sonin.mn
Энэ үгийг УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон Монгол Ардын Намын удирдлагууд, Удирдах Зөвлөл, Бага хурлынх нь гишүүдэд хандан хэлж байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ынхан дараах хэд хэдэн гол амлалтуудыг өгч байлаа.
 
Үүнд: 
1. Төрийг тогтвортой байлгана.Эв нэгдэлтэй ажиллана.
2.Эдийн засгийг том төслүүдийг эргэлтэнд нэн даруй оруулна.
3. Өрийг өрөөр дарахаа зогсооно.
4. Иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.
5.Мэргэжлийн Засгийн Газар байгуулна, "давхар дээл"-гүйгээр сайд нарыг ажиллуулна гэх мэт.
 
Гэтэл өнөөдөр яав?
 
Монгол Улсад УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам хамгийн богино хугацааны дараа Засгийн газраа огцруулж, нэн шинэ түүхийн рекорд тогтоов.
 
 
Эдийн засгийн ямар ч томоохон төслийг хөдөлгөөгүйгээр үл барам юу хийх нь ч тодорхойгүй хэвээр байна.
 
Ерөнхий сайд гэгч нь "Harley Davidson" унаж, төмөр өргөн, суниахаас бус улс орны эдийн засгийг хэрхэн яаж хөгжүүлэх бодлогын зорилтуудаа тодорхойлсон ганц ч зүйл ярилгүй бүтэн оныг үдээд байна.
 
 
 
УИХ-ын дарга гэгч нь "60 тэрбум" төгрөг босгохын тулд төрийн албыг зарах тухай уулзалтанд оролцчихоод "Эвлүүлэг" гэсэн тайлбар хийгээд ичих ч үгүй сууж байна.
 
 
Засгийн Газрын сайд нар гэгчид нь хэдэн танил, бизнесийн түншүүддээ тендер өгч, яамныхантайгаа ч учраа ололцож чадахгүй хэвлэлээр "дайтсан" шиг өдөр хоногийг өнгөрөөж байна.
 
 
За тэр, ЖДҮ-ийг Хөгжүүлэх Сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг ч яриад яахав.
Бузар булайг нь Монгол даяараа мэддэг боллоо.
 
.
 
 
Төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад алуулсан хэрэг хоёр дахь удаагаа гарлаа. (Эхнийх нь мөн л МАН-ыг Засгийн эрх барьж байх үед гарсан)
 
 
АН-ынхны тавьсан зээлийг өөр богино хугацаатай зээл тавин хааж буйгаа "Өр дарлаа" гэж худал чалчиж, аргацааж байна.
 
Төгрөгийн ханш зөвхөн 2012 онтой харьцуулахад 10 гаран хувиар унаж, ам доллар 2590 төгрөгтэй тэнцэж буйг мэдэж буй ч шинж энэ МАНгар нөхдөд алга. Хэн хариуцах юм? 
 
Батлан Хамгаалахын сургууль төгссөн, амьдралдаа нэг ч жил бизнес хийж, нэг ч жил төрийн албанд ажиллаж үзээгүй У.Хүрэлсүх үү?
Коммунист эдийн засгийн онол заалгасан Н.Баяртсайхан уу?
 
 
"Давхар дээл"-ийг эсэргүүцэн жагсаж байсан МАН-ынхан Засгийн Газрын сайд нараа 100 хувь "давхар дээл"-тэйгээр бүрдүүллээ.
Ядаж ичээд ганцхан сайдыг нь УИХ-ын гишүүн биш хүн томилчихож болоогүй юм уу?
 
"Давхар дээл"-тэй жагсаалын удирдагч Ж.Мөнхбат нь ядаж Равжаагийн "Ичиг ичиг" шүлгийг уншиж үзээгүй юм уу?
 
Эцэст нь хэлэхэд та нарын албан тушаал буцаалдсан булай толхилдооноос Монголчууд залхаж байна.
 
 "Их Цэвэрлэгээ", "Нам доторх Ардын Хувьсгал" гэх мэтээр юу ч гэж өөрсдийнхөө тэнэг тэмцлийг  хөөргөдсөн бай аль ч бүлэглэл, аль ч фракц чинь Монголд өнөөдөр хэрэггүй.
Сошиал медиа дахь "Шилэн" хэн нь ч байдаг нөхдүүд,  НАМОХ-ы банди нарын өрнүүлж буй мэдрэмж муутай хөөргөдлийг нийгмийн, олон нийтийн хандлага гэж битгий андуур!
Монгол төрд асуудал шийддэг нам, улс төрчид хэрэгтэй болохоос өөрсдөө асуудал болдог МАНгарууд хэрэггүй.
 
Тэгээд ч та нар 1921 онд байгуулагдсан МАН-ынхан биш шүү дээ.
Социализмийн үед бий болсон намын бүтцийг ашиглаж эрх мэдэлд хүрэх гэсэн хөрөнгөтнүүд, ямар ч авьяас чадваргүй "цүнх баригчид", дарга нарын хүүхэд, хамаатнуудаас бүрдсэн "өв залгамжлагчид" л биз дээ.
Одоо энэ эмгэнэлт жүжгийг дуусгах цаг нь болжээ. Улс төрийн намуудыг татан буулгаж шинээр бүртгэх, санхүүжилт, гишүүнчлэлийг шинэчлэх ажил ууган намаас л эхлэх юм байна.
1921 онд байгуулагдсан Монгол Ардын Нам тухайн цагийнхаа эх орончдын үүсгэл санаачилгаар байгуулагдаад эд хөрөнгө, эрх мэдлийн донтон болох өнөөгийн адгийн шаарнуудын хүчин чармайлтаар "өөд болох" учиртай байж.
 
Ум маани бадмэ хум.
 
Жич: Лхогтой гүнрэг, Оройн ерөөл, Тарвачинбо, Сүр зэрэг номыг мөн тус тус уншуулсан болно.
 
М.Гал