Валютын ханшийг барьж чадаагүй Монголбанкны ерөнхийлөгчийг хэрхэх талаар УИХ-ын гишүүд яриад эхэлсэн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулна” гээд мэдэгдчихсэн. Бид энэ талаар мэдээлсэн.
Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “…Ханшийн асуудал дээр гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр арга алга гэж хэлж байгаа хүн бидэнд хэрэггүй. Ажигладаг биш ажилладаг хүн хэрэгтэй. Дэлхийн санхүү, эдийн засгийн салбар маш хурдацтай өсч байхад чадвартай мэдлэгтэй хүн хэрэгтэй. Чадна болно гэж Монголбанкыг хариуцаж авчихаад одоо ийм юм яриад сууж болохгүй. Ажлаа хийж чадахгүй дийлэхгүй байна гэвэл ажлаа өгөх хэрэгтэй. Валютын ханш өсөөд байна. Төгрөгийн ханш сулраад байна. Юу хийх юм бэ. УИХ-ын гишүүдээ лоббидоод л яваад байх юм уу” хэмээн асууж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “…Валютын ханш эзэнгүй болсон” гэж байгаа.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “…Валютын ханштай холбоотой асуудлыг дэлхийн улс орнууд Засгийн газар, төрийн тэргүүний түвшинд ярьж байна. Дэлхий нийтийн асуудлыг ганц хүн дээр наах гэж оролдож байгаа нь зохисгүй юм. Дэлхий нийтийг хамарсан хямралыг хамтдаа даван туулах ёстой. Валютын ханшийг эзэнгүй орхисон гэж хэлэх нь зохимжгүй. Оны эхнээс валютын эсрэг төгрөгийн ханш 5.7 хувиар суларсан. Бусад улс орнуудтай харьцуулах юм бол бид боломжийн түвшинд төгрөгийн ханшаа бариад явж байна гэж хэлж болно. Тухайлбал, Аргентин оны эхнээс 70 орчим хувиар унаад байна. Энэ улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй 52.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 43.1 тэрбум ам.доллар, ДНБ-ий хэмжээ нийтдээ 638 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Турк улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй харьцах харьцаа нь 28.5 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 84.1 тэрбум ам.доллар, ДНБ-ий хэмжээ 851 ам.доллартай тэнцэж байна. Эдгээр хоёр улстай харьцуулбал Монгол Улсын үзүүлэлт тааруу. Зөвхөн Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувьтай тэнцээд явж байна” гэж байлаа.
Валютын ханшийн бодитой өсөлт хийгээд Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн чуулган дээр, бас хэвлэлээр өгөөд байгаа тайлбарт сөрөг хүчин АН “…Монголбанк, Засгийн газрын хоорондын бодлогын уялдаа алдагдсан байна” гэсэн дүгнэлтийг хийгээд байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандаж “…Та 100 төгрөгөөр валютын ханшийг алдаад, өнөөдрийн байдлаар 3.0 тэрбум гаруй валютын нөөцтэй байгаа. Тэр нөөцийг 100 төгрөгөөр үржүүлэхээр та бол 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн үг. Та Монголбанкаа ашигтай ажиллуулахын тулд ард түмний халаас руу хуруугаа дүрсэн байна. Та ингэж шатахууны үнийг өсгөсөн байна. Ингэж та өргөн хэрэглээний барааны үнийг өсгөсөн байна. Та их арчаагүй хүн юм” гэв. Б.Пүрэвдорж хэвлэлд энэ талаараа “…Валютын ханшийн савлагааны асуудлаар манай намын бүлэг Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үндсэн учир шалтгааныг нь олж, Засгийн газар бодлогын арга хэмжээ авах боломж байгаа эсэхийг асуусан юм. Монголын эдийн засаг эерэг үзүүлэлттэй байгаа энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн. Мөн Монголбанк валютын нөөцтэй. Эдийн засгийн ихэнх үзүүлэлт эерэг байгаа энэ тохиолдолд валютын ханшийг тогтоон барих ажлыг Монголбанк хангалттай сайн хийж чадахгүй байна. Засгийн газартайгаа уялдаж ажиллахгүй байна. Монголбанк интервенц хийхгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөцийг гурван тэрбум төгрөгт хүргэсэн гэдэг сайн нэр зүүхийн тулд интервенц хийхгүй байгаа. Валютын ханш гэдэг бол тодорхой бодлогоор явдаг зүйл. Гэтэл энэ бодлогоо сайн гаргаж чадахгүй байгаа нь улмаар шатахууны үнэд нөлөөлж байгаа. Уг нь шатахууны үнийг барих зөндөө олон арга бий. Үүнийг Засгийн газар, Монголбанк яриа хэлэлцээний түвшинд шийдэж болох асуудал. Өнөөдрийнх шиг хоёр талдаа гарч суугаад байх юм бол шатахууны үнэ цаашид улам нэмэгдэнэ. Үүний хор уршиг нь Засгийн газарт огт бус ард түмэн хохирч байна” гэж ярьжээ.
Ийн УИХ дахь МАН-ынхан ч, АН-ынхан ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл тэд Монголбанкинд ажигладаг бус ажилладаг ерөнхийлөгч хэрэгтэй гэж байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Баяртсайхан Нефть бүтээгдэхүүн импортлогч компаниудын татвар,татаасын луйврыг тасалчихсан болхоор ОТ-н ТУЗ-н Багабанди (Аюурсайхан) бухимдаж АН,Ми овогтын барлагуудтай нийлж боргоож байна.
БАЯРТСАЙХАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ӨСГӨСӨН. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
банкны мэргэжлийн бус хүн болохоор банкийг мөнгө хуримтлуулдөг гээд ойлгочихоод, мөнгөний бодлого явуулахгүй байх шиг байна.
БАЯРТСАЙХАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ӨСГӨСӨН. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Баяртсайхан бол маш сайн эдийн засагч. Хатуу, чанга байж л улс хуримтлалтай болно.
kkk
БАЯРТСАЙХАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ӨСГӨСӨН. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Аль дивангарын улирсан баларсан социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн боловсролыг архины цагаан солио туссан Ю.Цэдэнбалын сурч төгссөн Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулиас олж авсан хүнээр Төв банкаа удирдуулж байгаа юм чинь дампууралгүй яахав.
БАЯРТСАЙХАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ӨСГӨСӨН. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Энэ мэдлэг чадваргүй, эргүү хог Баяртсайхан хэзээ ЗАЙЛАХ юм бэ???? Банк,санхүүгийн хүн гэхэд арай дэндүү МУЛГУУ нөхөр байна лээ. Бодвол мөнгөөөр л ийм албан тушаалд хүрсэн байх!!!
Аргентин улс чинь залуучуудын олимп зохион байгуулж чадаж ба.Харьцуулах улсаа мөн оловоо. Гэтэл манайх.бөхийн өргөө гэх амбаараа Увсын шуналтай хар өвгөнөөс болж хаачихаад л
Ми овогтынхон жалга довоо ярилгүй яахав!
Энэ мэдлэг чадваргүй, эргүү хог Баяртсайхан хэзээ ЗАЙЛАХ юм бэ???? Банк,санхүүгийн хүн гэхэд арай дэндүү МУЛГУУ нөхөр байна лээ. Бодвол мөнгөөөр л ийм албан тушаалд хүрсэн байх!!!
БАЯРТСАЙХАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ӨСГӨСӨН. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Валютын ханш ганц мэдэгдэлээр өсчихдөг юм биш! Улс орны эдийн засгийн байдлаас хамаардаг.Уул уурхайгаас өөр валют Монголд олж ирдэг ганц ч юм үйлдвэрлэдэггүй Монголд Дэлхийн нөлөө шууд орж ирж нөлөөлдөг юм.
архины цагаан солио туссан Ю.Цэдэнбалын сурч төгссөн Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулиас Аль дивангарын улирсан баларсан социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн боловсролыг олж авсан хүнээр Төв банкаа удирдуулж байгаа юм чинь дампууралгүй яахав.
Золбин Мөнхбатын жалганы нацизм Ми овогтынхны нүүрээ нуудаг баг л төдий зүйл.Гэхдээ төвд хужаа оросуудын цус холилдсон та нар Монголд ирээдүйгүй.Баяртсайханы үед хоосорчихсон байсан Төв банкны нөөц 2 дахин нэмэгдсэн байгаа нь бодит зүйл!
архины цагаан солио туссан Ю.Цэдэнбалын сурч төгссөн Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулиас Аль дивангарын улирсан баларсан социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн боловсролыг олж авсан хүнээр Төв банкаа удирдуулж байгаа юм чинь дампууралгүй яахав.
Энэ мэдлэг чадваргүй, эргүү хог Баяртсайхан хэзээ ЗАЙЛАХ юм бэ???? Банк,санхүүгийн хүн гэхэд арай дэндүү МУЛГУУ нөхөр байна лээ. Бодвол мөнгөөөр л ийм албан тушаалд хүрсэн байх!!!
Б.ДАМДИН-ОЧИР: хор найруулна аа, сэтгэл зүйг нь үймүүлнээ, юуны чинь судалгаа ...бантан болгоно оо
ENE UMHII AMTAI IH ZANTAI HULGAICHIIG ZAILUUL..
Дамдин-Очир хор хутгаад хэнээс хэдэн төг авдаг юм болдоо,Үүндээ нилээд мэргэшээд байна шүү,
Ийм хариуцлагагүй явдал бол мэргэжлээсээ илүү хүний уг чанар чансаанаас болж байгаа юм. Ер нь зөв сэтгэлтэй, өөрийн салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, эх оронч ард түмнээ боддог удирдагчдыг дээшээ гаргах ёстой. Баяртсайхан одоо нэр бүтэн дээрээ больчихмоор юм.
Энэ мэдлэг чадваргүй, эргүү хог Баяртсайхан хэзээ ЗАЙЛАХ юм бэ???? Банк,санхүүгийн хүн гэхэд арай дэндүү МУЛГУУ нөхөр байна лээ. Бодвол мөнгөөөр л ийм албан тушаалд хүрсэн байх!!!
харин нь ч боломжийн сайн ажиллаж байгаа, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өдөр ирэх бүр ихсэж байна бид гадаад зах зээлээс хамаардаг гэдэг нь энэ ш дээ АН малнуудаа, татаас нэртэй төсвийн мөнгөөр худлаа хулхидаад байх уу харин нь ч хангалттай хэмжээнд барьж байна
БАЯРТСАЙХАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ӨСГӨСӨН. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Валютийн ханш ганц хүний мэдэгдлээр тодорхойлогддог бол амар юм биш үү харин! Тооцоо судалгаа хийж улс төр,эдийн засагаа эрүүлжүүлж хөгжүүлэх ямар ч хэрэггүй.
Харин ч сайн ажиллаж байгаа ерөнхийлөгч шүү!АН=ын Золжаргал шиг бондын мөнгөөр ченж хийж хувидаа завшаагүй юм шүү.