Шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх, гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж, гишүүн Д.Тайванхүү, Д.Буянтогтох, П.Баттулга, Ц.Батмөнх нар мэдээлэл хийлээ.
Мэдэгдэл
Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-г шүүхийн хяналтаас гаргах гэж байна.
Хэрвээ энэ хуулийн төсөл Улсын Их Хурлаас батлагдвал, Засгийн газар, түүний харьяа төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болох юм.
Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод хүн бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан атлаа засаг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах нь хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгмийн мөн чанарт үл нийцэх үйлдэл болно.
Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой тул шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, засаг, төрийн байгууллагыг дур зоргоор аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй билээ.
Эрх зүйт төрийн ололтоос ухрах, хүний эрхзүйн байдлыг дордуулж, засаг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хяналтгүй болгох хууль гаргах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар байна.
Ард түмний элч, улсын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үүрэг хүлээсэн Улсын Их Хурлыг ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Шүүхийн ахмадуудын холбоо шаардаж байгааг үүгээр мэдэгдье.
Шүүхийн ахмадуудын холбоо
Сэтгэгдэл0
Төслөө ч ойлгоогүй ахмад ажилтан нэртэй монголыг хөгжлийг нураасан, буруу эхлүүлсэн гарууд. Одоо гэртээ зүгээр л сууж бай
Chi uuruu duugai bai
Shuuhiig zavkhruulsan heden garuud l baina. Zugeer hutsalgui olson hedee oligtoihon shingeegeed gertee baij bai
МАН Баяр мэтийн хулгайч нараа аврахын тулд ийм тактик боловсруулж байгаа.
засагын газар шүүхийн хяналтаас гарвал бүгд л дагаад шүүхийн хяналтаас гарах байх даа .өө тэгээд амар хоёрын хооронд шүүхтэй байсанаас шүүхгүй бол .
Сэтгэгдэл бичихдээ өөрийгөө хүндэлэе хүмүүсээ битгий өөрийгөө гутааж бусдыг доромжил эд нар хийсэн ажилтай хэлэх үгтэй зөв явсан хүмүүс шүү
ахмадууд бол бидний хүндлэх ёстой аав ээжүүд гэсэн үг