sonin.mn

Цэдэнбал, Батмөнхийн Засгийн газар 42-46 Засгийн газрын гишүүнтэй байсан. Энэ бол доозыг нь нэг тийш нь хэтрүүлсэн хүнд суртал. Модгүй мөртөө Ойн аж ахуйн яамтай, усгүй байж Усны аж ахуйн яамтай, үйлчилгээгүй хэвтэж Нийтийн аж ахуй үйлчилгээний яамтай гэх мэт. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга буюу одоогийнхоор шадар сайд зургаа байсан шүү дээ. Одоо болохоор болбол таван яамтай, гурван агентлагтай болбол мөнгө хэмнээд тэрүүгээрээ баахан цэцэрлэг сургууль бариад хямралаас амархаан гарчих юм шиг шуугиад эхэллээ. Энэ бол нөгөө талын хэтрүүлэл. Энийг л популизм гээд  байгаа хэрэг, учир нь сонсоход сүрхий бодогдоод байгаа боловч хэмнэлт бараг гарахгүй. Нэг сургууль барьж хүрэхгүй мөнгө.
/ "Зааныг нь анзаарсангүй" нийтлэл/