УИХ-ын чуулганаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо. Уг нь тэр У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн байдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газар, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад ч хамгаалж байсан улстөрчдийн нэг. УИХ дахь 32-ын бүлэг, түүний дараа 27-гийн бүлэг болоход нь ч бүрэлдэхүүнд нь үлдсэн. Үндсэндээ МАН-ын дотоодод бол “ялагдсан” талын гишүүн. Харин энэ удаа тэр “ялсан” талд буюу У.Хүрэлсүхийн багт сайдаар ажиллах томилолт авчихлаа. Нэлээд амбицтай улстөрч бол ийм сонголт хийхэд асуудалтай байж болно. Албан тушаалын төлөө хэлсэн ярьснаасаа буцлаа гэж үзэх магадлалтай. Харин Ё.Баатарбилэгийг сайдаар томилогдоход үзэл баримтлалаасаа буцсан гэхээс илүү улс төрийн тохироогоор томилогдсон сайд гэж хүлээж авсан. Тэрээр УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн, Монгол Улсын сайдаар ч анх удаа томилогдов. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх багаа бүрдүүлэхдээ Батлан хамгаалахын сайдаар ажиллуулах санал тавьсан удаатай.
Нөгөө талаар Ё.Баатарбилэгийг сайдаар томилсон нь тэг дундуураа хуваагдсан МАН-ын эв нэгдлийг жаахан ч гэсэн тодотгож, өнгөлж өгсөн гэхэд болно. Эрх баригч нам 32, 32-оороо хуваагдан эрх, ашиг албан тушаалын төлөө дайтаж байсан цаг саяхан. Одоо ч МАН-ын дайн намжаагүй. Тэгвэл Ё.Баатарбилэгийг сайдаар томилсон нь бүлэг хооронд жаахан ч гэсэн уялдаа холбоо бий гэдгийг харуулав. Ер нь Ё.Баатарбилэг намын эв нэгдлийг нэлээд чухалчилдаг. Нам доторх хагарлыг ахмад гишүүд үүсгэж байна, тэд залуу үедээ үлгэр дуурайлал болох учиртай ч эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг шүүмжлэлийг ч УИХ-ын чуулган дээр хэд хэдэн удаа хэлж байсан билээ.
Ё.Баатарбилэг нь 1991 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын II дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн. 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар 2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Түүний намтраас харахад улс төр, бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж парламентад орж ирээгүй. Харин төрийн бүх л шатыг дамжиж, УИХ-д орж ирсэн цөөхөн улстөрчдийн төлөөлөл юм байна. Шинэ сайд Ё.Баатарбилэгийн хамгийн сүүлд өгсөн ХОМ-ийг мөн харахад түүний жилийн орлого 18 сая 500 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 24 сая 950 мянган төгрөг байна. Хоёр орон сууцтай. Lexus 570 маркийн нэг автомашинтай, Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл, газар, мал, аж ахуй байхгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, эзэмшдэг хувьцаа үгүй хэмээн мэдүүлжээ.
Ийнхүү Ё.Баатарбилэг хамгийн асуудалтай салбарын нэг БСШУС-ын сайд болов. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ яам дөрвөн ч сайдын нүүр үзлээ. Мөн Төрийн бичгийн даргын томилгоо нь одоо ч анхаарлын тэмдэгтэй байна. Боловсролын салбарт бодлого дутагдаж байгаа нь үнэн. Ё.Баатарбилэг сайдын хувиар салбарын асуудлыг цэгцлэн, улстөрчийн хувьд шаазан шиг хагарсан намын эвийг нийлүүлэх хүндхэн үүрэг хүлээлээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Зөв томилгоо байна
shamlevskii bilvv ene lalar chin. buzar tonil . mongoliin ard tvmnii tuluu nvgel vildegch ar hudargaar ni alialan yanhantaj baisan lalar mongoliin turuus mi luuhaan shig ni nohoi met huun zailuulah heregyei
Үхэр Монголчуудаа элийрч балайрч болно. Боловсролын салбараараа та нар дэндүү их тоглолоо. Ирээдүй хойч үе чинь та нар шиг болно шүү. Энэ нөхөр боловсролд юу ч хийж чадахгүй. Цаг хугацааны гарз...
ТӨРИЙН ХҮН ГЭДЭГ ЧИНЬ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭСЭН ҮГ. МОНГОЛЫН ТӨР НЭР ЦЭВЭР, АРИУН ЮМ БАЙХГҮЙ.
Сайн л тагнуулч, жүжиглэлт сайтай. Эцсийн мөч хүртэл эсрэг талд байгаа мэт явж, тагнуулдсаар...сайд болоод авлаадаа хөөрхий...ямар юмных нь төрийн хүн байхав дээ...топорын л хүн шүү дээ...урвагч бүлгийн...
Энэ яйжгий эрүү гаргаж хүн дууриаж матарладаг 7-н үеэрээ хятад хүний бөгсний нүх долоож ирсэн Архангайн эфү гаралтай хар баасны төрийн хүн гэж юу байсан юм.Мөнгө төлж өөрийгөө магтуулж байгаа бололтой.
Хүрэлсүхийн амны нүх алны нүх хоер нь алд дэлэм зөрөөтэй гэдэг нь олон зүйл дээр батлагдсан.Бас нэг жүжигчин хулгайч..
Ямар шалгуураар тавьсаныг мэдэхгүй байна , яах аргагүй нутгийн ах Бадамжунайгийн хуурай дүү , цаг хугацаа харуулах биз дээ
Ooroo oorigoo bichuuldeg lalar uu daa. Badamjunain tejeever gulug
Улс орны амин чухал салбар, хариуцлагагуй нь зуд немерчихсен байгаа. Еерчлелтийг зоригтой хийх хэрэгтэй. дээд боловсролыг онцгой анхаарах, зев менежмент хийвэл улсын хегжилд л чухал. Хамгийн туруунд Амаржаргалан, тууний газрынхныг бугдийг солиорой.
МАНАН гэж ярьчихаад МАНАН-н гар хөлийг сайд болгочихож буй Хүрэлсүхийг хэн гэж ойлголтой билээ. Баатарбилэг бол авилгын хэргээр яллагдаж шоронд орж байсан архаг хулгайч нарын л нэг.
Ухна архаг хулгайч нараа сайд болгож цаг хожиж байгаа.
Зугээр , зугээр зоволтгуй ... Сараа авгайд хэд сэжлуулээд Ми-гээ мартаж , Жунай ахаа бараадана ...
Өөрийгөө магтуулж нтр
Бадамжунайн гар хөл мөнөөсөө мөн. Архангайн хүнд гаруудын нэг
Бадамжунай л гаргаж ирсэн ш дээ.зүгээр л бадамжунайгийн гар хөл зарц нь
АТГ-д шалгагдаж байсан
ene byalduuch pyaldaga enhboldiin bogsiig yaj dolooj baigaag ni inteneted tavisan videogoos ni yzeerei. byalduuch, 2 nyyrten mongoliin ireedyig surgana gej u baihav.
Olon hereggui huviin surguulua has.Ih zasag th ymarch hereggui ard tumnii mungiig ure bn