СӨҮЛ. /Yonhap/. Монголын газар нутагт цөлжилт явагдахаас урьдчилан сэргийлэх ажилд БНСУ-ын дотоодын банк болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана гэж тус улсын тусламжийн агентлаг мэдэгдлээ.
“KOICA" буюу Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, "Kookmin" банк болон Сөүл хотод байрладаг Ногоон Ази төрийн бус байгууллагын тэргүүн нар Монголын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа” гэж "KOICA" байгууллагын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Монголын говийн бүсийг ойжуулж, цөлжилтөд өртсөн орон нутгийн хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх саналыг Ногоон Ази ТББ-аас гаргасантай холбогдуулан дээрх санамж бичгийг байгуулжээ.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-ын дээрх 3 байгууллага ирэх оноос эхлэн 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын ойр орчмын 7 бүсэд 100 мянган жимсний мод суулгах аж. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаа нь тус бүс нутгууд дахь 600 орчим оршин суугчийн орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Эрхэм солонгос андууд аа! Сайхан санаа сэдэж ажиллах гэж байгаад баярллаа. Анхаарах зүйл бий. Усгүй бол ойжилт бүтэхгүй. Үүнийг шийдэхийн тулд Сэлэнгэ, Хэрлэн зэрэг том голуудаас эхтэй хиймэл нуурууд барих л хамгийн чухал. Нүүдэлчид ой мод, цэцэг навчийг анхаардаггүй улс. Тэдэнд мөнгө өгөөд ойжуулах ажил хий гэвэл мөнгөө зүгээр салхинд хийсгэсэнтэй ижил. Янагисава гэдэг япон хүн нисэх,УБ-ынхооронд зам дагуу мод тарих гэж хүчин зүтгэж, мөнгөө үрээд ямар ч үр дүнд хүрээгүй юм. Эцэстнь ургасан хэдэн модыг нь суга татаад дууссан. Харин ажилсаг хувь хүмүүст өгвөл бүгд ургана.