sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ы бүлгээс гарч байгаагаа өчигдөр мэдэгдсэн билээ. 
Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд тайлбар өгөв.Тодруулбал тэрээр:  “Аливаа намын бүлгээс гарах хүсэлт хуулийн дагуу шийдэгдэх ёстой. УИХ-ын тухай хуульд УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам эвсэл бүлэг байгуулж болно гэсэн заалттай.
 
Л.Болд АН-ын гишүүн хэвээр байгаа. Иймээс бүлгийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилнэ.
 
Л.Болдын хүсэлт дэх 26.11 дэх заалт бол гишүүд нэг бүлгээс бөөнөөрөө гарч, нөгөө бүлэгт орох тухай ойлголт. Бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орж чадаагүй бол дахиж бүлэг байгуулахыг хориглоно гэж заасан байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс тайлбар өгөхийг хүсч албан бичиг явуулсан. Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон.  УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлт хуулийн зөрчилтэй. Тиймээс ямар нэг бичгийг УИХ-ын даргад өгөх шаардлаггүй" хэмээсэн юм.
 
Ч.Явуу