sonin.mn
Ерөнхий сайд та яаралтай хийх ёстой ажлынхаа нэгдүгээрт, МАН-ын даргын хувьд намын гишүүдийнхээ эв нэгдлийг сайжруулж нягтруулахад анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Засгийн газрын тэргүүний хувьд бүтээн байгуулалтын ажлынхаа эхэлснийг нь шуурхайлах, төсөл байгаагийн тооцоо, судалгааг баталгаажуулж даруйхан эхлүүлэх шаардлагатай байна
 
1. Намын гишүүдийн эв нэгдэл хэчнээн бат бэх, хамтын ажиллагаа хэчнээн тогтвортой, харилцан итгэлцэл хэчнээн ариун нандин байх тусам нам хүч чадалтай, золбоо хийморьтой, нэр хүндтэй оршин тогтнохын баталгааг улам илүү хангана. Богино хугацаанд болж өнгөрсөн үйл явдлаас ажиглахад МАН-ын дээд удирдлагын хэмжээнд бий болсон ан цав нь одоогийн УИХ-ын 64 гишүүн дотроос үүсэлтэйг хүн бүр мэдэж байгаа. Иймд нэгд, та уучлалт гуйх ёстой хүмүүстэйгээ ганцаарчлан уулзаж уучлалт гуймаар байна. Хэн нэгнээс уучлалт гуйлаа гээд таны нэр сүр унахгүй, харин ч өсөх магадлал өндөр. Хоёрт, учирлаж ярилцах хүмүүстэйгээ ганцаарчлан уулзаж учир зүйгээ ойлголцон эвлэрэх хэрэгтэй байна. Түүнээс биш “Туулайн чинээ цагааныг уулын чинээ хар” болгоод байвал таны ажил үр дүнд хүрэхгүй, гацах аюултай тулгарч мэднэ. Гуравт, ухааруулж зөвлөх хүмүүстэйгээ ганцаарчлан уулзаж нас тогтсон хүний зангарагтай сургаал, зөвлөгөөг авах хэрэгтэй байна. Ааг омогтоо эрдсэн залуусын эрч хүчийг бүтээлч ажилд чиглүүлж залуурдвал зохино.
 
Цаашдаа эрдэм боловсролтой, авхаалж самбаатай, идэвх санаачилгатай залуучуудыг төрийн албаны шалгалтад оруулж, тэнцсэн хүмүүсийг мэргэжлийнх нь дагуу яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын мэргэжилтнээс эхлэн ажиллуулж, тухайн хүнийг ажлын үр дүн, хүнлэг чанар, хүмүүжил төлөвшил зэргийг нь харгалзан шат шатаар тушаал ахиулах замаар төрийн албаны ажилтны буурь суурьтай, бүтээлч боловсон хүчин болгож авдаг бодлого баримтлах хэрэгтэй. Ингэж төрийн албаа мэргэжлийн чадварлаг хүмүүсээр бэхжүүлэх шаардлагатай байна. Харин эрдэм мэдлэг, ажил төрлөөрөө олон түмэнд танигдсан, хүн чанар, ёс зүй, нас намба нь төлөвшсөн, УИХ-д удаа дараа сонгогдож төрийн албанд зүгширсэн, эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч, шударга ажиллах  найдвар хүлээсэн зэрэг тэргүүний хүмүүсээс шилж МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшүүлэн өрсөлдүүлдэг байвал нэн зохистой санагдана. Хамгийн гол нь эцэг Чингис хааныхаа шулуун шударга чанар, өгөөмөр нинжин сэтгэл, хувиршгүй үнэнч нөхөрлөл, эвдэршгүй бат бэх эв нэгдлийн үзэл санааг монголчууд бид үе залгамжпан өртөөлөх ёстой, үйлс болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улс шударга байхдаа эвтэй, эвтэй байхдаа хүчтэй, хүчтэй байхдаа хөгжиж, хөгжиж байхдаа жаргалтай байсан. Үүнийг хэзээ ч, хэн ч мартаж болохгүй.
 
2. Бүтээн байгуулалтын ажлын хувьд гэвэл хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход анхаарал төвлөрүүлж, боломжийн хөрөнгө зарцуулах замаар шуурхай арга хэмжээ авч, ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. 70 гаруй сая малтай болсны хэрэг энд л харагдана шүү дээ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах, өөр бусад гадна, дотнын саад бэрхшээл тохиолдох үед санаа зовохгүй ажиллаж амьдрах, хөгжиж урагшлах нөхцөл бүрдэнэ. Ийм байдлаар Засгийн газар маань эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн /мах, сүү гэх мэт/, түүхий эд /арьс, шир, ноос, ноолуур гэх мэт/ боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавьж ажиллавал Монголын нийт иргэдийн сэтгэлд нийцэж, итгэлийг улам ихээр авах болно. Засгийн газраас "Мах, сүүний анхдугаар аян"-ыг орон даяар зарлаад чамгүй ажил зохиож байгаа учраас олон юм нуршаад яахав. Манай улсын хэмжээнд одоо ажиллаж байгаа 50 гаруй махны үйддвэрээ хариуцсан яам, мэргэжлийн хяналтын байгууллага албан ёсоор газар дээр нь очиж үйл ажиллагааг нь шалгаад гадаад, дотоодод эрүүл, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойг нь үргэлжлүүлэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг нь сайжруулах хэрэгтэй. 
 
Харин саяхан телевизээр харуулсан шиг шороотой шалан дээр шулсан мах овоолсон махны үйлдвэр нэртэй цехүүдийн халхавч хийн ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, үйл ажиллагааг нь яаралтай зогооох нь хэн хэндээ өлзийтэй. Улаанбаатарчууд бид ийм бусармаг аргаар бэлтгэсэн бохир мах идэж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгээд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартад нийцсэн хэдэн сайхан махны үйлдвэрийг хил орчмын шаардлагатай аймгуудад байгуулж ажиллуулах юм бол манай улсын махны экспорт нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд урд хөрш рүү хэн нэгэн ченжээр дамжуулан хятад худалдаачид их хэмжээний “онцгой" чанарын мах гаргаж, нэгдэн үгссэн хэдхэн хүмүүсийн эрх ашгийн төлөө монголчууд бидний хэрэглэх гарц сайтай, чанартай махыг нууцхан хумсалж байгаа явдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Яагаад "онцгой" чанарын гэж онцолсон бэ гэвэл "Наран туул-2", "Хүчит шонхор" зэрэг хүнсний захад худалдахаар хөдөөнөөс малчдын авчирсан махнаас ченжүүд зөвхөн үхрийн гуяыг сорчлон ялгаж, үнэ цохин худалдан авч хятадуудад өгдөг, тэд нутагтаа тордон янзалж боловсруулаад гадаадад өндөр үнэ хүргэж баяждаг бололтой юм. Тиймээс манай махны үйлдвэрүүд нэгдсэн журмаар малчдаас мал, махыг боломжийн үнээр орон нутагтаа худалдан авч үйлдвэрийн аргаар ном ёсоор нь боловсруулаад БНХАУ-д эсвэл түүнээс өөр өндөр үнээр авдаг гадаадын бусад оронд худалдвал ашиг өгөөжийг нь тухайн үйддвэрийн нийт ажиллагсад, үйлдвэрт мал, махаа тушаадаг малчид нэгэн адил хүртэх болно. Мах боловсруулах үйлдвэртэй уялдаад дараагийн үйлдвэрүүдийн асуудал гарцаагүй яригдаж таарна. Энэ нь эхлээд нэхмэлийн үйлдвэр, удаах нь арьс, ширний үйлдвэр, эцэст нь бусад үилдвэрийн тухай юм. Монгол Улс ноос, ноолуураар баян орон. Энэ түүхий эд нь нэхмэлийн салбарт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг.
 
Иймд нэхмэлийн салбартаа шаардлагатай хөрөнгө оруулж, яаралтай хөгжүүлбэл улсын эдийн засгийн өсөлтөд маш их түлхэц өгөх ирээдүй байгаа юм.
 
Орчин үед байгалийн цэвэр түүхий эд болох ноосны эрэлт ихээхэн нэмэгдэж, үнэ нь өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Австралийн хонины нарийн ноосны нэг кг нь Шанхайн зах дээр 25-30 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаагаас үзэхэд манай сайтар боловсруулсан, хонины ноос ч зохих хэмжээний үнэ хүрэх нь ойлгомжтой.
 
 
Манай улс хонины ноосоор өнгө үзэмжтэй, чанар сайтай хивс үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулаад олон арван жил болж байгаагаас өөрөөр нэг их ашигладаггүй учраас хонины илүүдэл ноосоо ямар ч боловсруулалт  хийхгүйгээр урд хөршийн наймаачдад маш хямд үнээр өгсөөр өдий хүрсэн. Хэдийгээр Монголын хонины ноос Австралийнхаас  ноосноос бүдүүн ширхэгтэй  ч хүмүүсийн гадуур хувцас болох пальто, костюм, пиджак зэргийг хийхэд үйлдвэрээс тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадах түүхий эд юм. Тийм учраас өөрт байгаа энэ их баялаг нөөцөө түшиглээд хэд хэдэн аймагт ноос боловсруулах төрөл бүрийн ажиллагаатай үйлдвэр байгуулж ашиглалтад оруулаад иргэдээ ажлын байраар хангаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж улсынхаа эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах олс хэрэгтэй байна. Нэхмэлийн хот үйлдвэрүүд шинээр байгуулах, хуучин ажиллаж бох байгаа зарим үйлдвэрийн ам хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гэж зайлшгүй шийдэх ёстой  хоёр асуудал байгаа юм. Нэг дэх нь нэхмэлийн салбарт ажиллах төрөл бүрийн мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх хэрэгтэй. Тэр чиглэлээр суралцах оюутнуудьин сонирхлыг татахын тулд Засгийн газраас тусгайлан анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх нь үр дүнгээ өгөх болно. Хоёр дахь нь шинээр барих үйлдвэрүүдэд ихээхэн хөрөнгө хэрэгтэйгээс гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдсон нэлээд чимхлүүр, зайлшгүй хийх ёстой ямар асуудалд анхаарах хэрэгтэйг мэргэжлийн зарим хүн хэрхэн зөвлөснийг сонирхъё.
 
Дэлхийд ноос, ноолуурын өндөр мэргэжпийн аудитор 5-6 хүн байдаг ажээ. Тэдний нэг болох Хонконг гаралтай, Канад улсад амьдардаг мэргэжилтэн Лайнус Ву гэдэг хүнийг НҮБ-ын Монгол дахь Аж үйддвэрийн хөгжпийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа, Европын холбооны санхүүжилттэй "Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд манайд урьж ирүүлсэн юм байна. Тэр хүн "Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд гүйцэтгэн боловсруулах ажилд анхаарах нь чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл түүхий эдээ утас болгохын тулд холионы тос ашигладаг. Бэлэн бүтээгдэхүүн болсны дараа угааж, хатаах, сэгсрэх ажиллагааг хэлж байгаа юм. Энэ ажиллагаа дутагдсанаас бэлэн болсон бүтээгдэхүүнээс эвгүй үнэр үнэртэх, эсвэл малын үс ноосны үнэр гардаг. Бөөсрөлт гэж ярьдаг зүйл ч үүнтэй хамаатай. Гүйцэтгэн боловсруулах ажиллагаа дутагдсанаас бүтээгдахүүний өрсөлдөх чадвар буурда. Жижиг, дунд үйлдвэрүүдэд энэ ажил хангалтгүй байна. Гэхдээ Монголын нөхцалд одоо олонх жижиг үйлдвэрт "Шимашеки" гэдэг бэлэн утсаар хувцас нэхдэг машин ашигладаг. Өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд гүйцэтгэх ажиллагаагаа угаалгын машинаар хийчихээр дотооддоо болоод байдаг. Гэхдээ гаднын зах зээлд өрсөлдөх чадваргүй болчихдог гэж зөвлөснийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид анхаарч ажиллах хэрэгтэй юм. Арьс, шир боловсруулах олон үйлдвэр Улаанбаатар хотод төвлөрч байдаг бөгөөд Туул голын усыг бохирдууллаа гээд байнга хэл ам таталдаг, хотоос гаргана гэж жил бүр сүржигнэдэг боловч одоо хүртэл хуучин байрандаа байсаар, Туулын усыг бохирдуулсаар байгаа шүү дээ. Тиймээс эдгээр үйлдвэрийг боломжтой түүхий эдэд нь ойртуулж, бүсчилсэн байдлаар аймгуудад тараан байршуулж "Дархан нэхий", "Мон-ирээдүй", "Монгол шевро" зэрэг үйлдвэр шиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарах хэмжээнд хүргэмээр байна. Хамгийн гол нь ургамлын идээлэгтэй дэвшилтэт технологи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа аль тэргүүний, сайн чанарын шинэ зүйлсийг эх орныхоо онцлогт нийцүүлэн нутагшуулж, Итали улсад боловсруулсан арьс, ширтэй өрсөлдөхүйц хэмжээний арьс, шир боловсруулахад монгол инженер, технологич, химич нарынхаа авхаалж самбаа, идэвх санаачилга, бүтээлч сэттэлгээ, оюун ухааныг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэн баяжуулж ашигламаар байна. Бидэнд "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030", УИХ-ын 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 198 дугаар тогтоол гээд хэрэгжүүлж ажиллах хангалттай эрх зүйн баримт бичиг байна. Бусад үйлдвэрийн хувьд хонины ноосоор дулаалгын материал хийх үйлдвэр, ясны үйлдвэр, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, эвэр туурай, цөс, нойр булчирхайн гэх мэт малын дайвар түүхий эдийг боловсруулах үйлдвэр гээд малын амьсгалаас бусдыг ашиглах олон чиглэлийн үйлдвэр байгуулж ажиллуулах боломжтой. Хонины ноос галд тэсвэртэй учраас дулаалгын материал хийх үйлдвэр байгуулах асуудпыг манай инженер, техникийн ажилтнууд санаачилж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж байсан. Хонины ноосоор дулаалгын материал хийсэн байхад борлуулах зах зээл хангалттай байх шиг байна. Ийм бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангахаас гадна байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг илүү их сонирхдог Хойд Америк, Европ тивийн зарим оронд гаргах зах зээл байгаа болов уу. Мөн түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг хүйтэн улирал бүхий бүс нутагт ч зах зээл байж таарна. Үйлдвэрүүдийн хувьд ерөнхийд нь ярихад иймэрхүү дүр зураг харагдана.
Шинээр зарим аймагт мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулж ашиглалтад оруулах, хуучин ажиллаж байгаа шаардлагатай гэж үзсэн үйлдвэрийн техник, технологийг шинэчилж сайжруулахад үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах болно. Энэ их хөрөнгийг ямар эх үүсвэрээс хэрхэн, яаж гаргах вэ гэдэг том асуудал Засгийн газарт тулгарна. Гэхдээ тухайн асуудлыг шийдэх гарц нь бэлэн байна гэвэл хүмүүс гайхаж мэдэх юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас баталсан "Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль"-д бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хороо авч хэлэлцээд "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан. Ийнхүү хоригийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч хоригт тавьсан асуудлыг уян хатан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдсон санхүүжилтийг 2019 оны төсвийн тухай хуульд тусгах шаардлагатай хэмээн хоригоо өөрчлөн оруулж ирсэн боловч гишүүд "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй" гэсэн Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг дэмжсэн. Харин Ерөнхийлөгчийн сүүлд ирүүлсэн мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад шаардагдах 500 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэхийг УИХ тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хүсэлтийг биелүүлж, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болгохын тулд Засгийн газар 2019 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарна. Монгол Улсын 2019 оны төсвийн боловсруулж байхад зарим эрх мэдэл бүхий хүмүүс, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийт зардлынхаа 15 хувийг, УИХ-ын дарга М.Энхболд нийт зардлынхаа 10 хувийг хэмнэх боломжгой гэсэн сайхан санаачилга гаргаж байсан билээ. Тэр дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны батлагдсан төсвийг 15.0 хувиар, УИХ-ын даргын 2019 оны батлагдсан төсвийг 10 хувиар тус тус багасгаж болох юм. Түүнээс гадна Засгийн газрын шугамаар танаж болох зардал юу байна, түүнийгээ би, чи гэхгүйгээр сайн тооцож, 2019 оны төсөвт хот, хөдөөд шинээр барих сургууль, цэцэрлэгээс бусад аахар шаахар бүтээн байгуулалтын зардлаа хэмнэх юмуу, танах юм бол 500 тэрбум төгрөг гарах боломж байгаа байлгүй дээ. Ийм замаар бий болгосон хөрөнгийг хориг тавьж, хүсэлт гаргаснаар нь Ерөнхийлөгчийн мэдэлд өгнө гэх биш, харин мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж, экспортлох зорилгоор шинээр байгуулж ашиглалтад оруулах үйлдвэрүүдийн зардалд, одоо ажиллаж байгаа зарим үйлдвэрийн хуучин техник, технологийг шинэчлэх ажилд оновчтой хуваарилж, зөв зарцуулах нь хамгаас чухал. Ийм учраас аль аймагт ямар чиглэлийн түүхий эд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах, одоо ажиллаж байгаа ямар үйлдвэрийн хуучин техник, технологийг шинэчилж сайжруулах вэ гэдгийг мал сүргийнхээ төрөл, тоо толгой, дэд бүтцийнхээ боломж зэргийг сайтар харгалзаж, тооцоо, судалгааг нь нямбай хийж байж шийдэх хэрэгтэй. Ингэж чадвал улсын хөгжилд ч, эдийн засгийн өсөлтөд ч, иргэдийг ажлын байраар хангахад ч, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ч жинтэй хувь нэмэр болно.
 
Б.ЦЭВЭЭН