sonin.mn
Их хааныг төрөхөд Түвдийн Лит барьж байсан уу?
 
Чингис хааныг Монголын сурвалж бичгүүдэд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тэмдэглэснийг эрдэмтэд судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэр нь намраас эхлэн шинэлдэг Монгол зурхайгаар бол Хувь, Хужир,Өөлжин,Хөхүй гэж дараалах, Хөхөө өвлийн хүйтэн эхэллээ гэж одоо ч ярьдаг хөхүй сар буюу Монгол зурхайн язгуурын тооллын 4 сард төрсөн гэдэг сурвалжийн үнэн нь энэ юм.
Намрын 3 сар дуусаад 4 дөх сар нь өвлийн эхэн буюу хөхүй сар. Тэр нь есөн есийн хүйтэн эхлэх, хамгийн урт шөнө богино өдрөөр эхлэдэг ёстой. Өөрөөр хэлбэл григорийн нийтийн тооллоор 12 сарын 22 гэсэн үг л дээ.
 
Гэтэл 1747 онд зохиогдсон Төгсбуянт гэх Түвд Литээр тооцоод 10 сарын сүүлчээс эхлээд 12-р сарын эх хүртэл жил болгон гүйдэг тодорхой төрсөн өдөргүй болгосны балаг нь Түвдизмийн уршиг.
 
Монголын хаан Чингисийн төрсөн өдөр хэдэн бэ??? гэхэд бидэнд хэлэх товлосон өдөргүй болгосон зарлигийг Ерөнхийлөгч асан Элбэгдор гаргасан.( Х.Баттулга нь засаж залруулсангүй)
Уг нь хаан байтухай өчүүхэн бид, ишиг хурга хүртэл нэг л өдөр төрдөг юмсан. Үүнийг л бид " Түвд толгой"-той болсны гай, Гэлэгпагийн шашнаар сэтгэдэг, мунхардаг болсны илрэл, эмгэнэл гэж хэлээд байгаа юм. Ертөнцөд алдраа өргөсөн агуу хаанаа хүртэл Түвдийн шашины зах үйл, ёслол, мөргөлийн литтэй хутган, төрсөн өдөргүй болгон төөрөгдүүлсэн хууль гаргадаг төртэй болсон гээд бопоход ичгүүртэй еэ??? Яаж мунхрахаараа жил болгон төрсөн өдөр нь өөр өөр өдөр таардаг, түүнийг нь Төр нь баталгаажуулж Монгол бахархлын өдөр хэмээн ард түмнээрээ тэмдэглүүлдэг байнаа???
Та нар өөрсдөө төсөөлөөд бодолдоо. Таны төрсөн өдөр чинь жил болгон өөр өөр өдөр болдог гээд.
Төгсбуянтын зурхай гээд байгаа чинь зурхай биш( байгалийн зүй тогтол, жам зүйтэй ямар ч хамаагүй) 
Түвд шашиныхан зан үйлээ хийдэг лит нэртэй сараар баримжаалдаг маш бүдүүлэг тэдний шашныхны ёслолын цагийн хуваарь шүү дээ!!! Түүхэн сурвалжинд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн болох жил бүрийн 12 р сарын 22 нд л Их хаан Чингисийнхээ мэндэлсэн өдрөөрөө бүгдээрээ монгол гэдгээрээ бахархах ёстой. Мөн мянганы суут хүмүүн агуу хаанаа түвд шашины богд гэх цолоор нэрлэх нь ч "Өглөө болгон өмнө зүгт Тангуд бийг сануулж бай" хэмээн захисан захиас гэрээслэлийг нь ноцтой зөрчиж буй үйлдэл, доромжлол болно. Монгол Төрд шургалсан харь цустнууд, харь сэтгэлгээтнүүд,харьд урвагсад, харь изм үүдэд мунхрагсдын гай энэ мэтээр үргэлжилсээр.
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос...