг шинжлэх ухаанч өнцгөөс, түүхийн шинжлэх ухаанаар, бүр Монголын шинэ түүхийн түүхчийн эрдмийн бүтээл судалгаагаар батлагдан, нотлогдсон Манж-Хятадын Мөнгө Хүүлэл, Монголд 1921 оны хувьсгалыг авчирсан тухай түүхэн баримт судалгаанаас толилуулая. 
 
"Монгол улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн. Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн"- гээс гаргасан Тайжиуд Аюудайн Очир-ын "МОНГОЛЫН ТҮҮХИЙН СУДАЛГАА" номноос:
 
1696 онд Халх Монголд цөмрөн орж ирсэн манжийн цэрэг Галдан бошготыг дарсныхаа дараа нэлээд хэсэг нь Халхад үлдээд, Монголчуудын Манжийг эсэргүүцсэн аливаа бослого хөдөлгөөнийг нугачин дарах, халхтай шууд хил залган оршиж байсан Зүүнгарын хаант улс халхыг эзлэн авах, халхчууд тэдэнтэй нэгдэхээс сэргийлэх зорилгоор 1719 онд Заг, Байдрагт, 1924 онд Цагаан сүүлд, 1730 онд Ховдод, 1731 онд Тамирт, 1733 онд Улиастайд, 1735 онд Орхонд, 1736 онд Хөвхөр, Тэс, Зүсэд манж, монгол цэргүүдийг суулган, шавар дагтаршуулан хот байгуулж, цэргийн хүрээ болгосон байна. Манжийн цэргийн тэдгээр хот нь хятад, монголчуудын худалдаалах газар болж, худалдаачид манжийн цэрэг сууж байсан Орхон, Тамир, Туул, Хар ус, Цагаан сүүл зэрэг газарт эд бараа авчран, монголчуудтай худалдаалдаг болжээ. 1736 онд цэргийн хотод нэвтрэн худалдаалах дүрэм тогтоож, цэргийн хуарангаас гадагш одогсод халхын туслагч жанжин нараас, цэргийн хуаранд албан болон худалдааны хэргээр ирэх монголчууд харьяат хошууны тамгын газраас зам явах тамгат бичиг авах журамтай болгожээ. Мөн цэргийн адууг хулгайлах, хятад худалдаачдыг булаан дээрэмдэхээс сэргийлэх зорилгоор цэргийн хотын ойролцоо монголчууд нутаглах, хятад худалдаачдын малыг маллахыг хориглон, монголчуудыг үлдэн нүүлгэжээ. Бас аохи дарс худалдаалах, хятад, монголчуудын хооронд аливаа хэрүүл, маргаан гаргах, цэргийн хүрээний монгол цэргүүд тусгай зөвшөөрөлгүй хотоос гарахыг чандлан хориглосон байна. Манжийн засгийн газар тухайн үедээ тэдгээр цэргийн хотыг хятад, монголчуудын худалдаалах газар гэж албан ёсоор зарлаагүй боловч хэрэг дээрээ хятад худалдаачид цэргийн хотод ч, ойр хавийн хошуудад ч худалдаалахыг зөвшөөрч, цэргийн хүнсний амуу, бусад хэрэглэлийг худалдаалах нэрээр тэнд оддог томхон худалдаачдыг дэмжиж байсан нь халх монголд хятадын худалдаа түргэн нэвтрэхэд түлхэц болсон байна. 18 р зууны эхнээс Халх монгол дахь хятад худалдаачдын тоо тасралтгүй нэмэгдсээр манжийн цэргийн хотоос гадна Их хүрээ, Эрдэнэ зууд байнга худалдаалдаг болжээ. Тэр үед Их хүрээ бүрмөсөн суурьшаагүй, нүүдэллэж явсан учир хятад худалдаачид ч малын өвс усны аяс хөөсөн малчин монголчуудыг дагалдан, Хүрээтэй хамт нүүдэллэж худалдаалсаар байжээ. Тэдгээр хятад худалдаачид Их хүрээ, Эрдэнэ зууд хоёр замаар ирдэг байв. Нэг хэсэг нь хятадын хойд мужуудаас шууд ирж худалдаалж байхад, нөгөө зарим нь дээр дурдсан Манжийн цэргийн хотоос ирдэг байжээ. Манж нар Халх Монголыг дөнгөж эзлээд, байр суурь нь төдий л бэхжээгүй байсан 18 р зууны эхэнд монголд ирж байсан хятад худалдаачдын аюулгүй байдал баттай бус байв. Тийм ч учраас хятад худалдаачид манжийн цэргийн хотууд, тэдний ойролцоох зарим хошуунд бөөн бүлгээрээ одож, хүн олонтой, харьцангуй аюул багатай Их хүрээ, Эрдэнэ зууд худалдаалж байлаа. Нөгөө талаар Их хүрээ, Эрдэнэ зуу нь тэр үеийн монголчуудын шашин мөргөлийн төвийн хувьд хүн олон цугладаг хөлийн газар учир худалдаачид, худалдан авагчдад аль алинд нь дөхөмтэй байжээ. Үүнээс гадна Долоннуурын худалдаачид газрын ойроор Сэцэн хан аймгийн зарим хошуунд шууд ирж, худалдаалаад буцдаг байсан аж. Манж нар Халхад өөрийн байр сууриа бэхжүүлэхдээ, хятад худалдаачдыг ашиглах бодлого явуулжээ. Тэр үеийн Их хүрээ нь орос, монголчуудын худалдаалах гол газар байсан учир оросын худалдаа, нөлөөг Халх Монголд дэлгэрүүлэлгүй хязгаарлахын тулд ялангуяа Их хүрээнд хятад худалдаачдыг оруулж, худалдаалуулах шаардлагатай гэж Манж нар үзэж байв. Тэгээд ч тэд Халхад хятадын худалдаа нэвтэрснээс хойших хорь гаруй жилийн дотор худалдаачдын үйл ажиллагааг хязгаарласан албан ёсны хууль дүрэм гаргасангүй, харин ч мөлжимтгий худалдаачдыг зарим талаар дэмжих хандлагатай байжээ. Орос, Манж Чин улс хоёрын хооронд 1689 онд байгуулсан Нерчүгийн гэрээний ёсоор хоёр тал нөгөөгийнхөө харьяат нутаг дэвсгэрт чөлөөтэй худалдаалахаар тохиролцсон байв. Энэ гэрээний дараагаар Оросын худалдааны жингийн том цуваа Бээжин орж, худалдаа хийдэг болжээ.
 
Монгол нутгийг дайран өнгөрч байсан Оросын тэр худалдааныхан замдаа Монголд худалдаа гүйлгэж, монголоос зүтгэх хүчний мал авч байв. 1707 онд 1-р Петр хааны зарлиг гарч, Оросоос Бээжин орох улсын худалдааны жинд хувийн худалдаачид оролцож, эд бараа ангийн үсийг аваачиж, Бээжинд худалдаалахыг бүрмөсөн хоригложээ. Бээжин орох эрхгүй болсон Оросын хувийн худалдаачдын ангийн үс худалдаалах гол газар нь Их хүрээ болж хувирснаар Хүрээнд Оросын худалдаа нэлээд өргөжсөн байна. Бас Манж нар 18 р зууны эхний хориод жилд юуны өмнө Хятадын газарын эзэд, түшмэдийг өөртөө татаж, хятадад байр сууриа бэхжүүлэх, Халх Монголд ч нөлөөгөө дэлгэрүүлэх шаардлагатай байжээ. Эдгээр байдал нь тэд тодорхой хугацаанд Монгол дахь худалдаачдын үйл ажиллагааг хязгаарласан албан ёсны тусгай хууль гаргахгүй байх шалтгаан болсон байна. Гэтэл 18 р зууны 20-иод он хүртэл нэг талаар Манж нар хятад, монголд өөрийн байр сууриа нэлээд бэхжүүлсэн, нөгөө талаар Ар Монгол дахь хятадын худалдаачид олширсон учраас Манжийн эрх баригчид 1720 онд Ар Монгол дахь хятад худалдаачдыг журамлах, тэдний үйл ажиллагааг хязгаарлан зохицуулах хууль гаргаж, нэлээд арга хэмжээ авах болов. Тэд юуны өмнө 1719 онд Халхын Их хүрээнд хятад худалдаачдын хэргийг дагнан эрхэлсэн жургааны зангийн газар гэгчийг байгуулжээ. Энэ жургааны зангийн газар нь Их хүрээнд худалдаалахаар ирсэн бүх хятад худалдаачдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хятад худалдаачдын талаарх манжийн аливаа хууль, дүрмийг газар дээр нь мөрдүүлж байх үүрэг хүлээжээ. Жургааны зангийн газрыг занги тушаалтай манж, эсвэл хятад хүн толгойлж, худалдаачидтай холбогдсон хэргийг газар дээр нь шийтгэж, өөрөө хараахан биеэ даан шийдэж чадахгүй том хэргийг Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд айлтгаж, шийдвэрлүүлэх ёстой аж. Түүнийг Их хүрээний заргачийн газар ч гэж нэрлэдэг байжээ. Тэр цагт Их хүрээний манж сайдын газар байгуулагдаагүй байсан учир Их хүрээний заргачийн газрыг анхандаа Гадаад Монголын төрийг засах явдлын яамны мэдэлд захиргаж байгаад, хожим 1777 оноос Их хүрээний сайдад хавсарган захируулжээ. 1720-иод оны сүүлчээр Манж Чин улс Оростой худалдааны гэрээ байгуулж, Халх-Оросын хил дээр худалдаа нээхээр тогтсоноор, Хиагтын маймаачин байгуулагдаж, Хиагтад очиж, орос монголчуудтай худалдаалах хятад худалдаачдын тоо эрс олширсон тул тэдний хэргийг эрхлүүлж, үйл ажиллагааг нь хянуулж байхын тулд Хиагтын заргачийн газрыг 1727 онд байгуулжээ. Хиагтын заргачийг мөн л занги тушаалтай манж эсвэл хятад хүн толгойлно.
 
Хятад худалдааны хэргийг эрхэлсэн манжийн засаг захиргааны тусгай бүтэц Ар Монголд байгуулагдсан нь хэрэг дээрээ монгол дахь Хятадын ХУДАЛДАА МӨНГӨ ХҮҮЛЛИЙН үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдааны МАЙМААЧИНГУУД үүсэж, тэдний хэргийг эрхлэн шийтгэх зайлшгүй шаардлаг гарсны гэрч байв. Ингэж Их хүрээ, Хиагтын МАЙМААЧИН буй болжээ....1720, 1726, 1736 онуудад хятад худалдаачдыг журамласан, гаалийн татвар зэргийн журмууд гарч байв. 1737 онд хятад худалдаачдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Их хүрээнд монгол цэрэг байгуулж, тогтмол эргүүл хийлгэх болсон байна....1750-иад оны дунд үе хүртэл олон хятад худалдаачин Улиастай, Тамир, Орхон, Хар ус, Цагаан сүүл зэрэг манжийн цэргийн хотод цэргийн хүнсний амуу, бусад хэрэгцээт зүйлийг хүргэж худалдаалах нэрийдлээр ямар ч зөвшөөрөл, гаальгүй Халхад ирж худалдаалдаг байснаас гадна бас хятадын их цагаан хэрмийн дотор суусан манжийн дарангуй цэргийн ангиудад зүтгэх хүчний болон хүнсний мал олж нийлүүлэх нэрийдлээр цөөн бус худалдаачин ихээхэн бараа зүйлийг Халхад оруулж ирэн, хяналт шалгалтгүйгээр худалдаалах эрх эдэлж байжээ. Ар Монголд ирэх хятад худалдаачдын тоо жилээс жилд нэмэгдэн, хошуудад хулгайгаар одож худалдаалах нь үргэлжилсээр байв. Худалдаачид олширч, худалдаалах газрын хүрээ өргөжин, худалдааны гүйлгээ өсөх тутам Монголчуудын ӨР ТӨЛБӨР өсөж, нутгийн Монголчууд, Хятад худалдаачдын хоорондын тэмцэл хурцдаж, аливаа зарга заальхайн хэрэг тасралтгүй гарсаар байжээ. Манжийн засгийн газар 1796 онд хууль гаргаж, хятад худалдаачид Халхын хошуудаар одож, худалдаалахыг албан ёсоор зөвшөөрчээ. Хошуудад чөлөөтэй худалдаалах болсноос хойш Халхад ирэх хятад худалдаачдын тоо улам нэмэгдэж, ӨР ШИР өссөн учир Монголчууд худалдаачдын хооронд элдэв зарга, хэрэг төвөг гарах нь нэмэгдсээр байв. Түүгээр үл барам Монголчууд худалддачдыг эсэргүүцэн тэмцэх, бараа эд зүйлийг нь дээрэмдэн хулгайлах нь мэдэгдэхүйц олширчээ....
 
Үргэлжлэл бий.
 
ХОЛБООС.ТӨМӨРДӨШИЙН БАЯРХҮҮ