sonin.mn
БЕРЛИН. /dw/. Саудын Араб руу хийж буй зэвсгийн эскпортыг зогсооно гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ.
Сэтгүүлч Жамаль Хашогги Саудын Арабын консулын газарт амиа алдсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан тэрбээр уг шийдвэрийг гаргажээ.
"Жамаль Хашоггигийн үхэлтэй холбоотой бүрэн дүүрэн мэдээллийг Саудын Араб өгөөгүй байна. Нэн түрүүнд бид энэхүү үйлдлийг хамгийн хүчтэй хэлбэрээр буруушаах болно. Дараа нь яг юу болсныг яаралтай тодруулж, уг хэргийг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох болно" гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, эцэст нь хэлэхэд одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан Саудын Араб руу зэвсгийн экспорт хийхийг зогсооно гэж мэдэгдсэн байна.
 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг