sonin.mn

Бид 2017 онд нийт гурван тэрбум орчим төгрөг төлнө. Хятадаас авсан юанийн своп солилцоонд бараг хоёр тэрбум гаруй, Чингис бондын мөнгөнд нэг тэрбум орчим. Ингээд тооцоод үзэхэд яг өнөөдрийнх шигээ байвал манайх төлж чадахгүй. Нэн яаралтай өрийн данс гаргаж, асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Өрийн талаар ярихад улс оронд тавигддаг зургаан чухал шаардлага бий. Үүний гурав нь муудвал өрийн дарамтад орлоо гэсэн үг.