sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ЖДҮХСангаас зээл авсан УИХ-ын гишүүдээр зээлийг нь эргүүлэн төлүүлж, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулахаар болсон билээ. Тэгвэл Сайд Б.Батзориг хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаад, үүн дээрээ : "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" гэж ганцхан өгүүлбэр хэлээд сэтгүүлчдийн асуултанд хариулалгүй гарч одлоо.
 
Ч.Явуу