Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суурин болон хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалт нь жил бүр болдог бөгөөд энэ жилийн уулзалтад Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс зэрэг 21 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, мөн Европын Холбооны бусад орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон юм.
Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа үг хэлж, Европын Холбооны зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв. Европын Холбооны орнуудын Элчин сайд нар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр болон 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Европын Холбоо, Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллахыг Элчин сайд Траян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын ил тод байдал, орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг онцлоод, хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тууштай ажиллахыг хүслээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, Монгол Улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажлуудын хүрээнд санал бодлоо солилцов. Тухайлбал, Европын орнуудаас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Түүнчлэн, ирэх онд тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг үр дүнтэй, бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж, нээлттэй ярилцлага өрнүүлсэнд нь талархал илэрхийлээд, уламжлал болон зохион байгуулагдаж буй уг уулзалт цаашид үргэлжилж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л түвшинд бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Сэтгэгдэл0
30 хувийн санал дээр ард түмний 20 хувийн саналыг хадам ах путинтэй хамжиж өөрийнх рүүгээ уншуулж гарч ирсэн жанхууг огцруулахгүй толгойг нь илээд байвал Монгол улс тун удахгүй яг энэ халтар царайтын эх орныг гүйцэж түрүүлээд Зимбабвегийн араас орох болно.
Зимбабвегийн Араас орно гээд айлгаад байхын.Буур урднь орчихсон гуйгээд байгаа юмбишуу?Зимбабвегээс илуу юм Монголд юу байгаан?Яг адилхан замбраагуй улс тор э/з ийн хаос
Гадаанаас Их хурлын дарга ерөнхий сайдыг ажиллуулчаач амар ядаж л ухамсартай
Мак кензи-ээр бас нэг баахан цаас хийлгэж авч баахан менге хусах уу бех ч биш зураач ч биш шуналын тулам
Энэ хүн хувийн эрх ашиг дэндүү бодох юм ХАА-гэж их ярих болж Удахгүй Монголын бүх мал гадагш гараад дуусна. Махны үнэ гурилын үнэ асар их өснө. Уг нь улс орноо хөгжүүлээд ард иргэд нь баян болчихвол бас л ялгаагүй Мах Импекс Миль хаус Талх чихэр ашигтай л ажиллана шүү дээ. Дандаа буруу замаар нь явах юм
Женкогоос олигтой юм гархгүй дээ.Нөгөө нүүрсээ Находкагаар гаргаж зарна гэсэн юу болов? Саяхан бас нүүрсээ Оросын Хар тэнгисийн боомтоор гаргаж зарах юм яриад явсан яасан? Нүүрсээ хужаануудад зарахгүй заавал өөр улсад зарна гээд байсан юу болов? Наад бяндуугаас чинь юм гарагүй дээ...
Монгол нуурсээ Америкаар дамжуулж зоож яваад хажуугийнхаа луухайнуудад буур хямдхан огч дуусах байлгуй
Монгол уг нь мал аж ахуйн язгуур угшилтай, нүүдлийн мал аж ахуйгаар дэлхийд гайхуулах арга барил, өв уламжлалтай юмсан. Гэтэл одоо гаднаас шар толгойтнуудыг авчирж яаж мал маллахаа заалгах хүртлээ доройтох гэж? Энэ бо нэг талдаа доромжлол. Дэлхийд Монголыг ялгаруулах цорын ганц аж ахуй шүү дээ..ККК З тэр аялал жуулчлал энэ тэр яахав гэх санж. Энэ шар толгойтнууд манай гүүдлийн мал аж ахуйн өв уламжлалыг эвдээд суурин хэв маягт оруулаад, генийн өөрчлөлттэй, ашгийн төлөө бизнес болгож хувиргаад, Монгол улс гүрний дэлхийд тодрох цорын ганц бахархал үгүй болох юм бн л даа. Ийм л ерөнхийлөгчтэй орон юм даа бид! Зүй нь Нүүдлийн МАА манай бренд юм шүү дээ. Өв соёл гэдэг зөвхөн соёл, урлаг биш. Энд уг нь аж байдлын арга ухаан, амьдрах уламжлалт хэв маяг хамаарах ёстой юм. Эрдэнэ шиг өв улламжлалаа алдаж байна даа бид!
Энэ хүн яахаараа дандаа Монголыг сөнөөх, устгах тухай юм бодож явдаг юм бэ? Монгол монголоороо байя гэвэл МАА-гаа өөрсдөө авч явах ёстой. Уламжлалт, бэлчээрийн МАА-г устгаж ерөөсөө болохгүй!
Евроопын мэрэгжилтэнгууд Монголд тоож ирэх юмуу тэгээд?