sonin.mn
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хуралдаа ирээгүй шалтгаанаар уг асуудлыг хойшлууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талын УИХ-ын гишүүд, сайд нар хуралдаа суухгүй байгаа гол шалтгаан нь маргааш Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий таван УИХ-ын гишүүнийг ЖДҮ сантай холбоотой хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түтгэлзүүлэх санал оруулж ирэхээр төлөвлөсөнтэй холбоотой байж болзошгүй байна.
 
Э.Сүрэн