sonin.mn
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.
 
Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ. Архангай аймгийн харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн. Долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давж түрүүллээ.
 
Хөвсгөл аймгийн харьяат, Улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд аймгийн начин Н.Жаргалбатыг, тавын даваанд аймгийн арслан Х.Цогтгэрэлийг, зургаагийн даваанд улсын начин Д.Анартай тунаж давсан. Улмаар наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг давсан ч улсын арслан Р.Пүрэвдагвад уналаа.
 
Э.Сүрэн