sonin.mn

Л.Бямбасүрэн  ээжийг минь алсан. Би талийгаачийн гурав дахь охин нь юм.  Нэгэнт Ерөнхийлөгч  түүнд уучлалт үзүүлж ялаас чөлөөлсөн болохоор энэ тухайд юу ярихав. Харин Л.Бямбасүрэн шоронгоос гарч ирээд хэргийнхээ талаар ярихдаа ээжийг минь алснаа ерөөсөө хэлсэнгүй. Аливаа юм үнэн зөвөөрөө байх ёстой. ЕTV телевизээр гаргахдаа уг нь хэргийн талаар судалж үзээд олон нийтэд мэдээлэх ёстой байсан байх. Нэг хүний амь хөнөөсөн үү, хоёр  хүний амь хороосон уу гэдгийг нь огт хэлүүлээгүй.  Нэвтрүүлгийг үзсэн иргэд   Л.Бямбасүрэнг зөвхөн нөхөртөө  маш их дарамтлуулж, зодуулсаар эцэст нь аминд  нь хүрчээ гэж  ойлгосонд бид  гомдоод байгаа юм. Ард түмэн түүнийг арга буюу нөхрөө алж  шоронд ороод, 33 жилийн дараа хүүхдээ олж уулзаж байгаагаар тусгаж авсан. Гэтэл Л.Бямбасүрэн 2004 онд нөхрөө алаад, миний ээжийг бас алж 6 хүүхэд өнчрүүлсэн юм шүү дээ. Үүнийгээ нуун дарагдуулж болохгүй учраас бид гомдолтой байгаа.