sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг Их Британичуудын талаас илүү хувь нь эсэргүүцсэнийг “Sky News” телевизийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Их Британийн иргэдийн 53 хувь нь одоогийн засгийн газрыг дэмжиж байгаа бол 38 хувь нь эсэргүүцжээ. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 61 хувь нь улс орныг хямралын байдалтай байна гэж үзэж байгаа аж. Олон  нийтийн санал асуулгад нийт 1203 хүн оролцсон байна.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн санал болгосон Brexit-ийн гэрээг тус улсын парламентын гишүүд батлаагүй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Ийм үр дүнд хүрсэн нь Их Британийн Ерөнхий сайдын хувьд томоохон ялагдал болсон юм. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг