sonin.mn
Өнөөдрийн өдөр тутмын сонинуудад "Та нэг тэрбум төгрөгөөр юу хийх вэ?" гэсэн тааварт сурталчилгаа нийтлэгджээ.
Олон жилийн өмнө "150", "Нимбэгтэй..." гэх мэт тааварт сурталчилгаанууд цацагдаж, эдгээр нь "М-Си-Эс Кока Кола" компаний жижиг шилтэй "Coca Cola", "Спирт Бал Бурам" компаний "Нимбэгтэй Хараа" архины сурталчилгаа байсан нь тайлагдаж байв.
Тэгвэл "Нэг тэрбум төгрөгөөр юу хийх вэ?" гэдэг нь ямар компаний ямар сурталчилгаа вэ?
Хүмүүст нэг тэрбум төгрөгийн хүү багатай зээл олгох гээд байна уу? эсвэл нэгтэрбум төгрөгийн шагналтай хонжворт сугалаа юу? аль эсвэл улс төрийн ямар нэг жагсаал, цуглааны уриа юу?
 
Хариулт нь тун удахгүй тодорхой болох бизээ.
 
 
Э.Мягмар-Өлзий