sonin.mn
АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын хараат бус Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийг үндэслэн, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасаж, Л.Болд, Д.Мурат нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээсээ гарч буйгаа зарласан юм.
Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг тарж, үйл ажиллагаа нь зогсож байна.