sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж, саналын тоо 29/29 өөр тэнцсэн билээ.Тэгвэл дөнгөж сая дахин санал хураалт явуулж, 32 нь Д.Хаянхярвааг огцруулахаар санал өгч, тэрээр огцорлоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн түүнийг огцруулах шаардлаггүй гэж санал өгсөн байна.

 

Э.Мягмар