sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. Оросоос С-400 худалдан авснаараа ямар үр дагавар хүлээж байгааг Энэтхэг улс ойрын хугацаанд мэдэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
CAATSA буюу “Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай хууль”-ийн хүрээнд АНУ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна.
Зенитийн пуужингийн С-400 цогцолборыг Энэтхэгт нийлүүлэх гэрээнд Орос болон Энэтхэг улс өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан юм.
CAATSA нь "Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай хууль" юм. Орос, Иран, БНАСАУ-д янз бүрийн нэмэлт хориг арга хэмжээ авах, батлан хамгаалахын салбарт Оростой хамтран ажиллаж буй гуравдагч орнуудад Америкийн хориг арга хэмжээг ашиглах зорилготой уг хуульд Дональд Трамп 2017 оны зун гарын үсэг зуржээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг