sonin.mn

Ер нь төмөр зам гэхээр Америкийн нэр гарч ирээд байдаг түүхийн улбаа угаасаа бий л дээ. Хаалган-Хүрээний төмөр замыг америкуудаар бариулах саналыг тухай үедээ Орос ч, Хятад ч 1910, 1920,1924 онуудад удаа дараа тавьсан байдаг юм. Бодлогын хувьд байж болох, бодох нэг хувилбар мөн үү гэвэл, мөн. Төмөр замын инженер О.Сүрэнтэй хийсэн чиний ярилцлагыг уншсан. Сүрэнгийн байр суурь бол бодууштай, бас ч огт буруу санал биш байна лээ. Гэхдээ цаг хугацаа биднийг хүлээхгүй. Цаг их алдсан тул заавал Тавантолгой-Гашуунсухайт гэлтгүй өөр чиглэлийг сонгож америкуудаар бариулж болох байх.
/"Үндэсний шуудан" сонин/