Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг уржигдар мэдээлэл хийлээ. Үүний өмнө “…Н.Алтанхуяг нам байгуулах болсноо зарлах гэж байна” гэсэн цуу улс төрийн хүрээнд тараад байв. Түүнийг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм.
Гэвч Н.Алтанхуяг “Алтангадас”-аа нам болгоно гэж ярьсангүй. Ер нь л “…Нам байгуулна” гэж хэлсэнгүй.
Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мэдэгдлээ. “Би чамд хайртай” кинон дээр “…Охин ч гарсан, хүү ч гарсан Золбоо л гэж нэр өгнө” гэдэг шиг гэгээн мөрөөдөл сонсогдов.
Гэхдээ асуудлын гол нь энэ биш. Хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад, дахин сонгууль явуулж санасандаа хүрнэ гэж ярих нь түүний иргэний болоод улстөрчийн эрх юм.
Гэхдээ Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгууллаа гэсэн нь дотоод, гадаадын хачин танил хувилбар, хуулбар шүү зүйл болоод ирэв.
2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар.
Өнгөрсөн намар даа, есдүгээр сарын дунд хавьд нэгэн амралтын өдрөөр Нийслэлийн МАН-ын бага чуулганы төлөөлөгчдийн сонгуультай давхцуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний нэгэн үйл ажиллагааг Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д хийсэн юм. Архи дарсгүй, хоол ундтай, спортын хөнгөхөн тэмцээн уралдаан зохиосон, урлагийнхан олноороо очиж дуулсан арга хэмжээ болсон.
У.Хүрэлсүх тэр арга хэмжээний тайзан дээр Би 1000 найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингис хааны мянгат, зуут, аравтын систем байх болно. Би өнөөдөр 1000 найзтай боллоо” гэж хэлсэн байдаг.
Одоо тэр хөдөлгөөн нь Иргэний нийгмийн бусад байгууллагын адил төр, засагт шаардлага тавьж, тэмцэл илэрхийлэхээ мэдэгддэг.
Харин Орост “Нэгдсэн Орос” нам гэж бий. В.Путины нам л даа. Товчхондоо В.Путины улс төрийн өндөрлөгт хүрч, ОХУ-ын төрийн эрх мэдлийг он удаан жил барихаар байгуулсан “гишгүүр” нь юм.
У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөний “оригиналь” нь тэрхүү “Нэгдсэн Орос” нам байж харагдаад байгаа юм.
Оросын “Нэгдсэн Орос” нам үүсэх урьдач нөхцөл нь В.Путины байгуулсан нэгдэл байв. “Нэгдэл”-д тулгамдсан саад байсан. Тэр нь Юрий Лужковоор удирдуулсан “Эх орон-Бүх Орос” нам байв. Угтаа “Нэгдэл” бол “Эх орон-Бүх Орос” намыг сөрж 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуулиас гурван сарын өмнө байгуулагджээ.
Ерөнхийлөгч Б.Ельциний үед Ерөнхий сайд В.Путины нэр хүнд өсөөгүй, “Нэгдэл” нь “томорч” чадаагүй байв. Тиймээс В.Путины нам Юрий Лужковын “Эх орон-Бүх Орос” намын мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн байдаг.
Дараа нь “Нэгдэл”-ийнхээ даргаар С.Шойгуг томилсон. Ингээд Ерөнхий сайд В.Путин 1999 оны намар Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотод хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгож Чеченийн Бүгд найрамдах улсын бослогын эсрэг цэрэг илгээснээр нэр хүнд нь өсч эхэлсэн гэдэг. В.Путины тэмцлийг Оросын ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнээр нэр хүндийнх нь өсөлтийг улам бүр түргэтгэсэн байдаг.
Ингээд 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуульд 23.3 хувийн санал авч, “Эх орон-Бүх Орос” нам 13.3 хувь, харин Коммунист нам 24.3 хувийн санал авсан байгаа юм. Энэ бол тухайн үедээ В.Путины төсөөлөө ч үгүй амжилт байсан гэдэг. Гэхдээ энэ ялалт түүний нэр хүнд өссөнтэй шууд холбоотой байжээ.
Энэ бүхний дараа 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Б.Ельцин бүх эрх мэдлээ В.Путинд шилжүүлэн өгч, тэрээр 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, засаглал нь албан ёсоор эхэлсэн юм.
Улмаар 2001 оны арванхоёрдугаар сард “Нэгдэл” болоод “Эх орон-Бүх Орос” нийлж “Нэгдсэн Орос” нам байгуулагдсан байна.
Одоо бол “Нэгдсэн Орос” нам Оросын улс төрийн намуудын цөм нь, тус улсын хамгийн том нам болсон. Оросын Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлсэн байна.
Энэ бол Хойд хөршийн удирдагчийн зам мөр, улс төрийн түүх юм.
Түүнийг л Н.Алтанхуяг хуулбарлан гарч ирж, В.Путин террористуудтай тэмцэж нэр хүндээ өсгөсөн. Би МАНАН-тай тэмцэнэ гэж бас өсгөнө гэж үзэж байх шиг байна. Ганц Н.Алтанхуяг ч биш МАН-ын дарга У.Хүрэлсүх ч намынхаа Бага хурлын индэр дээрээс ингэж бас мэдэгдлээ.
Н.Алтанхуягийн уржигдар ярьсан зүйлүүдээс “…2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад явж байх байлаа” гэсэн нь анхаарал татаж байгаа юм.
Тэр юу ярьчихав аа. Яг үнэндээ МАНАН-д хамгийн их хамаатай, бараг анхдагч нь гэж хэлж болох хүн бол Н.Алтанхуяг өөрөө юм.
Яагаад гэвэл түүнд он удаан жил нэр хаягаа, бараг овгоо болгож ирсэн “Алтангадас” нь бий. “Алтангадас” 15 дахь жилдээ “үйл ажиллагаа” явуулж байгаа юм. Энэ фракц анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэрээр байгуулагдаж байв.
Гэвч тэр цагаасаа хойш өнөөг хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх хуйвалдааныг зохион байгуулж байсан улс төрийн бүлэглэл гэх дүгнэлтийг Монголын улстөрчид, улс төрийн ажиглагчид шууд хэлдэг.
Учир нь тухайн үед “Алтангадас Ассоциаци”-д МАХН-ын Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нар элсэж байсан.
Энэ “ассоциаци” тухайн үедээ МАХН-ын ч, АН-ын ч жинхэнэ шүдний өвчин болж байв. Ямар сайндаа л 2008 оны сонгууль дөхсөн үед АН дахь “Алтангадас”-ын нөлөө дийлдэхээ больж тус намын дарга болоод удаагүй байсан Ц.Элбэгдорж генсек Д.Дорлигжаваараа “…“Алтангадас” фракц татан буугдсан” гэж олон нийтэд мэдээлэл хийлгэж байхав. Гэвч АН-ын ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан бөөнөөрөө ороод ирчихсэн байв. Тэр үеийн АН-ын удирдлагууд “Алтангадас”-ын дайралтаас хамгаалахын тулд 2008 оны сонгуульд нэр дэвшигчдэд 20 сая төгрөгийн босго тавьсан ч түүнд нь “Алтангадас”-ынхан бус АН-ын бусад нэр дэвшигч чирэгдсэн гэдэг юм.
Улмаар 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан байдаг. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар шүү дээ.
Дараа нь 2008 оны сонгууль“хар долдугаар сарын 1”-нээр дуусч, С.Баярын тэргүүлсэн Стандарт бус Засгийн газар байгуулагдаж байв. Мань Н.Алтанхуяг тэр Засгийн газарт Тэргүүн Шадар сайдаар оров. Бас АН-ын тав дахь дарга болж чадсан.
Жилийн дараа С.Баяр ажлаа өгч, Сү.Батболд Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байв. Ингэж явсаар 2012 оны сонгуулийн жил эхлэнгүүт Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, АН Засгийн газраас гарлаа гэсэн. Тэгээд гараад явсан.
Түүнээс цааш тодорхой. 2012 оны сонгуулийн дараа намын даргын хувьд Ерөнхий сайд болсон. Хоёр жил болгоод намынхан нь огцруулсан. 2016 оны сонгуулийн дараа “сул” явж байгаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулсны дараа зөвлөхөөр нь очиж ажиллаж байгаа.
Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг бол “…МАНАН баба” гэж ярих хүн огтоос биш юм. Харин ч МАНАН-гийн хамгийн “чанартай” бүтээгдэхүүн. Бас МАНАН-гийн ашиг шимийг хүртэхийн дээдээр хүртсэн хүн нь Н.Алтанхуяг өөрөө юм.
Тиймээс “Алтангадас”-аас МАНАН үүссэн гэдгийг Н.Алтанхуяг “мартчихсан” нь их хачин. Угтаа мартах аргагүй үнэн бол энэ.
Товчхондоо “Алтангадас” л МАН, АН-ыг манантуулан сүлсэн. Түүний томоохон төлөөлөл нь ноён Н.Алтанхуяг юм.
Нөгөө талаар ингэж Нэгдсэн, Нэгдмэл Монгол хөдөлгөөн үүсгээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг хоёр яриад байгаа шигээ МАНАН-г сөнөөхөөр тэмцээд байгаа хэрэг огт биш. Энэ бол ердөө л МАНАН-гийн их эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх бас нэг МАНАН-гийн хийж буй тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, МАНАН доторх шинэ эрх мэдэл, шинэ хуваарилалт явагдаад эхэллээ гэсэн үг.
Ер нь бол В.Путины түүхийг давтах гэсэн, шууд хуулбарлаж улс төр хийх гэсэн оролдлогыг тэд яагаад хийгээд эхэлсэн бэ. “Нэгдсэн Орос” нам гэдэг шиг нэг нь “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, нөгөө нь “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад мэдээлэл, мэдэгдэл хийсэн нь ямар учиртай вэ. Гэхдээ цаадах шалтгаан нь харагдаад байна. Эдний цаана “…Түрүүлж ирсэн нь том шагналтай” гээд хоёр хүүхэд уралдуулж байгаатай адил үр дүн хараад сууж байгаа эзэн байна. Тэр хэн бэ.
Энэ бүхнээс МАНАН-г устгах туйлын зорилго огт харагдахгүй байгаа юм. Тийм боломж ч алга. Ерөөсөө л МАН бужигнаад дууслаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх нь намынхаа Бага хурлын индэр дээрээс “…Мафитай тэмцэнэ” гэж зарлаад УИХ-ын бүрэн эрх, Үндсэн хуульд шууд халдлаа. Энэ бол МАН-ыг татан буулгах шууд шалтгаан болно. Угаасаа ч МАН-ыг татан буулгах тухай гомдол шүүх байгууллагад оччихоод байгаа.
Бас АН-ын хүч тарамдаж, тараая гэж зориглоод дайрсан хүн төвөг багатайхан хазайлгаж болохоор болоод байгаа.
Ингээд харахаар намууд “устаж”, дахин гарааны ижил нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах хэн нэгний төлөвлөгөө бодитойгоор хэрэгжээд эхэлсэн байна.
Энэ биеллээ олсон нөхцөлд “Нэгдсэн Монгол нам” эсвэл “Нэгдмэл Монгол нам” Монголын улс төрийн намуудын тэргүүнд бичигдэж, эзэн нь В.Путин шиг олон жил төрийн толгойд заларна гэсэн мөрөөдөл, зорилго тэдний “эзэн”-д байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл0
Алтангадас зүг чигийг заана гэж Гончигдорж томорч байгаад авилгалчдын фракцийг байгуулсан. Түүнд Баярцогт, Бадамжунай, Сайханбилэг, Элбэгдорж, М.Энхболд нар багтдаг. МАНАН-гийн үндэс суурь шүү дээ.
нэгдмэл монгол гэж байгуулж байгаа гэсэн үү? эхлээд хөдөлгөөн дараан нам шүү дээ хөгийн бууны нохой
Хадуураад явчихлаа. Алтангадас, Эби хоёр ямар ч хамааралгүйгээр үл барам бүр хонь чоно шүү дээ.
Алтангадас гэдэг нэрийг Ц Элбэгдорж өгсөн юмаа нэр хайралсан хүн яахаараа хамааралгүй байх болж байна ккк
Богдхан ууланд зэрлэгшсэн 195 нохойг устгасан гэсэн. Тэдгээртэй хамт энэ балай юмыг устгах хэрэгтэй байсан юм,
ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР...
Увс улсууд улс тереес хол байвал зугээр байна яаж тер самарч байгааг харж байгаа биз дээ
Та Төв аймгийн уяач уу? Асуудлаас бултаж нутаг ус ярьж доромжлоод одоогийн Монголын нийгэмд газар авах уу?
Дөрвөдүүд цаанаа л нэг цаашаа сэтгэлтэй хүмүүс дээ
107.77.173.12 Мөнхбат аваргынхаа Төв аймгийн удмаа нуудаг Ми овогтууд "Дөрвөд хүн хүн биш" гэж хичнээн зарлаад хэнийг ч хорлож чадаагүй,харин ч ард түмнийг хурцалж ирсэн нэгтгэж ирсэн.
Алтанхуяг мэдээлэл ихтэй, зоригтой тул их айцгаах юм. Харин ч еронхий сайд байхдаа дэг журам тогтоож эхэлсэн юм шуу!!!
Chi ekhner n yumuu hol ochij otsognooroi
жинхэнэ авилгач энэ хүний идсэн уусан одоо бид өр болж ирсэн
Яг үнэн дээ хөгжлийн төлөө Алтангадас ассисоц нэртэй байгуулага байгуулж өөрөө ерөнхийлөгч нь билүү гүйцэтгэх захирал нь МАНХ с УИХ ын дэд дарга намын УЗ н гишүүн Ж БЯМБАДОРЖ дэд ерөнхийлөгч нь болж МАХН ын Сү Батболд Ц Иөнх -Оргил Чинзориг тэргүүтэй дэд сайдууд Т Очирхүү У Хүрэлсүх Д Арвин тэргүүтэй их хурлын гишүүд намын ЕНБД Д Идэвхтэн тэргүүтэй намын удирдлагууд АН -с Р Гончигдорж С Баярцогт Ц элбэгдорж Баабар Мэндсайхан Зи Энхболд Ч Сайханбилэг Г Батхүү Д Дорлигжав С Ламбаа тэргүүтэй нөхдүүд оролцож удирдлагыг гартаа авч хөшигний араас Н Энхбаяр удирдан чиглүүлж байсан юм Алтангадас ассисоц 2004 оны сонгуульд ЭОАХЭ ыг бойкотлож тэр бүү хэл МАХН тай эвсэл болж орохоор тохиролцож байсан юм сонгуулийн дараа МАХН Н Энхбаяр Алтангадастай нийлж эвслийн ЗГ байгуулж өөрөө ИХ -н дарга Ц Элбэгдоржийг ЕС Н Алтанхуягыг ЗГ ын ХЭГ ын дарга улмаар сангийн сайд болгож байсан бөгөөд 2005 оны өвөл их тэнгэрт хуралдаж Монголын Ардачилсан Хөгжлийн нам байгуулахаар тохиролцож байсан юм

Монголчуудыг тэнэг гэж доромжлоод байна уу? Алтан гадастай МАН түй ч хамаагүй.Харин түүхээс нь хөөвөл Ми овогт алдарт уяач шинжаан Эбэ хоёрын өмч болсон МАНАН-н үр хөврөлийг Ми овогт буриад Баяр Элбэгдорж нар "Хамтарсан ЗГ" байгуулж эхийг нь тавьсан.
Алтангадас фракцын ерөнхийлөгч нь Н Алтөнхуяг дэд ерөнхийлөнч МАХН ын УЗ н гишүүн Ж Бямбадорж байхад яахаараа хамаагүй байдаг юм малаа
Алтанхуягийг даанч хүмүүс дагахгүй байх л даа
Соцдекүүдийг пиздекүүд гэж үнэхээр зав нэрлэсэн шүү
Хамтарсан засгийн газрыг хэн байгуулсан билээ?
Ер нь монголд ард түмний тэмцлээр засаг өөрчлөгдөхгүй нь тодорхой боллоо. янз янзаар л үзлээ. харин зөв хүн эргэлт хийж байж л цэгцэндээ орох юм байна
2004 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдорж,Алтан гадас фракцийн гишүүдийн саналаар Ерөнхий сайд болоод сонгуулийн хамаг хэцүүг үүрсэн Энхсайхан,До Ганболдын фракцийг гудманд үлдээж Ариунсан гэж нөхөр тэдэнд шор ч долоолгохгүй гэж ярьжээИнгэж ярьсан хүн бол Алтанхуягын баруун гар,хожим тагнуулын дарга болсон.Ариунсан билээ.Алтанхуяг одоо худлаа сүржигнэхээ болих хэрэгтэй.22 жил төрийн толгойд зайдлахдаа ямар нийгэм үлдээв.Охиноо төрийн сангийн мөнгө шилжүүлэгч болгоод л МАН-ы хэдээс юугаараа ялгарах юм бэ ?.

Алтангадас-алангудас
алтангадас бол манан-гийн нэг эхлэл. ан-аас алтанхуяг нар, ман-аас сугар нар орж байсан. сүүлд махн уих-д 40 гаруй суудал авчихсан, дангаараа засгийн газар байгуулах ёстолй байсан ч алтанхуяг нартай хуйвалдан манан байгуулсан. тэгээд том асуудал шийднэ гэсэн нэрээр оюу толгойн гэрээ байгуулсан. баяр, дэмбэрэл, элбэгдорж гурав баярцогт, зориг, гансүх нараар гарын үсэг зуруулсан. таван толгойг хуйвалдаж идэцгээсэн. ийм л том асуудал шийдсэн луйварчид. манан-гийн нэг эхлэл бол алтангадас, гардан бүтээлцсэн нь баяр, алтанхуяг, элбэгдорж гурав.
Нэг их гэмгүй цагаахан "Нүүрсний хулгайч" гарч ирлээ. Эхнэр хүүхэд, хүргэн, найзуудтайгаа "Должин эмгэнд өгнө" гээд л баахан юм хусаа биз дээ
Зальтай хүн цаг үеийг нь олж,дуугардаг бололтой.Энэ хүн шиг төрийн сайд,ЗГ-ын ЕСайд гээд гээд хийгээгүй ажил байхгүй.Тэр үед юу бодож хийж байсан юм бол??? Тоосон дотор явсан,тоос хүртэгсдийн нэг гэдгээ арай мартаж орхиогүйл баймаарсан.Арай бусдаасаа бага хүртээд гомдоллоод байгаа юм байнал даа тийм үү???

Энэ амьсгаа чадахгүй ээ эрх мэдлийн өгхөөр хөгийн ах дүү охин хүргэн ч гэх шиг оркуудтайгаа идэж уугаад тэр нь баригдахаараа худлаа хонгил монгил гээд солиороод явдаг, угаасаа гончигдорж алтангадас гээд эртнээс л манангын суурийг ухаж байсан жонхуу шүү дээ, энэ улсыг 27 жил хөгжүүлээгүй олон лайнуудын нэг тэр эби миeнүүдтэйгээ төрөөс холхон бүрмөсөн зайл
Дөрвөд хүн биш Дөрвөн шийр мах биш гэж үгийг дахин нэг санлаа.энэ Увсын 2-с их муу санаа заль шунаг сэтгэл гарах юм.
Алдарт үгний тань эзэн аврага Мөнхбат бурхан байгаагүй харин хоёр Монгол үг орос хараал пиздагүй холбож хэлж насандаа сураагүй,золбин архичин байсан.Төв аймгийн удмаа нуудаг "Ми овогтууд" Монголчуудыг нутаг ус угсаа гарлаар доромжилдогоороо тэртэй тэргүй алдартай.Уяач хүртэл болдог хүмүүс шүү дээ.Санаа нь ойлгомжтой.
М.Энхболд ба МАНАН тогтож үлдэх гэж хамаг муухай заль аа, 13 мэхээ хэрэглэж байна . МАНАН - гийн эсргэг зогсож байгаа хэнийг ч гэсэн монголчууд дэмжих естой. Энэ зоригтой шударга залуусаа жирийн иргэд бид хайрлаж хамгаалах ёстой шүү. Олигархуудын зуудаг ноход болох Номтойбаяр, Хаянхярваа, Мөнхоргил тэргүүтэй хүмүүс элдэв янзын худал хуурмаг зүйлс бичиж байгаад бүү автацгаа. МАНАН гүй, олигархигүй, шударга бусын хонгилгүй гэгээн тунгалаг нийгэмд амьдрахын төлөө бүх Монголчууд урагшаа
Эрдэнэтээс 800 мянган доллор хулгайлж. Шоронд ордогийн даваан дээр нутгийн ах Нямдоржийнхоо хүчинд амь мултарсан Доилогжав гэгч луйварчин ерөнхий прокурор байхдаа бизнесийнхнийг дарамталж маш их хахууль авсан. Саяхан телевизээр Ганболд гэгч бизнессмен 4 сая $ хахуульд өгснөө ярисан. Гэтэл хүзүүгүй, Дорилогжав хоёрын томилсон прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуйвалдаж байгаа сураг байна. Оронд нь хөөрхий бизнессменийг хүн гүтгэсэн гэх хэрэгт унагахаар зэхэж байгаа гэнэ. Хүмүүсээ энэ хэргт анхаарлаа хандуулахгүй бол бас замхарах тийшээ хандлаа. Долигжав, Элбэгдорж хоёр бол жинхэнэ "шударга бусын хонгилын загалмайлсан эцгүүд шүү дээ. Энэ хоёр луйварчинд хариуцлага тооцдог төр засаг гэж байна уу.
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна.

Tuilin unen gej baidag bol ene tsagin unen bol ene mun boloi U
Chi odoo uls turuus yern business ees ch yav za hol yavj ter heden huuhdee humuujuuleech
алтанхуяг нөгөө хэдээсээ хэдэн хувь илүү ерөнхий сайд энэ зам гүүр, цахилгаан станц, нөат байрны 8 хувийн зээл гээд зөндөө юм хийсээн
энэ хүний загийн эрх барьж байх үед Монгол улс баян байж даан ч жинхэнэ элгээр нь хэвтүүлдсэндээ Атанхуяг баахан хар зам барьсанаас хэдэн том үйлдвэр барьсан бол бид одоо сайхан амьдарч байх байлаа
Н Алтанхуяг манангийн тэргүүн зэргийн төлөөлөл мөнөөс мөн шүү С Баярыг ЕС с огцорсны дараа Н АЛТАНХУЯГ нэг ярилцлага даа би бурханаас олон юм гуйж байгаагүй С Баярын эрүүл мэндийг сайжруулж өгөөч гэж Бурханаас гуйсан эрүүл болгож өгөөч гэж гуйсан гэж байсан даа

Damdinochirooo baga shig l hun gutgej uzeereidee mongol bayalgaa aldaad duusah estoi ymuu??? Hen ni hamgaalaad baigaag chi eruul uhaanaar boddoo humuus oilgoj baigaa shuudee BUGS doloogch damia
АЛТАНХУЯГ ШИГ АЖИЛЛАСАН ЕРӨНХИЙ САЙД БАЙХГҮЙ ШҮҮҮ
Задгай цагаан бол жинхэнэ зальтай этгээд, чоно борооноор хоолонд гүйх гээд л мярайгаад байна, Женко өөрөө ил гарахаар нэр нүүр муутай Хүрэлсүхийн хөдлөх үеэр хий гарвал дайрахаар Задгай цагааныг галын шугам руу түлхчихээл л Орос ах нараасаа зөвлөгөө аваад сууж байгаа л даа
энд тэндээс юм хуулж, дуйраахдаа гаргуун П...кнууд. Гэхдээ сайныг биш....
Монголын төр засагт зүтгэсэн сүүлчийн дөрвөд бол Цэдэнбал. Энэ Алтанхуяг, Дорлигжав, Чойжилсүрэн, Нямдорж, Хүрэлбаатар нар чинь бүгд баяд хүмүүс шүү дээ. Зальтайгаараа алдартай хүмүүс. Тэр байтугай Хар аварга Баянмөнх хүртэл баяд хүн. Дөрвөд аварга гэвэл Балжинням байна.
Ямарч гэсэн Ардчиллын талынхнаас Ард түмэн, улс үндэс, тусгаар тогтнолооо хамгаалсаар ирсэн эх оронч хүн гэдэг нь олон түмэнд харагддаг л юм. МАНАН гийнхан түүнийг хичнээн харлуулж, гутаасан ч үхэн үхтлээ шударга ёсны төлөө тэмцэнэ гэж аль эртнээс хэлж, тэмцсээр ирсэн нь үнэн. Юм үнэнээрээ байх сайхан.

Хонгилын талаар чухам үнэнийг Алтанхуяг ярьсан.
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, энэ гэж бас нэг нэгж ХҮНИЙ НЬ ТӨРХ НЬ ЗАЛЬЖИН НЬ ӨГӨГДӨЛ ИЛҮҮТЭЙГЭЭР ДАВАМГАЙЛСАН ЭТГЭЭД. ЗАЛЬ ГЭДЭГ УХААН БИШ ХЭДИЙГЭЭР, ХҮМҮҮС ЗАЛЬ БОЛ УХААН, УХААНЫ ИЛРЭЛ ХЭМЭЭН #ҮЗДЭГ Ч#, #ЦЭЦЭРХДЭГ Ч# ЗАЛЬ ГЭДЭГ ЭРЭМБЭЭРЭЭ ЗИНДААГААРАА АНГИАРАА ТҮВНЭЭРЭЭ ШАТААРАА ҮЕЭРЭЭ ХОГИЙН САВАНД ОРОГДДОГ ХИЙГДДЭГ БАЙРТАЙ БАЙРШИЛТАЙ НЬ ҮНЭН БОЛОЙ. УХААН ЗАЛЬ 2 ЗАМ МӨР НИЙЛДЭГГҮЙ, ЗОХИЦДОГГҮЙ, ЗОХИЛДДОГГҮЙ, ЭСРЭГ ТЭСРЭГИЙН, МӨН ЧАНАРЫН 2 ТУЙЛ. алтанхуяг гээч нэгжийг ЮУ Л ХИЙХ ГЭЭД ҮЙЛДЭХ ГЭЭД БУЙ БОЛДОО Л ГЭЖ САНАГДДАГ. АНХНААСАА ЭХНЭЭСЭЭ АРИУН ТУНСАГ ЗАМ МӨРТЭЙ БУС ХЭН Ч ИТГЭЛ ХҮНДЛЭЛ 2-ЫГ ХҮЛЭЭДЭГГҮЙ.
ТҮВШНЭЭРЭЭ