sonin.mn
УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. 
 
Энэ тухай УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан : "Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаа доголдож эхэлж байна. Тасралтгүй явах хуультай. УИХ-ын өмнө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Ерөнхий сайд болон Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын  үйл ажиллагааг хоёр долоо хоног хууль бусаар хойшлуулж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.
 
  Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн хууль зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой байдаг. Түүнчлэн Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой.
 
Чуулганы дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй гэж байдаг.  Ийнхүү Засгийн газрын гишүүд нь дөрвөн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна. Үндсэн хуулийн хоёр заалтын гурван зүйлийг зөрчсөн байна. Тиймд Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарах хамгийн том үндэслэл болно" гэв.     
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол : "Парламентын түүхэнд олонхын бүлэг хуваагдаж байсан тохиолдол байхгүй. МАН-ын 65 гишүүнд ард түмэн итгэж саналаа өгсөн. Гэтэл өнөөдөр бид итгэлийг нь хөсөрдүүлж байна. Ард түмнээс уучлалт гуйхыг хүсэж байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгах Түр хороо байгуулах саналтай байгаа. УИХ хуралдаж чадахгүй болохоор хойшлоод байна. УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 39 гишүүний 20 нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд байна" гэлээ.