Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу тус холбооны гишүүд болох жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзав.
Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр уулзалтын эхэнд “…Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ч хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах болоод дэмжлэг болохуйц заалт тун цөөн орсон…” талаар хэлж, хуулийн төслийн асуудлаар болон бизнес эрхлэгчид дуу, хоолойгоо хүргэх завшаан олгосонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлсэн юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2015 онд байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 7 дүүрэгт салбартай, одоогоор 100 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдахаас өмнө Монгол Улсыг бүтэн хоёр тойрч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцон, түүнийгээ боловсруулан санал өгсөн ч хуулийн төсөлд огт тусгагдаагүй гэсэн юм.
Улмаар саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилж, бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дуу хоолой, хүсэлт зорилгыг тусгаж өгөхийг хүслээ.
ТУХАЙЛБАЙЛ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТДЭЛГЭР:
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслөөс “бичил бизнес” гэх нэр томьёог хассан байна.
Тиймээс бичил бизнес эрхлэгч буюу 1-9 ажилтантай, жилийн 250 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэдийг хуулийн төсөлд “бичил бизнес эрхлэгч” хэмээн хамруулан оруулах ёстой гэх санал гаргаж байгаа.
Жижиг, дунд үйлдвэрийг жилийн 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 200 ажилтантай гэж томьёолсон.
Хэрвээ шударгаар ажилладаг бол ийм аж, ахуйн нэгж яагаад ч жижиг, дунд үйлдвэрийн ангилалд багтахгүй. Жишээ нь, нэг хүний сарын цалинг 700 мянган төгрөгөөр тооцоход, 200 хүнийх 140 сая, нэг жилийн хугацаанд цалингийн зардалд 1.7 тэрбум төгрөг зарцуулна. Гэтэл үүний цаана татвар, нийгмийн даатгал, үйл ажиллагааны зардал гээд олон зүйл бий. Тиймээс энэ борлуулалтын орлого амьдралд нийцэхгүй. Энэ орлогыг зургаан тэрбум төгрөг хүртэл өсгөх шаардлагатай.
УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал гарсан. Гэвч, хуулийн төслийн 5.3 дугаар заалтыг өөрсдөдөө зориулсан мэт болгосон.
Учир нь, жижиг, дунд үйлдвэр борлуулалтын орлого болон ажилтны тоогоороо хязгаарлагддаг. Гэтэл борлуулалтын орлого нь хангагдахгүй байгаа тохиолдолд ажилтны тоог харгалзан үзэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хэмээн тооцно гэж заасан. Ингэснээр 200 ажилтантай 50, 60 тэрбумын орлоготой компаниуд жижиг, дунд гэсэн ангилалд орж ирээд дахиад зээл авах боломжтой. Тиймээс заавал ажилтны тоо болон үйлдвэрийн орлого гэсэн хоёр зүйлийг харгалзан үзэх шаардлагатай” зэрэг олон саналаа хэллээ.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь сүүлийн 10 жилд 5 яам дамжиж удирдлага, тогтолцоо нь байнга өөрчлөгдөж байдаг тул байнгын удирдлагаар хангах асуудлыг мөн хуулийн төсөлд багтаах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
Эдгээр асуудлын хүрээнд 30 гаруй баялаг бүтээгч санаа, бодлоо биечлэн илэрхийлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа болоод хууль эрхзүйн орчинг сайжруулах асуудлаар санал, бодлоо хэлсэн юм.
Уулзалтад оролцсон 10 гаруй аймаг, долоон дүүргийн баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд оруулах шаардлагатай гэж үзсэн төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор гардуулж өгөв.
Сэтгэгдэл0
Солонгост жижиг дунд үйлдвэрлэл маш их эрчимтэй хөгжсөн орон шүү дээ.үүнээс авч хэрэгжүүлэх юм их байна.гэтэл манайд эсрэгээрээ.үйлдвэрлэл бий болгоё бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргияа үйлдвэрлэлээ өргөтгөж бгаа гээд хэн ч гэсэн зээл авах хүнд бага хүүтэй хугацаа урт зээл олгож байх хэрэгтэй.тэгвэл энэ ажилгүйдэл ядуурал бусад муу зуршил бүгд бага багаар арилах ёстой.28 жил ядуу ажилгүй гэмт хэрэг ихссэн ийм байдалд оруулсан үе үеийн их хурлын ЗГ гишүүдтэй хуулийн хариуцлага тооц.баттулга чи ард түмнийхээ өмнөөс хулгайч нартай тооцоо хий.мөн чамтай ард түмэн хулгайч луйварчин учир бас хуулийн өмнө бас хариуцлага тооцоо бодно шүү
Солонгост жижиг дунд үйлдвэрлэл маш их эрчимтэй хөгжсөн орон шүү дээ.үүнээс авч хэрэгжүүлэх юм их байна.гэтэл манайд эсрэгээрээ.үйлдвэрлэл бий болгоё бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргияа үйлдвэрлэлээ өргөтгөж бгаа гээд хэн ч гэсэн зээл авах хүнд бага хүүтэй хугацаа урт зээл олгож байх хэрэгтэй.тэгвэл энэ ажилгүйдэл ядуурал бусад муу зуршил бүгд бага багаар арилах ёстой.28 жил ядуу ажилгүй гэмт хэрэг ихссэн ийм байдалд оруулсан үе үеийн их хурлын ЗГ гишүүдтэй хуулийн хариуцлага тооц.баттулга чи ард түмнийхээ өмнөөс хулгайч нартай тооцоо хий.мөн чамтай ард түмэн хулгайч луйварчин учир бас хуулийн өмнө бас хариуцлага тооцоо бодно шүү
Хүрэлсэх үлээгээд л, женко араас нь сэвээд л, айн? Монголыг ч сөнөөх нь дээ.
УИХ тарж,ЗГ огцорлоо гэж төсөөлөөд үзье,үргэлжлээд юу болох бол???За тэгээд огцрогсод нэгдээд ЕРӨНХИЙЛӨГЧ гуай уруу давшиж эхэлнэ,Баттулга ч өөрөө цэвэр хүн биш зөндөө олон асуудалтай тэдгээрийг нь баримтаар нотлоод гаргахаар бас огцрох асуудал хөндөгдөх нь лавтай,Ингээд өөд нь шидсэн чулуу Баттугын толгойг цоолно,МОНГОЛ улсын нэр хүнд газар дор орж өнөө сайхан зээл тусламж устаад ,,,За их хөрөнгө хураасан хүмүүс нь гадаад уруугаа яваад олонх ард түмэн л шороо үмхээд сууж дээ,МОНГОЛын ЭМГЭНЭЛ ийм буюу,
УИХ тарж,ЗГ огцорлоо гэж төсөөлөөд үзье,үргэлжлээд юу болох бол???За тэгээд огцрогсод нэгдээд ЕРӨНХИЙЛӨГЧ гуай уруу давшиж эхэлнэ,Баттулга ч өөрөө цэвэр хүн биш зөндөө олон асуудалтай тэдгээрийг нь баримтаар нотлоод гаргахаар бас огцрох асуудал хөндөгдөх нь лавтай,Ингээд өөд нь шидсэн чулуу Баттугын толгойг цоолно,МОНГОЛ улсын нэр хүнд газар дор орж өнөө сайхан зээл тусламж устаад ,,,За их хөрөнгө хураасан хүмүүс нь гадаад уруугаа яваад олонх ард түмэн л шороо үмхээд сууж дээ,МОНГОЛын ЭМГЭНЭЛ ийм буюу,
Aylal juulchlaliig 1-rt demjine geed l yanz buriin huuli durem zaavar yariaad l tsaas uildverleed baihaas bish jinheneer ni demjihgui hudlaa um bilee. Zeel ni ch oldohgui, gadaad zeeliin baritsaa undur, erunhiilugchid uurt ni tuslana uu gej " todorhoi" handsan ch nemergui um bn lee. Bid arai zardal bagatai gej tootsoolood "winter tourism "- d oroh gesen ch hoishluulsan. Gelee ch irie gesen juulchid asuuj lavlasaar, gadaad naiz nar ch " clients " sanal bolgosoor b. Bid juulchidaa ehleed zuslandaa 2-3 honuulaad huduu avch yavdag , butsaad ireheer ni zuslandaa 2-3 honuulaad yavuuldag. Turiin demjleg estoi baidaggui=0, iimd juulchlal hugjihgui. Muriitssun ch aldahgui.
"Soeltoi juulchlal " hugjuulie gevel ih mungu zarah heregtei. Naadamiin margaash namar boldog gedeg ch ene zun naadamiin UMNU namar bolj, noiton boroo ih bv. Uvur Mongoliin tsag uuriin baiguullagad mungu tulj UNEN ZUV tsag uuriin medee avch bv. Manai huduu oron nutag ter chigeeree hogiin urgamalaar duurch juulchidad maani ALLERGI HARSHIL hurgeh, uvchtei humuusiin harshiliig sedreeh ayuultai bsn tul umnud solongosiin undur unetei meregjilteneer harshiliin urgamaliig ustgah ajil bas hiilgej bv. Manai uuriin sonin hevleld mongol mahiig muulj antibiotiktai, gormoontoi gej unshsan juulchid mongol honi, uhriin mah idehgui gedeg bv. .........
......idehgui gedeg bv. Dahiaad l nemelt zardal gargaj umnud solongosiin certified laboratoroor shinjluulj ALBAN BICHIG TSAASAA tedendee uzuuldeg bailaa......geh meteer ih zardal garna daa. Iimd ene business erhelj bui humuusiig tusgailan demjmeer b. Yamar ch gadaad juulchin avdaggui, hooson, tav tuhgui, Mongol mayagaaraa hamaagui duraaraa haish yaish baiguulsan "camp " huduu oron nutagt duuren b. Zarim ni Mongoliig gutaaj, dahin irehgui boltol ni zugtaalgaj b. Souvenir -iig mash urlaggui muuhai hiij juulchind shahaj b.
Belgend uguh nooluuran buteegdehuuniig TANSAG mayagaar, mass-iin zoriulaltaar BISH, tsuuhuniig ch boltgoon uildverlemeer b. Manai nooluuran palito ( overcoat) ntr ih sain baigaa ch ulam sain bolgoe. New York -t ud shig hunguhun nooluur mash ih unetei bdg. Feather-like light n luxurious. Bid Loro Piano,.... zereg brandiin nooluur belegledeg. Neree bodoj baaraagui um belegledeg. Sav baglaa boodol ni ch surtei. Yaagaad ene buhniig bicheed bn gevel Mongoliin Juulchlaliig zugeer neg dund zergiin bish, jijig business bish, BRAND business bolgoj "luxury " angilaliinh bolgoh heregtei baigaag tur zasag anhaaraach ee gej baigaa umaa. Juulchlaliin business -iin oilgoltiig shinechlemeer b. Joohon joohon umaar argalj bolohgui.