sonin.mn

Манай намаас сонгогдсон Цолмон гэдэг нөхөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар намаас хөөнө л гэж яриад байгаа. Юмаа мэдэхгүй ярих юм. Намаас хөөх тухай асуудал манай намын дүрмэнд байдаггүй юм ш тэй. МАХН-ыг сэргээн байгуулах гэж хичнээн их зовлоо. Тэр үед үнэр нь байтугай салхи нь ч байхгүй хүмүүс өнөөдөр ирчихээд намайг хөөх тухай асуудал ярьж байгаад гайхаж байна. Монголчууд ярьдаг шүү дээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэж. Ингэж болохгүй шүү гэдгийг элдэв юм яриад байгаа нөхдүүдэд хатуу хэлье. Н.Энхбаярын эсрэг явлаа гэж намаас хөөвөл яая гэхэв. Хүүхдийн хэллэгээр сонин л юм болж байна.