Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Будапештэд уулзахад ярилцсан ажлууд ахицтай байгааг онцлоод Биокомбинатыг шинэчлэхэд тус улсын хамтын ажиллагаа ихээхэн дэмжлэг болж байгаад талархлаа илэрхийлэв.
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин ажил хэрэгчээр уулзаж байгаадаа баяртай байна хэмээгээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй хэмээн онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай хамтран Монголд кино үйлдвэр байгуулах, шинэ эко хот байгуулах, тэр дундаа хотын усны хангамжийн чиглэлээр хамтрах, Атилла хааны музей байгуулахад хамтрах гэх мэт цөөнгүй асуудлаар санал тавьж ярилцсан юм. Мөн Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж залуу үеийн төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийллээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсаас 200 оюутныг тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж байгаа талаараа дурдаад энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм. Мөн шинэ хот байгуулах тухай асуудлыг ирэх сард Унгар улсад болох Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр дахин ярилцаж, тодорхой мэдээлэл авахыг хүслээ.
Талууд хоёр талын хамтын ажиллагааг олон чиглэлээр хөгжүүлэх болон олон улсын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах тухайд дэлгэрэнгүй санал солилцов
Сэтгэгдэл0
Ингээд л өөрийнхөө Майдар хотыг санхүүжүүлэх талаар яриад явах юм. Илт хувийн ашиг сонирхлын зөрчилтэй юмаа Төрийн тэргүүн зүтгүүлж болдог юм уу. УИХ, АТГ шалгадаг болоосой
Zov. Maidar tosol mash chukhal.
Яагаад болохгуй гэж. Монголчууд бидэнд хэрэгтэй шуу дээ. Шинэ хот маш хэрэгтэй!
УНГАРЬ ГЭЖ БИШ УНГАР ГЭЖ БИЧНЭ
Мажар гэсэн ч болношдээ. Угаасаа өөрсдийгөө тэгэж нэрлэдэг юм чинь
Шинэ хотын гэрэл асах болтугай
Тэгээд Далай ламыг Монгол эсвэл Буриадаас тодруулчихвал ч.
Зшв бичиж сурах хэрэгтэй.
Яагаад болохгуй гэж... Хот барих, эсгий гэр барих ажил биш, шалгаад байх юм энд алга,
Энэ Алтанхуяг гэж шуналын тулмыг харахаар гэдэн хөдлөөд байх юм. Би ганцаараа юу, эсвэл бусадхүмүүс адил уу?
Кино театр гээгүй, кино үйлдвэр гэж байна. Амжилт хүсье
sine hottoi kino yildbertei bol saihnaa!zeb helelzeer gehdee yngar ylas zaaabal bygdeer siidber gargana!olon hyn helzej baij zeb siidbert hyrdeg baih!
Унгаруудаар кино үйлдвэр бариулаад дараа нь дампууруулж хувьчилж авах гээ юу? женко ч нэг иймэрхүү юмыг бол харин өлхөөн хийчих байх шүү!
Erhem erunhiilugch uu, ailchilaltiig chin demjij bgaa. Tun sain b. Ug ni ehelj NUB -dee l yavah baij. Mun Ungariin erunhii saidtai tun jijig asuudal yarij baigaagaa tsaashid anhaarah biz ee. Kino/ u baiguulah gedeg chin football-iin haalga, talbai barij uguuch gedeg shig l duuldaj b. Tuslahuudaa, gadaad yaamaa sain ajilluulahgui bol TED NAR bish Ta l gadniihnii eleg doog bolno gedgiig chin setgeleesee, uneneer ni helie. Barag Erunhii said yarihad ch bagadah asuudal.
Bas 1 aihtar um bdg umaa. Gadniin Erunhii.said nar uursdiig ni jijigruulsen asuudal tavilaa, tsagiig min demii urj bn geed toohoo bolidog, hayadag, dardag, sanaatai doromjilj ineej baigaad martdag bichigdeegui juram uilchildeg um. Olon asuudal ingej "uhdeg " . Shuumjillee gej bodoj bolohgui. Uur ingej helchih hun haraahan haragdahgui bn l daa. Er ni gadaad hariltsaand hainga handaj bui tohioldol burtei temtseerei.
KINONII MON CHANAR MONGONII TOLOO