sonin.mn

Монгол хүн байгалиасаа биеийн хөгжил хөдөлгөөний мэдрэмж сайтай байдаг, аливаад сэтгэл зүрхнээсээ хандаж чаддаг нь спортод амжилт гаргахад их сайхан нөлөө үзүүлдэг. Угийн нүүдэлчин удмын авир нь аливааг бусдын гар харалгүйгээр зөвхөн өөрөө хийж сургадгаараа илүү. Харин тэр чанар маань өнөөгийн нийгэмд алдрах маяг байгаа нь анзаарагдах юм. Монгол хүнд дотроо эвтэй, зангидсан гарын доор бэлтгэл сургуулиа хийх нөхцөл бүрдсэн цагт биднийг хэн ч зогсоож дийлэхгүй гэж боддог.