Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулийн өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Хуульд УИХ-ын даргыг гишүүдийн олонхи нь чөлөөлөх санал гаргавал түүнийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан билээ. Ерөнхийдөө энэ хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод зориулан баталсан гэж болно. Тэгвэл эрхзүйн экспертүүд хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Улс төр судлаач В.Удвал: Парламентын засаглалтай оронд спикер нь хуулиар хамгаалагдсан байх нь эрсдэлтэй
-УИХ-ын даргыг хуулийн хүрээнд ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоо тэгээд хуулийг нь баталчихлаа чөлөөлөх асуудал яригдах байх. Зарим хүмүүс энэхүү хуулийн өөрчлөлтийг буруу гэж ярьж байна. Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоно гэж тайлбарлаж байна. Миний хувьд эсрэг байр суурьтай байна. Харин ч парламентын засаглалтай оронд УИХ-ын дарга маш том бүрэн эрхтэй байх нь эрсдэлтэй. Удирдаж байгаа хүмүүсийн олонх нь чөлөөлөх хүсэлтэй байвал тэдний саналыг хэлэлцэх нь парламентын засаглалын гол ойлголт юм.
Улстөрчид парламент гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр буруу хэрэг хийчихээд тэнд ороод суувал намайг хөдөлгөж чадахгүй юм байна гэж хардаг. Ийм сэтгэхүйгээр хандаад байх юм бол энэ улс орон нураад унана шүү дээ. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Монгол хүний сэтгэлгээнд сайн удирдагч чухал гэдэг ойлголт байдаг. Үндсэн хууль баталж байхад ажиллаж, гал тогоог нь барилцаж байсан хүний хувьд парламентын засаглал ямар чухал болох, яагаад өнөөдөр ардчилсан орнууд үүнийг хүсэмжилж үүний төлөө явдаг юм бэ гэдгийг ойлгосон. Нэг хүний гаргаж байгаа шийдвэр 76 хүний шийдвэр яаж ч бодсон ухаантай хандвал 76 хүн асуудалд хандах хандлага бодит байна.
Хуульч Б. Гүнбилэг: Хууль дээдлэх ёсны зарчимд нийцэж байх шаардлагатай
-Хуульд үндэслэл байх ёстой. Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёсны зарчимд нийцэж байх шаардлагатай. Хамгийн энгийн логикоор авч үзэхэд яагаад УИХ-ын даргыг огцруулах гэж байгаа үндэслэлээ тайлбарлах ёстой. Түүнээс таалагдахгүй байна гэдэг бол үндэслэл биш. Хэрэв ёсзүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж үнэхээр ёсзүйн зөрчил гаргасан эсэхийг нь тогтоолгох хэрэгтэй. Гишүүдийн олонхийн саналаар чөлөөлнө гэдэг эргээд тогтворгүй байдал бий болгоно. Жишээлбэл, гурван нам 20, 20 суудалтай, үлдсэн нь бие даагч байлаа гэхэд УИХ-ын даргын суудал хамгийн тогтворгүй болж хувирна.
Уг нь УИХ-ын дарга зөвхөн хуралдаан даргалагч биш юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээс гадна Ерөнхийлөгчийг эзгүйд орлох бүрэн эрхтэй. Тиймээс зөвхөн хурал даргалагч гэсэн байдлаар хандахгүйгээр тогтвортой байдлыг хангах хэрэгтэй.
Хуульзүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян: Спикерийн үүргээ гүйцэтгээд явахад л болно
-УИХ бол 76 хүний хамтын эрх мэдэл. Гэтэл УИХ-ын даргад онцгой бүрэн эрх байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл,УИХ-аас томилогддог өндөр албан тушаалтнуудыг зөвхөн Их хурлын даргын үзэмжээр шийдэж томилж байгаа нь өрөөсгөл. Бараг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа илүү УИХ-ын дарга гэдэг онцгой эрх мэдэлтэй албан тушаал болж хувирлаа. Ялсан намын дарга нь Ерөнхий сайдаас илүү УИХ-ын даргаараа үлдэх сонирхолтой байна. Мөн Их хурлын даргын албан тушаалд дөрвөн жил хадаатай байдгийг болиулах хэрэгтэй.
УИХ-ын дарга бусад 76 гишүүнтэйгээ адилхан л нэг тойргоос сонгогдсон. Гэтэл яагаад илүү онцгой эрх мэдэлтэй байх ёстой гэж. Зөвхөн чуулганы хуралдааныг удирдах буюу спикерийн үүргээ гүйцэтгээд явахад л болно. Тиймээс цаашид хууль журмыг сайжруулахдаа УИХ-ын даргын бүрэн эрхийг эргэж харж, хязгаарлаж УИХ-аас томилдог албан тушаалтнуудыг нам эвсэл, гишүүдийн олонхийн саналаар шийддэг болох зэргээр Үндсэн хуулийн зөрчлийг арилгах нь зөв.
Хуульч О.Алтангэрэл: Эрх мэдлийг хязгаарлах зэргээр эргэж харах хэрэгтэй
-УИХ-ын дарга гэхээс илүү парламентын спикер тал руугаа явах нь зүйтэй. УИХ-ын дарга ч гэсэн 76 гишүүний адил нэг саналын эрхтэй. Хэрэв парламентын засаглал, УИХ-ын даргын одоогийн дархлааг хэвээр үлдээе гэж үзсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчийг хуулийн төсөл өргөн баримагц огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй байсан. Хэрэв тэгсэн бол өнөөг хүртэл өөрийнхөө ярьсан “хууль ёсыг хамгаалж байна” гэсэн үгээ бататгасан, олон түмний хүлээлтийг хангасан, хэтдээ зөвшилцлийг авчирсан зөв алхам болох байлаа. Гэтэл өдий хүртэл УИХ-ын даргыг олонхиор огцруулах хуулийг батлах хүртэл албан тушаалаа өгөхгүй байгаа нь үнэхээр энэ хүн парламентын засаглалын дархлааг хамгаалж үлдэх сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй.
УИХ-ын даргын албан тушаалыг хөндсөн энэхүү хуулийг сайжруулахдаа эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах зэргээр эргэж харах хэрэгтэй. Бүр Төрийн өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээс эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд суурь зарчмаар нь авч үзэх шаардлагатай. Тухайлбал, квотын асуудал буюу УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жил, эсвэл дөрвөн жил байх уу зэргээр олонхиороо огцруулдаг тогтолцоог илүү болосвронгуй болгох хэрэгтэй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профeссор О.Мөнхсайхан: Хууль хэрэгжсэнээр УИХ-ын дарга Ерөнхий сайдын “утсан хүүхэлдэй” л болно
-Одоо үүсээд буй асуудлыг зөвхөн Үндсэн хуулийнхаа дагуу шийдвэрлэхгүй бол бүх юм хөл толгойгоо мэдэгдэхээ болино. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан. ҮАБЗ бол УИХ-д даалгавар өгдөг газар биш. Ингэвэл УИХ байх утгагүй болох нь. Хууль тогтоох эрх мэдлийг ҮАБЗ-ийн чиглэлийн хүрээнд эдэлнэ гэж юу гэсэн үг үү. Үндсэн хууль зөрчиж гарч ирсэн хүнд Үндсэн хуулийг итгэж хадгалуулж болох уу.
Парламентын спикерийг олонхоор сонгодог ч хяналт тэнцэлийг хангахын тулд сонгогдсоны дараа спикер нь олонхоос тодорхой хэмжээнд хамгаалагдах хэрэгтэй. Иймээс, Үндсэн хуулийн 24.2-т “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн. Гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлдөг хуулийн төслийг баталснаар энэ заалтыг зөрчиж байна.
Ямар ч үндэслэлгүйгээр олонхиор түрий барьж чөлөөлдөг болсноор УИХ-ын дарга олонхийн буюу Ерөнхий сайдын “утсан хүүхэлдэй” болж, Засгийн газрыг хянаж чадахгүй болно, УИХ-ын дээр нам гарна. УИХ дахь цөөнхийн хамгаалалт суларна.
Т.БАТСАЙХАН, С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ene Udval gej neg ugiin teneg avgai bsan. Kheveree l baikh shiv dee. Yndsen khuuliin zarchim zurchigduud baikhad bolj bna gej khelj bgaa khymyys uursdiikhuu yamarch khuulich bolokhiig kharuulj bna daa khuurkhiis. Ikh khural deer shiidveriig sanal khuraaltaar shiiddeg bolokhoos ikh khurliin darga gantsaaraa shiiddeggyi yum Erdenejamiyan guai. Syyliin ye'iin goyo yarikh gej orolddog zaluus yag yamar ygiig khezee yaj khereglekhee ch medekhgyi yum daa khuurkhiis. Tegeed bas ikh darga bolokh sonirkholtoi. Ekhleed ajil khiij surtsgaakh kheregtei sh dee.
Удвал арай биш тайлбар ярьсан байна Эрдэнэжамъян Алтангэрэл нар ч яахав нисээд буух газраа мэдэхгүй гарууд харин Гүнбилэг Мөнхсайхан нар үндсэн хуулийн хүрээнд сайн тайлбарласан байна
Esregeeree l zuv duu ug n

О.Мөнхсайхан гэж худлаа гар шүү, парламентын бүрэн эрх нь 76 гишүүнд бхаас даргад байж болохгүй шд. Ахмад настай гишүүд нь ээлжлээд хурал даргалаад явдаг ч практик бий
Хунчир
Ийм мэлгэр хөөрхий мафийн гарт орсон халиуны зулзаганд утсан куукэлдай болоод явж байхаас сайхан юм гэж ю байх вэ дээ хөөрхий үнэн л хэлж , сайн байна , шууд огцруулж аз жаргал олгох нь зөв
Ийм мэлгэр хөөрхий мафийн гарт орсон халиуны зулзаганд утсан куукэлдай болоод явж байхаас сайхан юм гэж ю байх вэ дээ хөөрхий үнэн л хэлж , сайн байна , шууд огцруулж аз жаргал олгох нь зөв
МЭЛГЭР
МЭЛГЭР яаж Монголчууд энэ гоё нэр өгөв өө ккккк кккккккк кккккккккккккккккккк
Анхаарлаа алдав ард иргэдээ , Оюунэрдэнэ гэдэг бол унэхээр л Монголийн Оюунэрдэнэ юм байна , анхаарлаа алдав гэж анхааруулж байна !!!! Цагаан сараар дүйвүүлээд энэ үйл ажиллагааг зогсоох гэж байгаа юм байна, нүд цавчихгүй шүү !!!!!!!!!!!

УИХ-ын даргыг солих шаардлагагүй
УИХ-ын даргыг солих шаардлагагүй
Гүнбилэг Мөнхсайхан нар үндсэн хуулийн хүрээнд сайн тайлбарласан байна
Удвал гэдэг авгай дандаа захиалгаар ярьж байдаг.
ЖДҮ -г шалгана гэнгүүт түүнд эмзэглэсэн хүмүүс МАНАН-тай тэмцэнэ гээд гарч ирсэн. Тэд Энхболдыг хууль бусаар ч хамаагүй огцруулна гээд төрийн ордон рүү дайрсан.Хууль бусаар боломжгүй тул нэг хүнд зориулж хууль гаргасан. Энэ бол ЖДҮ-тэй тэмцүүлэхгүй цаг хожиж байгаа арга. МАН нам ЖДҮ тэйгээ хариуцлага тооцоод явах ёстой байсан. Үүний цаана маш том бүлэглэл байна. Бүр улсын мөнгө идэх аргаа олчихсон,зохион байгуулалтанд орчихсон. Эсрэг тэмцсэн хүнийг халдашгүй эрхтэй байсан ч авч хаяж чаддаг. Өөрсдийгөө халдашгүй эрхээр хамгаалаад,халдаадаггүй. ЖДҮ -ч юм уу, банк бус гээд хүнд анзаарагдахгүй жижигхэн гэсэн нэрийн тор маш том луйвар хулгай явуулдаг. Тэд 1 тэрбум төгрөгийг бага ,энэнээс том төг үнэтэй хулгайтай ярь гэж хүмүүст ойлгуулдаг.Үүнийг таслан зогсоовол үүний ард нуугдсан МАНАН,60 тэрбум илрэх магадлалтай.
ЖДҮ-ээс гадна 20 гаруй сан байгаа,тэндхийн хулгай дээрэм тонуул замаа алдсан гэж байна шүү дээ.Тэхлээр ЖИДҮ-г шалгуулахгүй гэж л байгаа бол бас бусад сангуудыг шалгуулахгүй чагтлана л гэсэн үг шүү дээ.
erunhii said erunhiilugch 2 ergvvlen tatdag huuli bas yaraltai batlah heregtei
es zuigui, olonchin tsug ajillaj chadachgui geed chuumjleed, deer n chuul gargalaa naadchaaraa ajillachad uu n boldoggui um? gol n ard tumen ogchruul geed temcheed bna. Ogchroch estoi
Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Томилогдсон болон,сонгогдсон төрийн албан хаагчдыг эргүүлэн татах тухай хууль санаачилж боловсруулаад өргөн барьсан боловч АН-ын спикер байсан одоо ордны тайган болчоод хор хутгаад яваа зика вирус энэ хуулийг авч хэлэлцээгүй.женкогийн хууль 1 л хүнд зориулагдсан,1 л хүнийг огцруулах хууль,Элбэгдоржийн хууль бол баг хорооны засаг даргаас эхлүүлээд ерөнхийлөгч хүртэл бүх албан тушаалтнуудад хамаатай хууль байсан.Ялгаа байгаа биз дээ? Тухайн үед нь энэ хуулийг хэлэлцээд баталчихсан бол одоо хэрэг болох л байж.

Ynendee bol UIHiin darga gedeg n huralaa l udirdaad yavuulah yyregtei bolohoos Erunhiilugch shig turiin tergyyn bh esgyi Ard tymen tyyniig songoogyi neg l toirogoos songogdson gishyyn
М.Э-г огцруулах гээд улангасаад байгаа нь учиртай.Яагаад гэхээр УИХ-ын дарга нь ҮАБЗ-ийн гишүүн байдаг.женко хүүк 2-ын Монгол улсыг ШХАБ-д элсүүлэх ажиллагаанд нь саад болж байгаа хүн нь М.Э болчихоод байгаа учраас л огцруулах гээд байгаа юм шүү дээ.женко харахад эх оронч боловч Монголын төлөө юм бараг хийдэггүй,харин ч эсрэгээр нь дандаа хорлон сүйтгэдэг.
Цэцэд унаж магадгүй л юм байна.
Ер нь ямар үндэслэлээр Энхболдыг огцруулах гээд байгаа юм. Аль нэг жилийн өмнө энэ асуудлаа нам дотроо шийдэх байсан юм.Энэ ойлгомжтой ш дээ Энхболдыг л зайлуулахад зориулсан хуулийн төсөл. Ийм хууль гэж юу байсан юм. Үнэхээр УИХ ын даргын үүрэгт ажлаа хийж чадахгүй байвал МАН дотроо хуралдаж өөр хүнийг сонгож болно.
Удвал, Гүнбилэг, ,Мөнхсайхан нхр зөв хэлжээ.
ЖДҮ -г шалгана гэнгүүт түүнд эмзэглэсэн хүмүүс МАНАН-тай тэмцэнэ гээд гарч ирсэн. Тэд Энхболдыг хууль бусаар ч хамаагүй огцруулна гээд төрийн ордон рүү дайрсан.Хууль бусаар боломжгүй тул нэг хүнд зориулж гаргасан хууль шүү дээ. Баттулга Хүрэлсүх та нар ард түмний толгойг битгий эргүүл. Ямар ч боловсролгүй хүн ч ойлгож байхад. Та нарын бүх үйлдэл чинь нүдэн дээр ил байна шүү дээ.

тийм энхболдод зориулсан, яагаад болохгүй гэж,америкд сенат нь трампад зориулсан хууль гаргаад л байгаа биздээ,гол нь нэгч гэсэн Эх Орны хөгжилд саад болоод байгаа гараас салъя,цаашид бусад ийм гарууд ухаараг,хар л даа,Эх орноо боддоггүй хувиа боддог харагдаж байгаа биздээ,суудлаасаа байдаг чадлаараа зууралдаад,уг нь үнэхээр ухаантай бол хаана ч газардахгүй
, Үндсэн хуулийн 24.2-т “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн. Гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлдөг хуулийн төслийг баталснаар энэ заалтыг зөрчиж байна.

Яг одоогийн байдлаар бол Е-чөөс бусдыг хэн хэзээч сольж болохоор болж байх шиг байна. Энэ нь хир оновчтой вэ? гэдгийг цаг хугацаа харуулах байх. Энхболдыг ажилгүй болгоод,Элбэгдоржийг шоронд хийгээд МАНАН бүлэглэл нурна гэдэгт яагаад итгээд байгаа юм бэ? хүмүүсээ. Одоо тэмцээд байна гээд байгаа хүмүүс МАНАН-гийн хаагуур яваад өдий зэрэгт хүрцгээсэн юм бол? УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулвал харин эдгээр хулгайчдын хагас нь ч болов хасагдах байхдаа.
Одоогийн хуульчдын мэдлэг нь яг л тэдний өөрсдийнх нь дуршил санаашрал төдий л зүйл болчихож Ийм байдлыг Гүнбилэг Мөнхсайхан нарын мэдлэг биш сэтгэлгээ нь харуулаад байна Удвалын хэртэй сэтгэх чадвар суух болоогүй л байгаа бололтой Ер нь тэгээд одоогийн залуус яагаад Төрийн түшээд болон намуудыг заавал нэг юмыг нураагчид байх ёстой юм шиг боддог болсон юм бол? Төрийн түшээ болгон л хуулиа ,Төрөө хамгаалагчид байх ёстой шүү дээ Тэдэнд гагцхүү улс орны,ард түмний л эрх ашиг байгаа Төр бол хэн нэгний суудлын төлөөх өрсөлдөөний талбар биш!!
Өө зайлуул,хульчид дандаа л дийлдэхгүй,болохгүй хүмүүсийн тухай бодож, тэд тэгчихнэ,ингэчихнэ гээд айдаг болж дээ