sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Монголчуудын нийгэмлэг Цагаан сарын баярыг зохион байгуулжээ. Баярын үеэр бөх барилдаж, үндэсний хоол ундаагаа хүртэж, Буддын шашны багт бүжиг буюу цам харайсан байна. Энэ тухай Америкийн дуу хоолой мэдээлэв.
 
АНУ-д Монголчууд анх 1948 онд ирж байсан ба одоогийн байдлаар 21 мянга гаруй Монгол иргэн АНУ-д ажиллаж, амьдарч байгаагаас 5 мянга гаруй нь Вашингтон хотод амьдардаг ажээ.  
 
Э.Хулан
 
Эх сурвалж: Монцамэ