Түүх давтагдаж байна!
Яг өнөөдөр Монголчуудын, Монголын нийгмийн анхааралд байгаа хэдэн сэдвийг цөмөөрөө анхааран цаад шалтгааныг харцгаая. Оюу-Толгойн Монголыг 30 тэрбум ам.долларын өрөнд оруулсан хорлонт гэрээ( цаашид ч энэ гэрээний хохирол төгрөгийн ам доллартай харьцах ханш унах тусам хүү нь нэмэгдээд, Монголын Засгийн газар өрийг өр болгож сунгасаар 40 тэрбум, 50 тэрбум... гээд л өсөөд байна), харийн мөнгө хүүлэгчдэд барьцаалагдсан тэдний заавар, аргачлалаар Эрдэнэтийн 49%-г луйвардан дээрэмдэж буй Худалдаа Хөгжлийн Банк нэртэй ломбардын увайгүй үйлдлүүд, Тавантолгойн ордыг гадныханд хамтарсан нэрээр арилжин өрнөөсөө мултрах гэсэн хулхи олигархиудын бүлэглэлийн зальт ажилбарууд гээд л бусад Монгол Улс, Монгол орны, Монголын ард түмний язгуур эрх ашгийг хохироож байгаа бүх үзэгдэл, үйлдлүүдийн цаад жинхэнэ эзэн, залуурдагч нь өнөө цагт дэлхийг захирч буй  ам.долларын эзэд,санхүүгийн эзэнт гүрний ХААД болох Англо-Сакс, еврей угшилтай хэдхэн гэр бүл л бий!!! ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Голдман Закс, Рио Тинто гэх мэт олон янзын нэртэй өөрсдийн бүтцүүдээрээ тэд биднийг мэхлэн өртүүлж  шулсаар, гео-политикийнхоо зорилтонд ашигласаар! Монголчууд, Монголын ард түмэн сэрсээр, мэдэрсээр, мэдсээр хаа сайгүй эх нутгийнхаа төлөө, ахуй амьдралынхаа төлөө, шударга ёсны төлөө тэмцэж эхэллээ!
 
Бид өнөөдөр Монголд үүссэн байгаа бүх хүндрэл, хямрал, доройтлынхоо цаад учир шалтгааныг зөв эс оношлох аваас байгаа онохгүй хоосон тэмцлийг хүчээ үрэн, алдан хийх төдийгүй байдал улам ноцтойгоор хүндэрч бидний амсах, туулах зовлон улам ихсэх билээ. Бид хүнтэй ( Оюу Толгойн гэрээ зурсан, сунгасан, Таван толгойг өгсөн, Эрдэнэтийг нийлж луйвардсан гэх мэт) тэмцэх тооцоо бодох, асуудлыг ( Оюу толгойн гэрээг сайжруулах, цуцлах, Таван Толгойн 30 %-г харьд өгөх гэх мэт) шийдэх гэж оролдох шатнаасаа хальтран доош унасан, одоо байгаа Харийн Мөнгө Хүүлэгчдийн Монгол дахь тоглоомын дэглэм болох МАН-АН толгойтой төр, засаг, Ерөнхийлөгч хийхгүй, хүссэн ч чадахгүй гэдэг нь тодорхой болж амьдралаар баталгаажсан учраас цаашид яах вэ??? гэсэн түүхэн хариуцлагатай шийдвэр гарган хамтран, эвлэн, нэгдэх тэмцэх гашуун үнэнтэй нүүр туллаа!!! Ямар ч өвчтөн оношоо буруу тогтоох, оношоо зөв тогтоосон ч эмчилгээний аргаа буруу сонгох, эмчилгээний аргаа зөв сонгосон ч эмчлэх эмчээ буруу сонгох аваас үхэх нигууртайн адил бид, Монголчууд, Монголын ард түмэн өнөөдрийн ядуу амьдрал, зүтгээд байгаа мөртлөө өрөнд улам ороод байгаа гаж мөнгө санхүүгийн тогтолцоо, нүдэн дээр өвөг дээдэс маань бидэнд өвлүүлсэн эх нутгийг минь харийнханд зарж, арилжиж, худалдаад байгаа гэмт үйлдлүүд, Төр нэртэй Төрийн нэр, эрх, ямбыг ашиглан шударга бусыг бий болгогчид, хуйвалдан хулгайлагчид гээд байж болох бүх муу муухай бүхнийг цаад энэ бүхнийг үүсгээд байгаа гаднаас нөхцөлдүүлж, төрүүлж, бойжуулж, үржүүлж, залж, залуурдаж, захирч буй харийн мөнгө хүүлэгч эзэдтэй хамт харж, таньж зөв онош тогтоохгүй бол бид Монгол үндэстнийхээ хувьд мөхөх, Монгол улсынхаа хувьд сүйрэх эмгэнэлтэй цагт иржээ. Иймд оношоо зөв тогтоож дараа эмчилгээний аргаа сонгох улмаар хэнээр эмчлүүлэхээ шийдэх гэсэн дарааллаар хамтрах-эвлэх-нэгдэх хариуцлагатай түүхэн үед ирлээ. Тийм ч учраас миний бие болон надтай адилхан итгэл-сэтгэл-зүтгэлтэй тэмцэгчид маань олон жил Манж Хятадын мөнгө хүүлэгчдийн эсрэг Монголын ард түмэн босон, эрх чөлөө тусгаар тогтнолоо олж  авсан түүх давтагдана, бид ялна гэдгийг ярьж тайлбарлаж, ухуулж, сурталчилж, түгээж, дэлгэрүүлж шантрахгүй тэмцэж байгаа юм. Яагаад гэвэл өнөөдрийн долларын эздийн мөлжлөг, өрийн дарамт 100 гаран жилийн өмнөх Манж Хятадынхтай мөн чанар, агуулга, зорилго, зорилт бүх зүйлээрээ усны дусал мэт адил, гагцхүү харагдах,үзэгдэх байдал, аргачлал, заль мэх, өнгөлөн далдлалтын хувьд л өөр учраас бид урьд нь ухаарч ойлгон ялж чадсан шигээ энэ удаа мөн л ялах юм. Ингээд Тайжиуд Аюудайн Очирын "Монголын түүхийн судалгаа" бүтээлээс Манж Хятадын мөнгө хүүлэгчдийн тухай хэсгээс үргэлжлүүлэн толилуулая. Та бүхэн минь мэргэн ухаанаараа шүүн тунгааж ОНОШ-оо тогтооцгооно уу.
...Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, хятад тариачдын талаарх Манжийн засгийн газрын бодлогын хоёрдугаар үе нь 19-р зууны дэд хагасаас эхэлж, Манжийн эзэнт улс нуран унасан 1911 оныг хүртэл үргэлжилжээ. Энэ үед Монгол дахь хятадын худалдаа-мөнгө хүүлэл, хятад тариачдыг хязгаарлан тодорхой хэмжээнд барьж зохицуулж байхад чиглэсэн Манжийн эрх баригчдын урьдын бодлого аажмаар суларч, бүр эсрэг эргээд, эцэст нь Монгол оронд Хятадын мөлжимтгий худалдаачид, цагаач иргэдийг үй олноор нь цутган оруулж суурьшуулахад шилжсэн байв. Манжийн энэ бодлого нь дэлхийн капитализм эрчимтэй хөгжиж, том капиталист улсууд гадаад зах зээлийн төлөө, дэлхийг хуваах, дахин хуваахын төлөө хүчтэй өрсөлдөх болсон хийгээд Манжийн эзэнт улсын төвлөн суусан Хятад орны нийгэм эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлттэй холбоотой байжээ. Тэдгээр шалтгааныг товч өгүүлье.
1. Манж чин гүрний төвлөн суусан Хятад оронд 19-р зууны тэргүүн хагасын сүүлчээс дэлхийн том капиталист орнууд удаа дараа түрэмгийлэн халдаж, өөрсдийн капиталаа оруулж, тус орны эдийн засгийн гол гол өндөрлөгүүдийг гартаа авч, хятад орныг хагас колонийн байдалд оруулснаар Манж чин улсын эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэн, улс орны байдлыг туйлдуулсан байна...Бас Манж чин улсаас гадаадын колоничлогчдод тавьсан өр зээл ч жилээс жилд өссөөр байв. ..Тийм нөхцөлд Манжийн эрх баригчид өөрийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан жижиг буурай улс орны эдийн засаг, газар нутгийн бүх нөөцийг шавхан дайчилж, доройтсоор байсан эдийн засгаа өөд татаж, байр сууриа бэхжүүлэх бодлого явуулсан байна. Тэр үеийн Манж чин улсын бүрэлдэхүүнд багтаж байсан тийм сул чөлөөтэй газрын тоонд Монгол, Манжуур зэрэг нутаг оржээ.
2. 19-р зууны дунд үеэс эхлэн Хятад орны нийгэм эдийн засагт үүсэн тэрлэж байсан капиталист үйлдвэрлэлийн харилцааны эх үүсвэрийн цаашдын хөгжилт, дэлхийн капиталист орны аж үйлдвэр, санхүүгийн капиталын нөлөөгөөр хятад орны олон зуун наст эдлэхүүний аж ахуй задарч, капиталист харилцаа үүсэж, үндэсний аж үйлдвэрийн газар, хөрөнгөтнүүд буй болсоор байжээ. Захиргаандаа байсан ард түмнүүдийг түгжигдмэл байдалд барьж байх гэсэн Манжийн улс төрийн бодлогын эдийн засгийн үндэс болсон эдлэхүүний аж ахуй задрахын хирээр нэг талаар тариачдын запрал үүсч, нөгөө талаар Манж чин гүрэн дэлхийн капиталист зах зээлийн хүрээнд улам татагдан орж, үйлдвэрийн болон газрын эзэд, төрийн түшмэд, баялаг этгээдүүд ашиг хонжоо олохын төлөө улайран хөөцөлдөх болов. Нөлөө хүрээ нь өдрөөс өдөрт өсөж байсан Хятадын үйлдвэр, худалдааны эздийн Монголын зах зээлийг бүрмөсөн эзлэн авч, бүтээгдхүүнээ өндөр үнээр борлуулж, үйлдвэрийн хямд түүхий эд олж авч байх гэсэн шахалт шаардлага нэмэгдсээр байжээ.
3. Капитализмийн нөлөө хүрээ улам өргөжин, дэлхийг хуваах, дахин хуваахын төлөө өрсөлдөөн ширүүсэх тусам гадаадын капиталист орнууд Монголд тал талаас нь өнгөлзөх нь ихэсчээ. Тийм нөхцөл байдалд Манжийн эрх баригчид Монгол орныг урьдын адил тусгаар түгжигдмэл байдалд барьж байх гэвэл, Монголыг тэдэнд зайлшгүй алдах аюул тулгарчээ. Ялангуяа 19-р зууны дэд хагасын эхнээс оросын худалдаа Монголд нэвтэрч, нэлээд өргөн худалдаалах болсноор оросын нөлөө Монголд дэлгэрэх, Монголчууд оростой ойртох зам нээгджээ. Манжийн засгийн газар "Оросын худалдааг Монголд гүнзгий нэвтрүүлэхгүй, оросын нөлөөг Монголд дэлгэрүүлэхгүй хаахын тулд Монгол дахь Хятадын худалдааг аль болох өргөжүүлэх замаар оросын худалдаанд цохилт өгч, Монголын зах зээлээс шахах нь чухал" гэж үзжээ.
4. Манжийн төвлөн суусан Хятад оронд нэвтэрсэн том капиталист орны үйлдвэр, санхүүгийн капитал орон нутгийн мөнгө хүүлэгч худалдаатай сүлжилдээд, мөлжлөг улам хүчтэй болсноос хятадын жижиг тариачдын үгүйрэх явц хурдсаад, үй олон цагаач, хэрмэл, гар хоосон тариачид буй болжээ. Бас 19-р зууны сүүлчээр Хятадын газар тариалангийн олон бүсэд хүчтэй үер бууж, заоим газар ган гачиг тохиолдсон нь ядуусын тоог улам нэмэгдүүлэв. Газаргүй тариачдын тоо олширсон нөгөө нэг шалтгаан нь хятад орон том капиталист улсуудын хагас колони болсонтой холбоотой байжээ. Англи, Америк, Германы капиталистууд хятадад үйлдвэр завод, холбооны газар байгуулах, төмөр зам тавих, байгалийн баялагийг нь ашиглахаар олон мянган га газрыг концессоор авснаар урьд нь тэнд бага боловч газартай байсан тариачид газаргүй болсон байна. Тэдгээр үгүйрсэн тариачид гадаад, дотоодын дарлагчдын эсрэг удаа дараа босон тэмцэх болжээ. Уур хилэн нь бадарсан олон ядуусын тэмцлээс айсан Манжийн засгийн газар тэднийг номхруулахын тулд эзэнт гүрний доторх аль сул чөлөөтэй газарт шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болжээ. Ингэж Халх Монголд үй олон тариачдыг оруулах болов. 
5. Хятадад капиталаа оруулсан том капиталистууд өөрсдийн бараа таваараа зөвхөн хятадын зах зээл дээр гүйлгэх төдийгөөр сэтгэл ханасангүй, Монгол орны зах зээлийг эзлэн авч, тэнд бүтээгдхүүнээ борлуулаад, хямд үнэтэй түүхий эдийг олж авахын төлөө тэмцэж, энэ хүслээ биелүүлэхийн тулд Манжийн засгийн газарт янз бүрийн даралт шаралт үзүүлэх болжээ. Тэгэхдээ тэд анх өөрсдөө шууд Монголын зах зээлд нэвтэрч, хараахан чадахгүй байсан учраас Монголын зах зээлийг арван хуруу шигээ мэддэг Хятад худалдаачид, мөнгө хүүлэгчдийг зуучаар ашиглахын тулд тэднийг Монголд чөлөөтэй худалдаалуулахыг дэмжиж байв. Эдгээр нөхцөл шалтгааны улмаас Манжийн засгийн газар Монгол оронд Хятадын худалдаа-мөнгө хүүлэлийг чөлөөтэй болгож, улмаар Монгол орныг Хятадчилах бодлого явуулах болсон байна.... 
Үргэлжлэл бий.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү