ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-тай холбоотой цөмийн асуудлыг зохицуулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн гэдгээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тойруу утгаар илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын пуужин, цөмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Ш.Абэ өөрийг нь Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн тухай Д.Трамп энэ сарын 15-нд мэдэгджээ. Нобелийн хороо руу илгээсэн захидлынхаа хуулбарыг Японы Ерөнхий сайд өөрт нь өгсөн гэж Д.Трамп ярьсан байна.
Парламентын доод танхимын төсвийн комиссын хэлэлцүүлгийн үеэр Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн анхны уулзалтыг Ш.Абэ түүхэн уулзалт гэж дахин нэрлэжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
япончуудыг трамп биш арай өөр хүч эвээдэг. абэ хадуурах хэрэггүй .америк япон хоёр өнгөрсөн хавар нээрэн юу ч болж мэдэх байсан магадгүй их цус урсах байсан байх .аль аль нь аюулаас хол өнгөрсөн .хамгийн хачин нь энэ хоёр их гүрэн ядаж таларахаагүй ш дээ .тэгээд өөрсдийгөө нээх соёлтой улс л гээд байдаг .
Мундаг