sonin.mn
УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурж албажуулаад байгаа билээ. Тэгвэл, энэхүү тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд УИХ-ын даргад "өөрт" нь гардуулан өгөхөөр бэлэн болоод байгаа юм байна. Үүний дараа эдгээр гишүүд хэвлэлийн хурал хийж, УИХ-ын дарга М.Энхолдын талынханд "цаг хожих" боломж олгохгүйн тулд хуулийн процессийг түргэтгэхийг шаардах ажээ.
 
Э.Сүрэн