“Путиний хоолой” гэж нэрлэгддэг хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг 2019 оны сүүлч гэхэд барьж дуусгах төлөвтэй байна. Уг хоолойгоор Украиныг тойруулан Европт хий нийлүүлэх бөгөөд ингэснээр Украин улс жилдээ 3 тэрбум долларын алдагдал хүлээх төдийгүй цэрэг дайны хурцадмал байдал үүснэ. “Умардын урсгал-2” хоолойг барихыг зөвхөн Украин төдийгүй Польш, АНУ болон бусад улс эсэргүүцэж байна. Харин Герман улс өөрийн эдийн засгийн эрх ашгийн үүднээс Путиний төслийг дэмжиж байгаа юм. Уг хоолойг барих нь Украинд ямар аюул учруулах вэ, барилгын ажлыг зогсоох боломж бий юү гэдэг талаар Украины “Обозреватель” сэтгүүлд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Гол зүйлүүдийг дурдваас:
-“Умардын урсгал-2”-ыг 2019 оны эцэс гэхэд барьж дуусгах төлөвтэй байна.
-Үүний улмаас Украин улс жилдээ 3 тэрбум долларын алдагдал хүлээх эрсдэлтэй.
-Хий дамжуулах шинэ хоолой нь Европ дахь Оросын нөлөөг улам тэлж, Украины “хөл гарыг чөдөрлөнө”.
-Төслийг Польш, АНУ болон бусад хэд хэдэн улс эсэргүүцэж байгаа бол Герман улс хоолой барихыг дэмжиж байна.
-Барилгын ажлыг зогсоох нь бараг боломжгүй болжээ
“Умардын урсгал-2” төсөл Украиныг “хөнөөж байна”
Украины хий дамжуулах систем нь Европ тивийн хамгийн том хоолойнуудын нэгд тооцогддог. Уг системийн нэвтрүүлэх хүчин чадал нь жилд 145 тэрбум шоо.м бөгөөд хэдэн тэрбум долларын орлого авчирдаг төдийгүй Оросын зүгээс хийж болзошгүй цэргийн довтолгооноос улс орныг хамгаалж байгаа юм.
Түрэмгийлэгч улсаас Украинаар дамжуулан хийг Европт нийлүүлдэг. Хэрвээ хойд хөрш маань Украины хий дамжуулах системээс хамаардаггүй байсан бол гар хөл нь сул чөлөөтэй болж, Хар тэнгисийн районд цэргийн хүчээ бэхжүүлэх байсан гэж Дээд Радын дарга Андрей Парубий үзэж байна. Ийм агуулга бүхий захидлыг тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, Конгрессын удирдагчдад илгээсэн байна.
“Оросын “Газпром” компани нь “Умардын урсгал-2” ба “Туркийн урсгал” төслүүдийн хий дамжуулах шугам хоолойнууд болон тэдгээрээр дамжуулах хийн цорын ганц эзэмшигч нь юм. Стратегийн чухал ач холбогдолтой эдгээр объектуудаа хамгаалахын тулд Кремлийн ордныхон Балтийн болон Хар тэнгист цэргийн оролцоогоо нэмэгдүүлж магадгүй” гэж захидалд дурджээ.
“Путиний хоолой” нь Европт аюултай, Украинд хохиролтой, дахиад шинээр эрсдэлүүд үүсгэнэ гэдэгт Америкийн улстөрчдийг итгүүлэн үнэмшүүлэх шаардлагагүй юм. Тэд угаасаа л үүнтэй санал нэг байгаа. Шинэ хоолойг барихыг эсэргүүцэн тэмцэхэд америкчууд бол гол холбоотон юм. АНУ-ын хувьд Европын зах зээлийг онилж байгаа учраас ОХУ-ын нөлөө өргөжих нь америкчуудад ашиггүй. Ямартай ч уг асуудлаарх Украин, Америкийн ашиг сонирхол нийцэж байна.
АНУ-ын албаны хүмүүс хийн хоолойн талаар эрс хатуу мэдэгдлүүдийг байнга хийсээр ирсэн. Хэдхэн долоо хоногийн өмнө Германд суугаа АНУ-ын элчин сайд Ричард Гренелл Германы компаниудад анхааруулга бүхий захидал илгээж, “Умардын урсгал-2”-ыг барихад оролцох аваас хориг арга хэмжээ авч шийтгэнэ” гэж сүрдүүлжээ.
Хоолой барихыг сонирхож буй Герман улсад Америкийн элчин сайдын мэдэгдлийг хүчтэй шүүмжилж байна. Канцлер Меркелийн намын удирдагч Аннегрет Крамп-Карренбауэр-ын хэлснээр “бизнесийнхэн хоёрдмол утгагүйгээр шууд хариугаа өгчихсөн” гэв.
Украины өөр нэгэн холбоотон бол Польш юм. Тус улс “Умардын урсгал-2”-ыг барихыг эсэргүүцэж байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн өмнө Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович Германы “Хандесблатт” сонинд ярилцлага өгөхдөө нэлээд дуулиантай мэдэгдэл хийсэн юм. Түүний ярьснаар, хийн хоолойг барьж ашиглалтанд оруулах нь Оросын эсрэг авсан хоригийн үр нөлөөг үгүй хийж, Украинд томоохон аюул учруулах ажээ.
“Умард урсгал-2” төсөл хэрэгжих магадлал
Газар нутгийг нь тойруулан хийн хоолой барьсан тохиолдолд Украин улс ДНБ-нийхээ 2-3 хувийг алдана гэсэн тооцоог Сангийн яам хийжээ. Ирээдүйд нөхцөл байдал ийм болно гэдэгт бэлэн байх ёстой. Хоолойг барих зөвшөөрлийг өгөх ёстой улс орнууд аль хэдийнэ зөвшөөрлөө өгчихсөн. Төсөлд асар их мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн учраас мөнгөө алдахыг хэн ч хүсэхгүй.
Германы албаны хүмүүс тайлбарлахдаа “төслийг зогсоох хууль эрхзүйн үндэслэл байхгүй” гэдгийг онцлон дурдаж байна. Герман улс юуны түрүүнд өөрийн эрх ашгийг тавих нь ойлгомжтой. Ашиглалтанд орсныхоо дараа “Умард урсгал-2” хоолой нь Европ дахь хамгийн том хий нийлүүлэх зангилаа газар болох бөгөөд асар их ашиг орлого авчрах болно” гэж олон улсын шинжээч Максим Яли үзэж байна.
Эдийн засагч Виталий Кузьмин түүнтэй санал нэг байна. Түүний дүгнэснээр, хоолой барихыг Итали, Австри, Франц, Герман улс сонирхож байгаа бөгөөд эдгээр улсын хувьд юуны түрүүнд эдийн засгийн боломж нээгдэж байгаа нь чухал юм.
Францын ENGIE, Австрийн OMV, Их Британи, Нидерландын Royal Dutch Shell, Германы Uniper, Wintershall гэсэн Европын хамгийн таван том компани төслийг санхүүжүүлж байна. Эдгээр компани ашиг олох л сонирхолтой байгаа, харин Украин улсын хувьд юу ч үгүй хоцорч мэднэ” гэж Ирээдүйг судлах Украины хүрээлэнгийн шинжээч Илья Куса таамаглаж байна.
Европын орнууд дээрх төслөөс татгалзаж болох хувилбар бас бий. Гэхдээ Орос улс "ер бусын алхмууд" хийж, өөрийнх нь эсрэг авсан хоригууд улам чангарах нөхцлийг үүсгэсэн тэр үед л төсөл хэрэгжихгүй байж болох юм. Харин одоохондоо бол “Умардын урсгал-2” төсөл хэрэгжих магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр Украины хий дамжуулах хоолойгоор нийлүүлдэг хийн зарим хэсгийг цаашид хэвээр үлдээснээр ядаж үйл ажиллагааг нь зогсоочихгүй болов уу хэмээн найдах л үлдлээ.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Eleg yas muruujee Ukrain
Oiriin 10 jild Ukraina Orostoi negdene...
Украинчууд нутгаараа дамжсан хийнээс хулгай хийгээд баыхаар чинь хариу арга хэмжээ авахаас яах вэдээ. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрөхгүй гүрийнэ. Яг л хулгайч монголчууд гэсэн үг.
hucheer oros orniig erhendee oruulna gewel gorid biz dee
Орос Украйн 2 чинь угаасаа 1ундэстэн .Манайхаар авч узвэл Халх Ойрдууд гэж хуваагдсантай яг адилхан. Нэгэнт ийм дайсагнасан ан цав гарсан бол эд нар эвлэрнэ гэж байхгуй. Энэ Северний поток -2 хоолой ашиглалтанд ороод Украин 3тэрбум $ орлогоо алдмагц эдний дайсагнал .буур хурц болж украинчууд Баренцийн далай руу цэрэг явуулж тэр хоолойг дэлбэлж боон юм болно.Оноодор Украинд байр орон сууц халаадаг Оросоос ирдэг байгалийн хий цахилгааны унэ тэнгэрт хадаж 4-5 дахин унэ оссон байгаа. Оросууд Северний поток-2 хоолой ашиглалтанд оруулангуутаа Украинаар дамждаг хуучин хоолойгоор хий дамжуулахаа зогсоочихвол Украин улс сононо .Тэр уед Украин улс ОХУаас 100% даралт шахалтанд орж уг дуугуй бух маргаантай дайсагнасан асуудлаараа 75аар бууж огохоос оор аргаггуй болно.
Mongoloos uur gazar hyatad mongol neg undesten gej oilgodog shuu dee . Neg udur oros mongoliig zarah umuu zalgihad tusgaar ulsiig neg undesten gej cham shig heleh nuhdiig chi uuruu uzen yadah uye ireh baih
АНУ тэргүүтэй ноход ОХУ-г сулруулах гэж цагтаа ахан дүүс байсан үндэстнүүдийг хагалан бутаргаж байна. Украйн бол славян язгуурт, католик бус үнэн алдартны шашинтай ард түмэн.Тэд европтой нийлнэ гэдэг бол хоосон мөрөөдөл.Католикууд хэзээнээсээ үнэн алдартнуудыг хялайдаг нь одоогийн оростой харилцаж байгаа үзэгдэл шүү дээ.Украйнуудыг зөвхөн ахан дүүсийнх нь эсрэг турхирч байгаа барууныхны хорт санааг тэд ойлгохгүй далдаганаад яваа юм.Украйн европт нийлнэ гэдэг бол ердөө л нэг шоовдор нүд үзүүрлэгдсэн боол улстай болно гэсэн үг. Хар элгийн хүнд хараалгаж явснаас ахан дүүстэйгээ хэрэлдэж явсан нь өлзийтэй баймаар юм.Мөн ч ойрхон сэтгэж байгаа хүмүүс дээ.Баруун талын хуучин польшийн боол явсан хэдэн мужийн новшнууд одоо украйнчуудыг зайдалж байна.Ухаандаа халхын 21 аймгийн бөхчүүд ганцхан аймгийн дөрвөдүүдээс айгаад сууж байгаатай төстэй л юм даа.
үндээсний үзэлийг украйны ард түмний толгойд шингээж орос хэлээр яриулахгүй гэж өөрийн донецк луганск одесс харьков крым мужуудыг байлдан орсийн эсрэг орос хэлтнийг үй олноор хүйс тэмтрэх устгах бодлогоос болоод харлцаа муудсан европийн хиймэл хүнсийг орос руу оруулсанаас болоод хүнсний хориг тавиулсан хиййн мөнгөө төлдөггүй олон улсын шүүхээр заргалдаж явдаг ленин сталины бүх хөшөөг булгалж хаясан эх орны дайны үед пан гетман германд ураваж үй олон полиш орос украйн хүмүүсийг алж байсан алан хядагч бандерийг чингэс хаан шмг шүтүүлж хөшөө босгосон орсуудийг монголоид гэж өөрсдийгөө европ гэдэг европоос британ гарвал цоорхойг нь орос бөглөх байх герман орос хоёр толгойлно орсийн газ европийн аж үйлдвэрийг хөгжүүднэ орос европийг хамгаална орос украйнд өх ч юм ахйхгүй авахч юм байхгүй укрхйны олигаркууд украйны аж үйлдвэрийг монголын олигаркууд шиг устгасан зарсан хот болгоныг нэг олиг
Ukrain hezee ch gaz-gui bolohgui,germanaas gaz ukrain luu ursah bolno,gaznii ursgaliinh ni chiglel l oorchlogdono, gaznii transit uls gedeg deer ukrain het daam garaad baigaa uchir,transit bus hereglegch uls boloh ium,nordstrom 2-iin ur dun yordoo l ene, ukrain uuniig husehgui ameriktai niilen bohir uls tor hiij bn,
Герман чинь Оросоос газаа авдаг юм шүү дээ.
Norway, Sweden bas avna shde hu
Ukrain hezee ch gaz-gui bolohgui,germanaas gaz ukrain luu ursah bolno,gaznii ursgaliinh ni chiglel l oorchlogdono, gaznii transit uls gedeg deer ukrain het daam garaad baigaa uchir,transit bus hereglegch uls boloh ium,nordstrom 2-iin ur dun yordoo l ene, ukrain uuniig husehgui ameriktai niilen bohir uls tor hiij bn,
Б.Адъяахүү укр нацист бандеруудын сайтнаас мэдээ авч орчуулж байгаа юм уу?
Монголын их эзэнт гүрний залгамж халаа та нар энэ жижигхэн хараат улсуудынхаа дотоод хэрэгт хутгалдаж бүү жижгэр. Газар нутгаа улам тэлж татвар хураамжаа өсгөж тэрэгний булаа намхан болгох тухайгаа бодож махаа сайн ид. Одоо цагаан сар боллоо. Том байцгаа. Эсвэл эдний хэргийг цагаан сараас өмнө зохицуулаад өгсөн нь ч дээр юмуу.
Орос Украйн 2 чинь нэг үндэстэн. Яг Халх Ойрад 2 гэсэн үг. Социализмын үес Оросууд нь Украйныгаа бага ястан Хохол мохол гэж тоглоом шоглоомын дундуур гоочилж байдаг байсанаас болж одоо иймдээ хүрж өстөн дайсан болж байгаа юм. Америк бол сүүлд энэ хагарал дээр нь дөрөөлж Оросын эсрэг тэмцэлдээ ашиглаж хагалан буталж байгаа болохоос анхнаас нь зөрчил тэмцэлийг үүсгэсэн хүмүүс бол биш. Муу юмны үндэсийг Оросууд өөрсдөө тавьсан.
Mongol ch gesen Nariin, Orgon tomor zamiin tsarig ene ter geed delbe muriulaa bzdee. Odoo orosuud manjuuraar nuursee gargaj bgaa, Neftiin uildver barih gesen bas l murih shinjtei.
Хирээ мэдэхгүй солиорохын хор уршгийн нэг тод жишээ бол энэ. Хохь