sonin.mn
Ардчилсан намын ҮБХ-ны V хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын төсөл болон Дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцаа, улстөрийн бодлого хариуцсан Дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан Дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан Дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжиллаа.
Энэ цаг үед УИХ-ын гишүүн Л.Болд тус намаас гарах өргөдлөө өгснөөр УИХ дахь АН-ын бүлэг тарж буй юм.
 
Ч.Явуу